|
ТАТВАРЫН ИТГЭМЖЛЭГДСЭН НЯГТЛАН БОДОГЧДЫН ТОГТОЛЦООНЫ ТАЛААРХ ЖАЙКА-ГИЙН САНАЛ ЗӨВЛӨМЖ |
|
|
|
|
2011 оны 5-р сарын 09, Даваа гариг, 18:30 |
|
Татварын тогтоцоог бэхжүүлэх ЖАЙКА-гийн судалгааны ажил 1998 оноос эхэлсэн бөгөөд, татварын орлогыг бүр¬дүүлэх, татварын бай¬цаагч¬дын ёс зүйн түвшнийг дээшлүүлэхтэй хол¬боо¬тойгоор Японы татварын нягтлан бодогчдын тог¬толцооны тухай танил¬цуулж, нэвтрүүлэхийн ач холбогдлын талаар зөв¬лөмж өгсөөр ирсэн. 2004 оноос эхлэн Татварын удирдлагыг бэхжүүлэх техникийн хамтын ажилла¬гааны төслийн хүрээнд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог нэвтрүүлэхэд чиглэгдсэн ажлыг төслийн бүрэлдэхүүн хэсэгт оруу¬лан хамтран ажиллаж байна. Өнөөдрийн байд-лаар татварын итгэмж¬лэгдсэн нягтлан бодогчдын нийгэмлэг байгуулагдаж, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчийн эрх авсан 100 орчим нягтлан бодогч бүртгэгдээд байна. Герман, Хятад Солонгос зэрэг оронд татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогч нарын тогтолцоог ашигладаг бөгөөд АНУ-д ч ЕА гэсэн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг тогтолцоо байдаг билээ.
|
|
САНХҮҮГИЙН ТАЙЛАНГ БЭЛТГЭХ АРГА ЗҮЙ |
|
|
|
|
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 12:18 |
|
Мэдэж байх шаардлагатай үндсэн асуудлууд • Санхүүгийн тайлангуудыг бэлтгэх ажиллагааны дараалал • Санхүүгийн тайлангийн тайлбар тодруулгын ач холбогдол, түүнийг хийх аргууд • Нягтлан бодох бүртгэлийн бодлого Аж Ахуйн нэгж байгууллагын Санхүүгийн тайланг бэлтгэж, гаргах аргачлалыг Сангийн сайдын 1999 оны 215 тоот тушаалаар баталж гаргасан. Нягтлан бодох бүртгэлээ шинэчилж байгаа аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайлангаа бэлтгэж танилцуулахдаа юун түрүүнд Энэ аргачлалыг мөрдөх ёстой. Энэ гарын авлагын XII дугаар бүлэгт тусгасан Нягтлан бодох бүртгэлийн бодлогыг боловсруулах талаарх зөвлөмжийг байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулахдаа ашиглаж болно. Санхүүгийн тайлангийн тодруулга бэлтгэх үлгэрчилсэн зааврыг Сангийн сайдын 2000 оны 64 тоот тушаалаар баталж гаргасныг санхүүгийн тайланд тодруулга хийхдээ мөрдөнө. Татаж авах [PDF]
|
|
Робинзон Крузогоос бусад нь бүгд татвар төлдөг |
|
|
|
|
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 11:31 |
|
Мэдээж Робинзон Крузогоос бусад нь бүгд татвар төлдөг. Монголд ч ялгаагүй. Гудамжны архичин ч ямар нэг хэмжээгээр нийгмийн солилцоонд ордог учир хэр хэмжээндээ татвар төлж л байгаа. Өөрөө май гэж өгөөгүй ч гэсэн авч буй бараа үйлчилгээгээрээ дамжуулан татварт баригдана. Америкт тухайн үедээ жилдээ 5 долларын татвар (тэр үедээ овоо мөнгө байж) төлөөгүй иргэн сонгуульд санал өгөх эрхгүй байж. 200 жилийн өмнө шүү дээ. Одоо сонсоход хачин л даа, гэхдээ цаад санаа нь их шудрага. Нийгмийн хуримтлалд юу ч өгөөгүй байж ямар нүүрээрээ нийгмээс үйлчилгээ авч, нийгмийн зохицуулалтын хэрэгт хошуу дүрэх гээд байгаа юм гэсэн л санаа.
|
|
БАРАА МАТЕРИАЛЫН ҮЛДЭГДЛИЙГ ҮНЭЛЭХ АРГУУД |
|
|
|
|
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 11:27 |
|
Аж ахуйн нэгжүүд бараа материалыг бүртгэх цаг үеийн систем ашигладаг үед борлуулсан барааны өртөгт бичилт хийдэггүй учраас бараа материалын эцсийн үлдэгдлийг тооллого хийхээс нааш тодорхойлох боломжгүй юм. Гэвч тооллого хийж үлдэгдлийг тодорхойлох нь цаг хугацаа болоод зардал их шаардах учраас үлдэгдлийг ойролцоолон тооцоолох дараах аргууд байна. Үүнд: 1. Нийт ашгийн арга 2. Жижиглэнгийн арга Нийт ашгийн аргыг гол төлөв байгалийн гамшиг, гал усны аюулд өртсөн бараа материал болон хулгайд алдагдсан , бараа материалын бүртгэлийн баримт нь устаж үгүй болсон мөн тооллого хийх цаг хугацааны боломжгүй зэрэг тохиолдолд бараа материалын өртгийг тооцоход ашиглах бөгөөд тооцооллыг дараах аргачлалын дагуу хийнэ.
|
|
Нягтлан бодох бүртгэл ба бүртгэл хөтлөх үндэсүүд |
|
|
|
|
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 11:25 |
|
Нягтлан бодох бүртгэлийг зөв хөтлөх нь бизнесээ эрхлэх болон өргөжүүлэхэд чухал. Үүнгүйгээр бэлэн мөнгөний хямралд орох, мөнгийг үр ашиггүй үрэх, өргөжих боломжуудыг алдах эрсдэлийг бий болгоно. Нягтлан бодох бүртгэлийн зарчимаа төлөвлөх өөрчлөх үедээ нягтлан бодох бүртгэлийн зорилго бол бизнесийг удирдахад туслах, татварын агентлагуудад таны бизнесийн үйл ажиллагааг үнэлэх боломжтой болгох зорилготой гэдгийг санаарай. Танай нягтлан бодох бүртгэл эдгээр зорилгын ал алинд хүрч байвал боломжийн хэрээр хялбар байж чадах болно.
|
|
|
|
|
Хуудас 9-с 1 |