|
Татварын тайлангаа энэ сарын 10-ны дотор өгөхийг анхааруулав |
|
|
|
|
2012 оны 2-р сарын 06, Даваа гариг, 10:28 |
|
2011 оны татварын жил дуусгавар болсонтой холбогдуулан жилийн эцсийн санхүү, татварын тайлангаа аж ахуйн нэгж, байгууллага энэ сарын 10-ны дотор, иргэд 15-ны дотор харъяалагдах татварын албандаа тушааж, татварын тооцоогоо хийх ёстой аж.
Татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн 75.1.3-д заасны дагуу татвар төлөгч хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.
|
|
Өөрчлөлтийн менежмент сэдвээр Шинэ Зеландын мэргэшсэн нягтлан бодогч Робин Адэйр танилцуулга хийлээ |
|
|
|
|
2012 оны 2-р сарын 06, Даваа гариг, 10:18 |
|
Татварын албаны өөрчлөлтийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий “Өөрчлөлтийн удирдлагын баг”-ийг ТЕГ-ын даргын 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 84 дугаар тушаалаар баталсан байна.
Багийн ахлагчаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ, гишүүдээр Дотоод аудит, хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Д.Цогтжаргал, Сургалтын төвийн багш Д.Баярцэцэг, СБДТХ-ийн мэргэжилтэн Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар ТУХАГ-ын ХАХ-ийн мэргэжилтэн Т.Гэрэл нар ажиллаж байна.
|
|
Уул уурхайн хүнд даацын тээврийн хэрэгслийг даацыг тодорхойлж, албан татварын ногдуулалт хийж байх талаар хэлэлцлээ |
|
|
|
|
2012 оны 2-р сарын 01, Лхагва гариг, 16:49 |
|
Монгол Улсын “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай” хуулийн хэрэгжилтийг хангах асуудлаар холбогдох төрийн байгууллагуудын ажилтнууд оролцсон хурал 2012 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Татварын ерөнхий газрын 7 давхрын хурлын танхимд болов.
Хуралд Татварын ерөнхий газрын дэд дарга Ч.Жигжид, ТЕГ-ын Татвар хураалтын хэлтсийн дарга С.Туул, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны Зам тээврийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн
|
|
Татварын өршөөлд дахин хамрагдах уу? |
|
|
|
|
2012 оны 1-р сарын 28, Бямба гариг, 19:41 |
|
Засгийн газраас бизнес эрхлэгчдэд санхүүгийн эрх чөлөөг олгохоор татварын хуулиудад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна. Энэхүү хуулиудад өөрчлөлт оруулж, санхүүгийн эрх чөлөөг бизнесийнхэнд олгоно гэдгээ Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн жилийн сүүлчээр мэдэгдсэн билээ. Уул уурхайн салбараас орж ирж байгаа их мөнгийг үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесийн салбарынханд хуваарилахын тулд юуны өмнө санхүүгийн хоёр тайланг цэглэхээр шийдэж, үүний хүрээнд санхүү,татвартай холбоотой дөрвөн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байгаа аж.
|
|
Татварын алдангийн хэмжээ хоног тутам 0.047 хувь байхаар тогтоожээ |
|
|
|
|
2012 оны 1-р сарын 27, Баасан гариг, 12:43 |
|
Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруугаар татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг жил бүр Засгийн газрын тогтоолоор шинэчлэн тогтоодог бөгөөд 2012 онд алдангийн хэмжээг хоног тутам 0.047 хувь байхаар тогтоож, 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр болсон байна.
www.mta.mn
|
|
|
|
|
Хуудас 20-с 1 |