|
Цэргийн тэтгэвэр авагчдын нэмэгдлийг энэ сараас эхлэн олгоно |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2012 оны 1-р сарын 14, Бямба гариг, 10:22 |
|
Оны өмнөхөн “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” батлагдсан билээ. Уг хуулийн дагуу цэргийн албанаас тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийн нэмэгдлийг энэ сараас эхлэн бодож олгохоор болжээ. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Б.Батжаргалаас тодрууллаа.
|
|
Нийгмийн даатгалыг нь төлөөгүйгээс 800-аад сая төгрөгийн хохирол учирчээ |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2012 оны 1-р сарын 06, Баасан гариг, 12:17 |
|
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлт болон Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг гишүүд хэлэлцсэн юм.
|
|
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нэмэхээр боллоо |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 11-р сарын 17, Пүрэв гариг, 10:10 |
|
Ирэх онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байлгахаар Засгийн газар шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэн гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан сар бүрийн орлогынхоо 2 хувьтай тэнцэх төгрөгийг эрүүл мэндийн даатгалд заавал төлдөг байсан нь ийн нэмэгдэхээр болж байна.
|
|
НДЕГ-ААС ДООРХИ НЭР БҮХИЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫГ ХУУЛИЙГ ДАГУУ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, ДААТГУУЛАГЧДЫГ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХЫГ ШААРДАЖ БАЙНА |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 11-р сарын 17, Пүрэв гариг, 10:06 |
|
Аж ахуйн нэгж байгууллага нь Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авснаас хойш иргэнтэй хөдөлмөрийн болон хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажлын байраар ханган цалин хөлс олгосон тохиолдолд Нийгмийн даатгалд заавал даатгуулах үүрэгтэй.
Гэсэн ч зарим аж ахуйн нэгжийн хувьд ажилчдынхаа цалингаас Нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж авсан хэрнээ Нийгмийн даатгалын байгууллагад зохих журмын дагуу төлөхгүй урт хугацааны их хэмжээний өр үүсгэх нь цөөнгүй. Энэ нь эргээд даатгуулагчид иргэдэд маань хохиролтой байдаг билээ.
|
|
476.9 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж,тусламж үйлчилгээнд зарцуулжээ |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 11-р сарын 15, Мягмар гариг, 12:40 |
Нийгмийн даатгалын сангуудаас энэ оны эхний 10 сарын байдлаар давхардсан тоогоор 2580.7 мянган иргэнд 476.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, тусламж үйлчилгээ олгожээ.
Тухайлбал, тэтгэврийн даатгалын санд 267.7 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж, өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр авагч 295.9 мянган иргэдийн тэтгэвэрт 365.6 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад орлого 79.5 тэрбум төгрөгөөр, зарлага 80.2 тэрбум төгрөгөөр өссөн байна.
|
|
УНГАРТ АЖИЛЛАГСДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙГ МОНГОЛД ТӨЛСНӨӨР ТООЦНО |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 11-р сарын 05, Бямба гариг, 11:48 |
|
Монгол Улс, Бүгд Найрамдах Унгар Улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсанаар хоёр оронд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцох, тэтгэврийг харилцан шилжүүлэн олгох таатай нөхцөл бүрдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Унгар улсад ажиллаж амьдарч байсан, мөн одоо ажиллаж амьдарч байгаа холбогдох хууль тогтоомжийн дагуу Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн Монгол иргэд эх орондоо ирсний дараа тэтгэвэр тогтоолгон авах боломжтой болж байгаа юм.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди БНУУ-д өнгөрсөн зургадугаар сард хийсэн ажлын айлчлалынхаа үеэр уг хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд айлчлалд НДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг оролцсон юм.
|
|
ТӨВИЙН БҮСИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА ТӨВИЙН БҮСИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН АЖИЛТНУУД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 11-р сарын 05, Бямба гариг, 11:43 |
|
Нийгмийн даатгалын байгууллага үүсч байгуулагдсаны 70 жилийн ой ирэх онд тохиох билээ. Уг ойг угтан Нийгмийн даатгалын ерөнхий газраас бүсчилсэн сургалт, урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээний үргэлжлэл болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 9 сарын 18- 23-ны өдрүүдэд зохиогдсон 5 дахь удаагийн Төвийн бүсийн Нийгмийн даатгалын ажилтнуудын сургалт, семинарт Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд оролцлоо.
|
|
“Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдлээ |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 14:12 |
|
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн 2011 оны 03 тоот тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг шинэчлэн батлан мөрдүүлж байна. Энэ журмын талаар, ер нь даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлтийг хэрхэн эдлэх талаар НДЕГ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэгтэй ярилцлаа.
1. “Эрүүл мэндийн даатгалын сангаас зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам” шинэчлэгдсэн байна. Яагаад шинэчлэх болсон бэ?
|
|
Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 10-р сарын 26, Лхагва гариг, 11:19 |
|
ЗОРИЛГО:
Даатгалтай иргэдийн өвчин эмгэгийн байдал, анатоми, морфологи, үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал, бие махбодь, мэдрэлийн системийн онцлог, хөдөлмөрийн нөхцлийг нарийвчлан судалж, өвчний явцын байдалд үнэлэлт дүгнэлт өгсний үндсэн дээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь буюу тэдний эрүүл мэндэд тохирсон хөдөлмөрийн нөхцөл, ажил мэргэжлийн чиглэлийг тогтооход оршино.
|
|
Герман, Эстони, Словен улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцлаа |
|
|
|
|
Бичсэн publisher
|
|
2011 оны 10-р сарын 26, Лхагва гариг, 11:14 |
|
Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх” төслийн хүрээнд энэ сарын 9-16-ны өдрүүдэд УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэнгээр ахлуулсан, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга У.Бямбасүрэн, Стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга Б.Нямдаваа, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг, тус газрын Эрүүл мэндийн даатгалын хяналт, санхүүжилтийн газрын дарга Ц.Ганцэцэг, УИХ-ын Тамгын газрын хуулийн зөвлөх Э.Эрдэнэсүрэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт Д.Ганчимэг, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн зохицуулагч Ц.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн Герман, Эстон, Словен Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой танилцах аялалд яваад ирлээ.
|
|
|