SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Админ   
2010 оны 5-р сарын 06, Пүрэв гариг, 18:38
ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ


1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот
Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл


1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, түүнийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.


2.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж нь Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

З.1.Тодорхой боловсрол, тусгай  мэргэжил  үл шаардагдах энгийн  ажил  гүйцэтгэсэн ажилтанд олговол зохих хөлсний хамгийн бага хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  гэнэ.


4.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагаар тогтооно.


5.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг амьжиргааны доод түвшингээс багагүйгээр тогтоох зарчмыг баримтална.
5.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөхөд дор дурдсан хүчин зүйлсийг харгалзана:
5.2.1.эдийн засгийн өсөлт, бүтээмжийн түвшин,  ажил  эрхлэлтийн байдал;
5.2.2.хүн амын амьжиргааны өртөг,тэдний бодит орлогын өөрчлөлт;
5.2.3.нийгмийн даатгал, халамжийн шугамаар олгож буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ;
5.2.4.улсын хэмжээний цалин хөлсний ерөнхий түвшин.

Хоёрдугаар бүлэг  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдөх

6.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, өөрчлөх асуудлаар  ажил  олгогчдын болон нийт ажилтны эрх ашгийг төлөөлөх улсын хэмжээний  байгууллага  санал гаргаж болно.


7.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг  ажил  олгогчдын болон нийт ажилтны эрх ашгийг төлөөлөх улсын хэмжээний байгууллагын саналыг харгалзан Засгийн  газар  тогтооно.
7.2.Энэ хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жилд нэгээс доошгүй удаа шинэчлэн тогтооно.


8.1.Иргэнийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага,иргэн нь ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хөлс олгох үүрэгтэй.
8.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон тохиолдолд түүнийг дагаж мөрдүүлэхээр заасан өдрөөс, ийм хугацаа тогтоогоогүй бол нийтэд зарласан өдрөөс эхлэн шинэчлэн тогтоосон хөлснөөс багагүй хэмжээний хөлсийг олгоно.

Гуравдугаар бүлэг  Бусад зүйл


9.1.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хууль тогтоомж зөрчигдсөн тухай сонирхогч этгээд гомдлоо шүүхэд гаргаж болно.


10.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн аж ахуйн нэгж, байгуулагыг 50000-150000 төгрөгөөр, албан тушаалтныг 5000-40000 төгрөгөөр торгох шийтгэлийг  шүүгч  буюу  эрх бүхий албан тушаалтан  ногдуулна.
10.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур хөлс олгосны улмаас ажилтанд учирсан хохирлыг  ажил  олгогч бүрэн нөхөн төлнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ