SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт 32 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Админ   
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 11:28

Олон улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага нь бонд гэх мэт уламжлалт анхдагч хэрэглүүрээс хүүний түвшин своп гэх мэт янз бүрийн санхүүгийн хэрэглүүрийг өргөнөөр ашиглахад хүргэж байна.
Энэ стандартын зорилго нь аж ахуйн нэгжийн санхүүгийн байдал, үр дүн, мөнгөн гүйлгээнд балансын болон балансын гадуурх санхүүгийн хэрэглүүр ямар ач холбогдолтой болох талаар тайлангийн хэрэглэгчдийн ойлголтыг сайжруулахад оршино.


ББОУС-32-ийн цар хүрээ

 

НББОУС 32 нь бусад стандартаар зохицуулагдаж буй санхүүгийн хэрэглүүрээдээс бусад хүлээн зөвшөөрөгдсөн болон хүлээн зөвшөөрөгдөөгүй бүх төрлийн санхүүгийн хэрэглүүрүүдийн талаарх мэдээллийг тайлагнах болон нэмэлт тодруулахад ашиглагддаг.
Санхүүгийн хэрэглүүр гэдэг нь нэг аж ахуйн нэгжийн санхүүгийн хөрөнгө болон нөгөө аж ахуйн нэгжийн санхүүгийн өр төлбөр эсвэл өмчийн хэрэглүүр хоёрыг аль алиныг нь үүсгэх аливаа гэрээ юм.
Санхүүгийн хэрэглүүрүүдийг:
-    Санхүүгийн хөрөнгө
-    Санхүүгийн өр төлбөр
-    Өмчийн хэрэглүүр гэж ангилна
Санхүүгийн хөрөнгө гэдэг нь:
-    Мөнгө
-    Өөр байгууллагаас мөнгө буюу өөр санхүүгийн хөрөнгийг хүлээн авах гэрээлсэн эрх
-    Харьцангуй тааламжтай нөхцлөөр санхүүгийн хөрөнгийг өөр байгууллагатай солилцох гэрээлсэн эрх
-    Өөр байгууллагын өмчийн хэрэглүүр
-    Байгууллагын өөрийн өмчийн хэрэглүүрд төлбөр нь хийгдэх тодорхой гэрээнүүд гэх мэт хөрөнгүүд юм.
Санхүүгийн хөрөнгийн жишээ дурьдвал:
-    Бусад байгууллагын гаргасан хувьцаа буюу өмчийн бусад хэрэглүүрд оруулсан хөрөнгө оруулалт
-    Авлага
-    Бусад байгууллагад олгосон зээл
-    Бусад байгууллагын гаргасан бонд болон бусад өрийн хэрэглүүрд оруулсан хөрөнгө оруулалт
-    Үүсмэл санхүүгийн хөрөнгүүд
-    Өөрийн өмчөөрх зарим үүсмэл хэрэглүүрүүд
Санхүүгийн өр төлбөр гэдэг нь:
-    Мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг өөр байгууллагад хүргэх
-    Харьцангуй тааламжтай нөхцлөөр санхүүгийн хэрэглүүрийг өөр байгууллагатай солилцох
-    Байгууллагын өөрийн өмчийн хэрэглүүрд төлбөр нь хийгдэх тодорхой гэрээнүүд гэх зэрэг гэрээлсэн хариуцлагатай аливаа өр төлбөр юм.
Санхүүгийн өр төлбөрийн жишээ дурьдвал:
-    Өглөгүүд
-    Бусад байгууллагаас авсан зээл
-    Гаргасан бонд ба өөр байгууллагын гаргасан өрийн бусад хэрэглүүрүүд
-    Үүсмэл санхүүгийн хэрэглүүрүүд
-    Мөнгөн тогтмол дүн бүхий өөрийн хувьцааг хүргэх хариуцлага
-    Өөрийн өмчөөрх зарим үүсмэл хэрэглүүрүүд
Жишээ нь :
А компани дараах зүйлсийн аль нь санхүүгйин хэрэглүүр болохыг үнэлэх гэж байна.
1.    Банкинд хадгалуулсан мөнгө
2.    Банкинд хадгалуулсан алтан гулдмай
3.    Худалдааны дансны авлага
4.    Өрийн хэрэгслээр оруулсан хөрөнгө оруулалт
5.    Өмчийн хэрэгсэлд оруулсан хөрөнгө оруулалт
6.    Урьдчилж төлсөн зардал
7.    Санхүүгийн түрээсийн авлага буюу өглөг
8.    Хойшлогдсон орлого
9.    Үүрэгт татварын өглөг
10.    Хуулийн тооцоолсон алдагдалд зориулсан нөөц
11.    Мөнгөөр төлбөр нь хийгдэх эрчим хүч худалдан авах гэрээ
12.    Өрийн гаргасан хэрэглүүр
13.    Гаргасан өмчийн хэрэглүүр
А компани нь дээрх зүйлсийг дараах байдлаар үнэлжээ.
1.    Тийм, Компани нь мөнгө хүлээн авах гэрээлсэн эрхтэй
2.    Үгүй, Алт нь санхүүгийн хэрэгсэл бус харин өргөн хэрэглээний зүйл
3.    Тийм, Компани нь мөнгө хүлээн авах гэрээлсэн эрхтэй
4.    Тийм, Компани нь мөнгө хүлээн авах гэрээлсэн эрхтэй
5.    Тийм, Компани нь өөр байгууллагын гаргасан өмчийн хэрэгслийг эзэмшиж буй бөгөөд мөнгө хүлээн авах гэрээлсэн эрхтэй
6.    Үгүй, Урьдчилж төлсөн тооцоо нь мөнгө ба санхүүгийн хэрэгслийг бус харин бараа буюу үйлчилгээг хүргэсний үр дүнд юм
7.    Тийм, Санхүүгийн түрээс нь гэрээлсэн эрх буюу хариуцлагыг бий болгодог
8.    Үгүй, Энэ нь мөнгө бус бараа буюу үйлчилгээг ирээдүйд хүргэнэ.
9.    Үгүй, Энэ нь гэрээлсэн хариуцлага бус харин үүрэгт хариуцлага юм
10.    Үгүй, Энэ нь гэрээлсэн эрх буюу хариуцлага бус юм
11.    Тийм, Хэрэв компани нь гэрээний цэвэр дүнг мөнгөөр хийх гэж буй бол /гэрээг гуравдагч талд борлуулах гэх мэт/
12.    Тийм, Энэ нь мөнгө төлөх гэрээлсэн хариуцлага
13.    Тийм, Энэ нь мөнгө төлөх гэрээлсэн хариуцлага
Санхүүгийн өр төлбөр нь дараах үед үүсдэг.
Үүнд:
Мөнгө буюу өөр санхүүгийн хөрөнгийг хүргэх, өөрийн өмчийн хэрэглүүр рүү солилцох гэрээлсэн хариуцлага байх
Өөрийн өмчийн хэрэглүүдийн хувьсах тоо эсвэл хувьсах үнийн тогтмол тоог хүргэх, хүргэх шаардлагатай үүсмэл бус гэрээ байх
Өөрийн өмчийн хэрэглүүрийн тогтмол тоог гаргаснаас өөр байдлаар төлөгдөх үүсмэл хэрэглүүр байх
Өмчийн хэрэглүүр гэдэг нь байгууллагын өр төлбөрийг хассаны дараах хөрөнгийн үлдэгдэл сонирхолыг нотлох аливаа гэрээ юм.
Өмчийн хэрэглүүрийн хэлбэр бүхий санхүүгийн хэрэгслүүдийн жишээ:
-    Ирээдүйн тогтмол эсвэл тодорхойлж болохуйц өдөр тогтмол буюу тодорхойлогдож болохуйц дүнгээр гаргагчид үүрэгт төлбөр хийх давуу эрхтэй хувьцаа
-    Тухайлсан өдрөөр буюу түүний дараа тогтмол дүнгээр эсвэл тодорхойлогдохуйц дүнгээр хэрэглүүрийг төлөхийг гаргагчаас шаардах эрх эзэмшигчид өгдөг давуу эрхтэй хувьцаа.
Мөнгөөр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөр /мөн мөнгөөр илэрхийлсэн санхүүгийн хэрэглүүр гэж нэрлэдэг/ гэдэг нь тогтмол эсвэл дүнг нь тодорхойлох боломжтой мөнгөөр төлөгдөх буюу хүлээн авах санхүүгийн хөрөнгө буюу  санхүүгийн өр төлбөр юм.  
Бодит үнэ цэнэ гэдэг нь мэдэгдэхүүнтэй, хүсэл бүхий талуудын хоорондын харилцан тохиролцсон ажил гүйлгээгээр хөрөнгө солилцогдох буюу өр төлбөр төлөгдөж болох дүнг хэлнэ.
Зах зээлийн үнэ цэнэ гэдэг нь идэвхтэй зах зээл дээр санхүүгийн хэрэглүүрийг худалдан авахад үүссэн өр төлбөр, эсвэл худалдан борлуулахад олж авах дүнг хэлнэ.
Гаргах үед санхүүгийн хэрэглүүрүүд нь анхны хүлээн зөвшөөрөлтөнд гэрээ хэлцэлийн заалтын дагуу өр төлбөр эсвэл өмчөөр ангилагдах ёстой.
Зарим санхүүгийн хэрэглүүрүүд өмчийн эрх зүйн хэлбэр авдаг боловч бодит байдал дээр өр төлбөр байдаг.
Санхүүгийн хэрэглүүр нь өөрийн гаргасан өмчийг буцаан худалдан авахыг гаргагчаас шаарддаг.
Өмчийн хэрэглүүр нь дараах үед үүснэ.
-    Өөрийн өмчийн хэрэглүүрийн тогтмол тоог тогтмол үнээр буюу хүргэх шаардлагатай үүсмэл бус гэрээ байх
-    Өөрийн өмчийн хэрэглүүрийн тогтмол тоог гаргаснаас өөр байдлаар төлөгдөх үүсмэл хэрэглүүр байх
Санхүүгийн хөрөнгө ба өр төлбөрийг байгууллага нь дараах тохиолдолд хооронд нь хаах ёстой. Үүнд:
-    Хооронд хаах хууль зүйн эрхтэй байх
-    Цэвэр дүнгээр нь төлбөр хийх эсвэл хөрөнгийг борлуулах зорилгтой байх ба өр төлбөрийг нэгэн зэрэг төлөх
Хүү, ногдол ашиг, гарз ба олз
Санхүүгийн хэрэглүүр /бүрэлдэхүүн/-тэй холбоотой өр төлбөрөөр ангилагдсан хүү, ногдол ашиг, гарз ба олз нь орлого үр дүнгийн тайланд орлого ба зардлаар хүлээн зөвшөөрөгддөг.
Санхүүгийн өр төлбөрөөр ангилагдсан давуу эрхтэй хувьцааны ногдол ашиг нь ашгийн хуваарилалт бус харин зардлаар бүртгэгдэнэ.
Өмчийн хэрэглүүрийн эзэмшигчдэд хуваарилсан хуваарилалт нь өмчид шууд дебитлэгдэх ёстой.
Санхүүгийн хэрэглүүрийг дахин санхүүжүүлэх буюу төлөхтэй холбоотой олз эсвэл гарз нь хэрэглүүрийн ангиллын дагуу орлого/зардал эсвэл өмчөөр ангилагдах ёстой.
Жишээ нь :
2007-1-1-ны өдөр А компани нь 2007-12-31-нд 60 000 ам долларын 1000 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авахыг шаардсан форвард гэрээ байгуулсан. Гэрээний эхэнд ямар нэгэн төлбөр төлөөгүй ба хүлээн аваагүй. Зах зээлийн хүүгийн түвшин 10 хувь ба төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ нь:
$54.545=$60.000/(1+10%)
Шийдэл:
Буцаан худалдан авах үнээр өр төлбөрийг хүлээн зөвшөөрөхийн тулд анхлан хүлээн зөвшөөрөх үед компани нь журналын дараах бичилтийг хийнэ.
Дт Өмч     54545
Кт Өр төлбөр     54545
2007-12-31-нд А компани нь үр ашигт хүүгийн аргаар хорогдуулалтыг хүлээн зөвшөөрөх журналын дараах бичилтийг хийнэ.
Дт Хүүгийн зардал 6565
Кт Өр төлбөр     6565
2007-12-31-нд А компани форвард гэрээний төлбөрийг барагдулж, журналын дараах бичилтийг хийнэ.
Дт Өр төлбөр 60000
Кт Өмч    60000
Нийлмэл хэрэглүүр
Нийлмэл санхүүгийн хэрэглүүрийг гаргахтай холбоотой ажил гүйлгээний зардал нь дүнгийн хуваарилалтын хэмжээгээр өр төлбөр ба өмчид шууд нэмэгддэг.
Өр төлбөр болон өмчийн элементийг зэрэг агуулсан санхүүгийн хэрэглүүрүүд нь тус тусдаа бүрэлдэхүүн хэсэг болон ангилагддаг.
Жишээ нь: Хөрвөх бонд нь гаргагчийн үндсэн санхүүгийн өр төлбөр бөгөөд ирээдүйд өмчийн хэлбэрт хөрвөх боломжийг эзэмшигчид олгодог.
Ийм бонднууд нь:
-    Өр төлбөрөөр тайлагнагдах бондыг эргэн төлөх хариуцлага
-    Өмчид тайлагнагдсан хөрвөх хувилбар зэргээс бүрдэнэ.
Төлбөр хийх /мөнгөөр эсвэл өмчид/ хэлбэртэй холбоотой эрх ба хариуцлага нь хэрэглүүрийн гаргагч болон эзэмшигчийн хяналтаас гадуур ирээдүйн тодорхой бус үйл явдлын үр дүнгээс хамаарч байгаа тохиолдолд байгууллага нь санхүүгийн хэрэглүүрийг гаргаж болно.
Гаргагч нь мөнгө буюу өөр санхүүгийн хөрөнгийг хүргэхээс зайлсхийх нөхцөлт бус эрхгүй бол хэрэглүүрийг санхүүгийн өр төлбөр гэж ангилна.
Болзошгүй төлбөр хийх нөөцийн жишээ дурьдвал:
Зах зээлийн үнэ нь тодорхой үнэлгээнээс давсан бол гаргагчийг хувьцаагаар төлбөр хийхийг шаарддаг бонд;
Гаргах боломжит хувьцааг орлого нь тодорхой дүнгээс давж байвал хувьцаагаар, орлого давахгүй бол бонд
Хэрэв байгууллага нь өөрийн өмчийн хэрэглүүрийг худалдан авбал, тэдгээр хэрэглүүрүүд /халаасны хувьцаа/ нь өмчийг бууруулдаг.
Байгууллагын өрийн өмчийн хэрэглүүрийг худалдан авах, борлуулах, гаргах, буцаахтай холбоотой ашиг ба алдагдалд олз гарз хүлээн зөвшөөрөгддөггүй
Ийм халаасны хувьцааг байгууллага эсвэл нэгтгэсэн группын бусад гишүүд худалдан авч, эзэмшиж болдог
Төлсөн буюу хүлээн авсан зүйлс нь шууд өмчид хүлээн зөвшөөрөгддөг.
Эзэмшиж буй халаасны хувьцааны дүн нь НББОУС 1-ийн дагуу балансын хуудсанд эсвэл тэмдэглэлд тусдаа тодруулагддаг.
Сэтгэгдлүүд (0)add
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy
Сүүлд шинэчлэгдсэн: 2010 оны 5-р сарын 24, Даваа гариг, 16:09