SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
Санхүүгийн шинжилгээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг, 10:59

Санхүүгийн тайлангийн шинжилгээ

Санхүүгийн шинжилгээг хамрах хүрээ, цаг хугацааны хувьд экспресс болон гүнзгийрүүлсэн шинжилгээ гэж 2 ангилдаг.

1.   Санхүүгийн тайлангийн экспресс шинжилгээ (хэвтээ ба босоо) буюу цөөн үзүүлэлтээр энгийн аргаар харьцангуй бага хугацаанд бага хөдөлмөр зарцуулж санхүүгийн байдалд дүгнэлт өгөх шинжилгээ

2.   Санхүүгийн тайлангийн гүнзгийрүүлсэн шинжилгээ буюу санхүүгийн тайлангийн үзүүлэлт тус бүрээр бүхэлд нь эсвэл тодорхой үзүүлэлт болон сэдвийг илүү дэлгэрэнгүй байдлаар нөлөөлсөн хүчин зүйл, харилцан холбоо хамааралд судалж, дүгнэлт гаргах шинжилгээ гэж 2 ангилна. /Munkh/

Санхүүгийн тайлангийн шинжилгээний гүнзгийрүүлсэн арга зүйг авч үзвэл мэдээллийг хэрэглэгчдийн ашиг сонирхолд нийлүүлэн олон тооны томъёолол харьцаануудыг ашиглаж болдог.

Харьцааний шинжилгээ

Компанийн үйл ажиллагааны түвшинг шинжилж үнэлэхийн тулд санхүүгийн харьцаа коэффициентуудыг тооцдог. Санхүүгийн харьцаануудыг тооцоход тайлан баланс ба орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг ашиглана. Компанийн үйл ажиллагааны талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийхэд харьцуулан шинжлэх арга үр дүнтэй байдаг. Харьцааны шинжилгээний гол онцлог нь үүнд оршино.

Компанийн хувьцаа эзэмшигчид болон сонирхогчид компанийн эрсдлийн ба өгөөжийн түвшинг анхааралтай ажиглаж байдаг бол зээлдүүлэгчид төлбөрийн чадвар, ашигт ажиллагааг сонирхох жишээтэй. Удирдлагуудын хувьд компанийн санхүүгийн харьцаануудыг тооцож гаргаж болох авч хамгийн чухал харьцааны шинжилгээгээр тооцож гаргасан коэффициентууд юуг илэрхийлж байгааг тодорхойлох явдал болдог. Харьцаа өндөр гарч байна уу эсвэл хэт бага байна уу, энэ нь эерэг үзүүлэлт үү эсвэл сөрөг үзүүлэлт үү, гэдгийн тодорхойлохын тулд ямар нэгэн дундаж, стандарт эсвэл харьцуулах шалгуур хэрэгтэй болно. Иймээс санхүүгийн харьцаануудыг тооцож гаргаад тэдгээрийг харьцуулан шинжлэх аргатай хослуулан хэрэглэдэг. Харьцуулсан шинжилгээний түгээмэл хэлбэрүүд нь:

  • Салбарын харьцуулсан шинжилгээ
  • Цаг хугацааны харьцуулсан шинжилгээ байдаг.

Салбарын харьцуулсан шинжилгээг хийхдээ компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг өрсөлдөгчтэй нь, эсвэл салбарын дундаж үзүүлэлттэй, мөн тухайн салбарын компанийн үзүүлэлттэй харьцуулна. Үүний үр дүнд дундаж норм буюу стандартаас компанийн үзүүлэлт хэр зэрэг хазайлттай байгааг тодорхойлно. Энэ нь компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн асуудал, хүндрэл оршиж байгааг илэрхийлэх ба цаашил тайлангуудад нарийвчилсан шинжилгээ хийсний үр дүнд асуудлын учир шалтгааныг тодорхойлж болно.

Цаг хугацааны харьцуулсан шинжилгээгээр компанийн үйл ажиллагааны үр дүнг өнгөрсөн ба өнөө үеийг харьцуулан шинжилж үнэлгээ өгнө. Үүний үр дүнд үйл ажиллагааны явцын чиг хандлагыг тодорхойлох боломж бий болох ба үүн дээр үндэслэн хэтийн төлөвийг тодорхойлно.

Компанийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөхдөө салбарын ба хугацааны харьцуулсан шинжилгээг хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй. Ингэснээр тухайн салбарын хөгжлийн чиг хандлага ба компанийн үйл ажиллагааны явцыг харьцуулан дүгнэх боломж бий болно.

Харьцааны шинжилгээг хийхэд анхаарвал зохих дараах зүйлс байдаг.

  1. Тооцож гаргасан ганц харьцаан нь компанийн үйл ажиллагааг үнэлж дүгнэхэд хангалттай мэдээлэл болж чадахгүй бөгөөд хэсэг бүлэг харьцаануудыг авч үзэж байж сая бодитой үр дүнг бий болгож болно.
  2. Шинжилгээнд ашиглаж буй санхүүгийн тайлангууд цаг хугацааны хувьд тохирч байх ёстой. Эс тэгвэл үр дүнд нь бодитой болж чадахгүй.
  3. Санхүгийн шинжилгээнд ашиглаж буй үзүүлэлтүүд тоо баримтууд үнэн бодитой эсэхэд итгэлтэй байхын тулд хөндлөнгийн хяналтын байгууллагаар баталгаажуулсан тайлан тэнцэлийг ашиглах нь зүйтэй.
  4. Харьцуулсан шинжилгээнд ашиглах тайлангууд нь нэгдсэн нэг аргачлалаар хийгдсэн байх ёстой.
  5. Хугацааны харьцуулсан шинжилгээ хийж байх явцад инфляцийн нөлөөллийг хайхрахгүй байж болохгүй. Тухайлбал өнгөрсөн үеийн бараа материалын нөөцийн хэмжээнээс өнөөгийн нөөцийн хэмжээ асар их зөрүүтэй байхад энд үнийн өсөлтийн нөлөөлөл орсныг үгүйсгэх аргагүй юм. Иймээс инфляцийн нөлөөллийг тооцох хэрэгтэй болно.

Шинжилгээ хийх мэдээллийн бааз , шинжилгээний

ажлын зохион байгуулалт

1.      Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд  шинжилгээ хийх мэдээллийн бааз  нь .

а) Тайлант  болон  өнгөрсөн мөн үеийн санхүүгийн тайлан

б) Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга

в) Байгууллагын бизнес  төлөвлөгөө,  орлого  зарлагын  төсөв,  эдийн  засгийн

бусад төлөвлөгөөт болон нормативт үзүүлэлт

г) Удирдлагын шийдвэр, гэрээ хэлэлцээ

д) Бусад тооцоо судалгаа  зэрэг болно.

2.      Санхүүгийн тайлангийн шинжилгээний ажлын дэс дараалал, хамрах хүрээ.

а) Тухайн шинжилгээний зорилго, хамрах хүрээ, хугацааг  тодорхойлох

б) Урьдчилсан тойм гаргах .

-       Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл,онцлогыг                                                      тодорхойло

-       Санхүүгийн тайлан түүний тайлбар, тодруулгыг уншиж ололт дутагдлыг урьдчилан тоймлох

-       Санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байдлыг урьдчилан тооцох

в) Санхүүгийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэх  .

-     Хөрөнгө, капиталын байдлыг үнэлэх

-     Санхүү, төлбөрийн чадварыг үнэлэх

-     Хөрөнгө, капиталын ашиглалтыг үнэлэх

-     Ашиг, ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлэх

-     Эдийн засгийн тогтворжилт, өсөлт  хөгжлийн хандлага

динамикийг тодорхойлох

-     Хөрөнгө оруулалтын томоохон шийдвэрүүдийг үнэлэх

-    Бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь иж бүрэн үнэлэх

г)   Санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт өгөх

 

Санхүүгийн харьцааны ангилал

Санхүүгийн харьцаануудыг үндсэн 4 бүлэгт хувааж үзнэ. Үүнд:

  1. Хөрвөх чадварын харьцаанууд
  2. Үйл ажиллагааны харьцаанууд
  3. Ашигт ажиллагааны харьцаанууд
  4. Өрийн харьцаанууд зэрэг орно.

Хөрвөх чадвар, үйл ажиллагааны, өрийн харьцаанууд нь ерөнхийдөө компанийн эрсдлийн түвшинг, ашигт ажиллагааны харьцаанууд нь өгөөжийн түвшинг илэрхийлж байдаг. Харьцааны шинжилгээнд шаардлагатай гол мэдээллүүдийг орлогын тайлан, тайлан балансаас авна.

Хөрвөх чадварын шинжилгээ

Компанийн хөрвөх чадвар нь богино хугацаат өр төлбөрөө хэр хурдан төлж барагдуулах чадвараар тодорхойлогдоно. Хөрвөх чадвар бол компанийн санхүүгийн байдал, төлбөрийн чадварын хэмжүүр болно. Компанийн хөрвөх чадварыг хэмждэг 3 гол харьцаа байдаг. Үүнд:

  1. Ажлын цэвэр капитал
  2. Эргэлтийн харьцаа
  3. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа

 

Ажлын цэвэр капитал (АЦК)

Ажлын цэвэр капиталын дүнг тооцохдоо нийт эргэлтийн хөрөнгийн дүнгээс нийт эргэлтийн эх үүсвэрийн дүнг хасна.

Ажлын цэвэр капитал ═ Эргэлтийн актив - Эргэлтийн пассив

Ажлын цэвэр капитал нь компанийн хөрвөх чадварын нэг чухал үзүүлэлт болдог. Мөнгөн дүнгээр илэрхийлэгддэг учир энэ үзүүлэлтийг бусад компанийн үзүүлэлтэй харьцуулахад, өөрөөр хэлбэл салбарын харьцуулсан шинжилгээнд ашиглахад төдийлөн тохиромжтой бус. Харин компанийн өнгөрсөн ба өнөө үеийн хөрвөх чадварын түвшинг харьцуулан шинжлэхэд чухал ач холбогдол бүхий үзүүлэлт болно. Ажлын цэвэр капиталыг бусад компанийн үзүүлэлтэй харьцуулахын тулд борлуулалтын хувиар илэрхийлэн тооцож болно. Энэ үзүүлэлт нь өндөр байх тусам хөрвөх чадвар сайн байгааг харуулна.

 

Эргэлтийн харьцаа ЭХ

Эргэлтийн харьцаа нь богино хугацаат өр төлбөрөө эргэлтийн хөрөнгөө ашиглан төлөх чадвар ямар байгааг илэрхийлнэ.

Эргэлтийн харьцаа= эргэлтийн актив/эргэлтийн пассив

Эргэлтийн харьцаа нь хоёртой ойрхон байх нь хамгийн тохиромжтой гэж үздэг боловч энэ нь салбар болон компанийн онцлогоос шалтгаална. Компанийн ирээдүйн мөнгөн урсгалыг урьдчилан таамаглах боломж их байх тусам эргэлтийн харьцаа бага байх боломжтой байдаг.

Нэгийг эргэлтийн харьцаанд хувааж гарсан дүнг нэгээс хасаад 100 хувиар үржүүлсэн дүн нь компани эргэлтийн хөрөнгөө хэдэн хувиар бууруулахад эргэлтийн эх үүсвэртэй тэнцүү хэмжээтэй болохыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл энэ нь ажлын цэвэр капиталыг эргэлтийн хөрөнгөд харьцуулсан харьцаатай тэнцүү. Богино хугацаат өр төлбөрийг төлөх эх үүсвэр нь эргэлтийн хөрөнгө гэж үзэх юм бол богино хугацаат өр төлбөрөө 100 хувь чадвартай үлдээд, эргэлтийн хөрөнгөө бууруулж болох хэмжээг харуулна.

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа (ТТГЧХ)

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь эргэлтийн харьцаатай төстэй. Гагцхүү эргэлтийн хөрөнгөөс бараа материалын нөөцийг хассан дүнг эргэлтийн эх үүсвэртэй харьцуулдгаараа ялгаатай. "Төлбөр түргэн гүйцэтгэх" гэсэн утгаараа хамгийн хөрвөх чадвар сайтай хөрөнгүүдийг авч, хөрвөх чадвар хамгийн багатай хөрөнгө болох бараа материалын нөөцийг тооцохгүй орхидог. Учир нь бараа материалын нөөц нь эргэлтийн хөрөнгүүдээс хөрвөх чадвар хамгийн багатай нь байдаг.

ТТГЧХ=эргэлтийн хөрөнгө - бараа материал/эргэлтийн пассив

Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа нь нэгээс их байх нь илүү тохиромжтой гэж үздэг.

Үйл ажиллагааны шинжилгээ

Үйл ажиллагааны харьцаанууд нь компанид янз бүрийн хэлбэрээр байршсан хөрөнгө ба эх үүсвэрүүдийн борлогдох, эсвэл мөнгө болж ирэх хурдыг илэрхийлнэ. Хөрвөх чадварын харьцаанууд компанийн хөрвөх чадварыг ерөнхийд нь тодорхойлодог бол үйл ажиллагааны харьцаанууд нь тодорхой дансдуудын хөрвөх чадварыг илэрхийлдэг гэж үзэж болно.

Бараа материалын эргэц

Бараа материалын эргэцийн харьцаа нь бараа материалын нөөцийн хөрвөх чадварыг илэрхийлнэ.

БМЭ = ББӨ/бараа материал

Бараа материалын эргэлтийн харьцаа нь "удаа" гэсэн нэгжтэй. Бараа материалын эргэлтийн харьцаанаас "Бараа материалын дундаж наслалтыг олж болно. Ингэхийн тулд 360 хоногийг бараа материалын эргэцэд харьцуулна.

БМДН = 360 хоног / бараа материалын эргэц

Авлага цуглуулах дундаж хугацаа

Авлага цуглуулах дундаж хугацаа нь дансны авлага үүсэж бий болоод төлөгдөж орж ирэх хүртэлх дундаж хугацааг илэрхийлнэ.

АЦДХ = дансны авлага/өдрийн дундаж борлуулалт

Өрийн шинжилгээ

Компанийн хувьд өр зээл бол ашиг олохын тулд хэрэглэж байгаа "өөр хүмүүсийн мөнгө" юм. Зээлдэгчдийн өр төлбөрийг хувьцаанд ногдол ашиг олгохоос өмнө төлж барагдуулах учир хувьцаа эзэмшигчид ба хөрөнгө оруулагчид компанийн өр зээлийн түвшин ба төлбөрийн чадварт онцгой анхаарал хандуулдаг. Зээлдүүлэгчид зээл олгохын өмнө компанийн өр зээлийн түвшинг судлах хэрэгтэй байдаг. Өр зээлийн түвшин өндөр байх тусам компанийн төлбөрийн чадвар буурч, өр төлбөрөө төлж чадахгүйд хүрнэ. Компанийн нийт хөрөнгөд өр зээлийн өр зээлийн эзлэх хувь их байх тусам "санхүүгийн хөшүүрэг" өндөр болно. Санхүүгийн хөшүүрэг нь зээл, онцгой эрхт хувьцаа зэрэг тогтмол зардалтай эх үүсвэр ашиглаж байгаатай холбоотойгоор үүсдэг ба эрсдлийн хэмжүүр болдог. Өөрөөр хэлбэл тогтмол зардал бүхий зээлийн эх үүсвэр нэмэгдэж, компанийн хэрэглэж буй санхүүгийн хөшүүрэг өсөх тусам эрсдэл ба өгөөж мөн өснө.

Компанийн өр зээлийн байдлыг хэмжих хоёр үндсэн төрлийн хэмжүүр байдаг. Үүнд:

1.    Өр зээлийн түвшин

2.    Төлбөрийн чадвар юм.

Өр зээлийн түвшин нь зээлийн эх үүсвэр ба өөр бусад эх үүсвэрүүдийн харьцааны хэмжүүр болох ба хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь өрийн харьцаа, өр хувьцаат капиталын харьцаа байдаг.

Төлбөрийн чадвар нь зээлийн хугацааны туршид тогтоосон графикийн дагуу төлбол зохих төлбөрүүдийг гүйцэтгэх боломжийн хэмжүүр болно. Зээл авсан бол хүүгийн ба үндсэн төлбөр, хөрөнгө түрээсэлсэн тохиолдолд ноогдол ашиг зэрэг нь компанийн тогтмол төлөх төлбөрүүдэд хамаарна. Эдгээр төлбөрийг төлөх чадварыг төлбөрийн чадварын харьцаанууд илэрхийлнэ. Төлбөрийн чадварын харьцаа бага байх тусам компанийн эрсдлийн түвшин өндөр байна. Тогтмол төлбөрөө төлөх чадваргүй болсон тохиолдолд компани санхүүгийн хүндрэлд орно, улмаар дампууралд ч хүрч болох талтай.

Өрийн харьцаа

Өрийн харьцаа нь нийт эх үүсвэр дотор зээлийн эх үүсвэрийн эзлэх хувь буюу нийт хөрөнгийн дотор зээлийн эх үүсвэрээр санхүүжигдэж байгаа хэсгийн хувь хэмжээг илэрхийлнэ.

Өрийн харьцаа = нийт өр төлбөр/нийт хөрөнгө

Хүү төлөх чадварын харьцаа

Хүү төлөх чадварын харьцаа нь хүүгийн төлбөр төлөх чадварыг илэрхийлнэ. Энэ харьцаа нь өндөр байвал компанийн төлбөрийн чадвар сайн гэж үзнэ.

ХТЧХ = хүү ба татварын өмнөх ашиг / хүүгийн зардал

Ашигт ажиллагааны шинжилгээ

Ашигт ажиллагааг олон талаас нь шинжилж үздэг. Тухайлбал, ашиг орлогын борлуулалт, нийт хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцааны үнэд харьцуулан ашигт ажиллагааны түвшинг тодорхойлно.

Хувиар илэрхийлсэн орлогын тайлан

Ашигт ажиллагааны шинжилгээнд түгээмэл хэрэглэдэг нэг хэлбэр нь орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг борлуулалтад эзлэх хувиар нь илэрхийлэн тооцож, хувиар илэрхийлэгдсэн орлогын тайлангийн өнгөрсөн ба өнөөгийн үзүүлэлтүүдийг хооронд нь харьцуулахад маш тохиромжтой байдаг. Энэ орлогын тайлангаас компанийн ашигт ажиллагааны 3 гол харьцааг гаргаж болно.

1.    Ахиуц нийт ашиг

2.    Үйл ажиллагааны ахуиц ашиг

3.    Ахиуц цэвэр ашиг

Ахиуц нийт ашиг

Ахиуц нийт ашиг нь борлуулсан бүтээгдэхүүний өртгийг төлөөд борлуулалтаас үлдэж буй орлогын хэмжээг харуулна. Ахиуц нийт ашиг нь өндөр байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг бага, ахиуц нийт ашиг нь бага байвал борлуулсан бүтээгдэхүүний өртөг өндөр байгааг илэрхийлдэг.

АНА = нийт ашиг / борлуулалт

Үйл ажиллаганы ахиуц ашиг

Үйл ажиллагааны ахиуц ашиг нь  үйл ажиллагааны зардлуудыг төлсний дараагаар үлдэж буй борлуулалтын орлогын хэсгийг харуулна.

ҮААА = үйл ажиллагааны ашиг / борлуулалт

Ахиуц цэвэр ашиг

Ахиуц цэвэр ашиг нь татвар болон бусад бүх зардлуудаа төлөөд үлдсэн борлуулалтын орлогын хэсгийг илэрхийлнэ.

АЦА = татварын дараах  цэвэр ашиг / борлуулалт

Хөрөнгө оруулалтын өгөөж (ROА)

Хөрөнгө оруулалтын өгөөжийг мөн нийт хөрөнгийн өгөөж гэж нэрлэдэг. Нийт хөрөнгийн нэг төгрөг тутамд ногдож байгаа цэвэр ашгийн хэмжээг хилэрхийлнэ. Хөрөнгө орулалтын өгөөж өсвөл ашигт ажиллагаа мөн өснө.

ROA = татварын дараах цэвэр ашиг / нийт хөрөнгө

Хувьцаат капиталын өгөөж (ROE)

Энэ харьцаа нь хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийн 1 төгрөг тутамд ноогдож буй ашгийн хэмжээг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл хувьцаат капиталын өгөөгжийн харьцаа юм.

ROE = татварын дараах цэвэр ашиг / хувьцаат капитал

Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS)

Нэгж хувьцаанд ногдох ашиг нь эргэлтэнд байгаа нэгж хувьцаанд ноогдож буй цэвэр ашгийн хэмжээ юм. Компанийн ашигт ажиллагааны хамгийн чухал үзүүлэлтүүийн нэг болдог.

EPS = энгийн хувьцаанд хуваарилах боломжит ашиг / гаргасан энгийн хувьцааны тоо

Нэгж хувьцаанд ногдож буй ашгийн харьцаа нь нэгж хугацаанд олгох ногдол ашгийн хэмжээ биш юм. Ихэнх тохиолдолд нэгж хугацаанд ногдох ашгийн тодорхой хувийг л ногдол ашигт олгодог байна.

Үнэ ашгийн харьцаа (Р/Е)

Үнэ ашгийн харьцаа нь зах зээл компанийн 1 төгрөгийн ашгийн төлөө төлөхөд бэлэн байгаа мөнгөний хэмжээг илэрхийлнэ. Мөн зах зээл компанийн хэтийн төлөвийг үнэлж байгаа үнэлгээний хэмжүүр болдог. Үнэ ашгийн харьцаа өндөр байх тусам компани зах зээлд нэр хүндтэй, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтанд итгэх итгэл өндөр байгаагийн илрэл болно.

Үнэ ашгийн харьцаа = хувьцааны зах зээлийн үнэ / нэгж хувьцаанд ногдох ашиг

Харьцааны нэгдсэн шинжилгээ

Зөвхөн ганц харьцаа компанийн санхүүгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх хангалттай мэдээлэл өгч чадахгүй бөгөөд харин дээрх бүлэг харьцаануудыг нэгтгэн шинжилбэл компанийн талаарх бодит үнэлгээнд хүрэх боломжтой. Нэгдсэн шинжилгээг хийдээ:

1.    Шинжилгээний Du Pont загвар

2.    Нэгдсэн чиг хандлагын шинжилгээг ашиглана.

Шинжилгээний Du Pont загвар

Анх Америкийн "Du Pont" компанийн менежерүүд хөрөнгө оруулалтын өгөөж, нийт хөрөнгийн эргэц, цэвэр ахиуц ашиг ба хөшүүргийн хоорондын уялдаа холбоог илэрхийлсэн нэгдсэн шинжилгээний аргыг боловсруулан гаргасан нь  тэр дороо нийтээр хүлээн зөвшөөрөгдөж санхүүгийн шинжилгээнд өргөнөөр хэрэглэгдэх болсог бөгөөд уг компанийн нэрээр "Du Pont загвар" хэмээн нэрлгдэх болжээ. Энэ загвар нь санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн хоорондын уялдаа, холбоо, хамаарлыг нэгтгэн үзүүлдэгээрээ онцлогтой. Компаниуд энэ загварыг өөрийн онцлогт тохируулан боловсруулж хэрэглэдэг. Du Pont томъёо нь.

ROA= ахиуц цэвэр ашиг * нийт хөрөнгийн эргэц

Du Pont загвар нь хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөжийг ашигт ажиллагаа, хөрөнгийн ашиглалтын өгөөж, өр зээлийн түвшингээр задлан шинжлэх боломжийг олгодгоороо давуу талтай.

Нэгтдсэн чиг хандлагын шинжилгээ

Нэгдсэн чиг хандлагын шинжилгээг компанийн хөрөнгө эх үүсвэрийн бүтэц хоорондын харьцаа, цаг хугацааны туршид хэрхэн өөрчлөгдөж байгааг буюу ерөнхий хандлагыг харах, шинжлэхийн тулд хийдэг. Мөн өрсөлдөгчдийн болон салбарын дундаж үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилнэ. Салбарын тэргүүлэх болон хангалтгүй үзүүлэлтүүдтэй харьцуулан шинжилж тухайн нэг компани ямар түвшинд явааг тодорхойлж болох юм. Гэхдээ харьцуулж буй үзүүлэлтүүдийг сонгохдоо  анхааралтай хандах нь чухал. Харьцуулахдаа бодит тоон үзүүлэлтүүдийг авч болохоос гадна индексчлэн тооцож хувиар илэрхийлэн тооцож шинжилж болно.

Санхүүгийн тайлангийн шинжилгээ хийхэд тулгардаг бэрхшээлүүд

Харьцаануудын үр дүн нь салбарын онцлогоос ихээхэн хамааралтай байдаг. Нэлээд тооны компаниуд, ялангуяа томоохон компани корпорациуд ихэвчлэн нэг биш хэд хэдэн салбарт үйл ажиллагаа явуудаг. Энэ тохиолдолд олон салбарт явуулсан үйл ажиллагааны үр дүнг үнэлж хэмжихэд тохиромжтой оновчтой дундаж үзүүлэлтийг тооцож гаргахад бэрхшээлтэй, маргаантай байдаг. Хамгийн үр дүнтэй оновчтой шалгуур үзүүлэлтүүд зөвхөн тухайн нэг салбарын хувьд л тооцогдож гарах боломжтой байдаг. Нөгөө  талаар салбарын дундаж гэдэг нь хамгийн оновчтой үзүүлэлт биш байж болох талтайн дээр үүнээс хэр зэрэг хазайвал сайн эсвэл муу болохыг тодорхойлоход бэрхшээлтэй байдаг.

Санхүүгийн тайлангууд нь компанийн үнэн бодитой дүр зургийг гаргах боломжгүй байх. Тухайн тайлан гарч байгаа цаг үе болон гаргаж байгаа талын сонирхлоос хамааран үнэн бодитой мэдээлэл өгөх боломжгүй байх тохиолдол байдаг. Иймээс нилээд урт хугацааны хандлагыг ажиглах хэрэгтэй болно.

Үнийн түвшний өөрчлөлт. Ямарч санхүүгийн тайланд тухайн хугацаанд гарсан үнийн өөрчлөлтийг тусгадаггүй.

Үр дүнг тайлбарлахтай холбоотой бэрхшээлүүд. Ихэнх санхүүгийн харьцаануудад салбарын дундаж болон оновчтой түвшин тогтоосон байдаг боловч зарим нэгэн харьцааны үр дүнг сайн эсвэл муу гэж үнэлэхэд бэрхшээлтэй байдаг. Жишээ нь хөрвөх чадварын харьцаа өндөр байх нь хөрвөх чадвар сайтай байгааг илэрхийлдэг боловч энэ нь нөгөө талаар илүүдэл нөөц их байгааг илтгэдэг.

Харьцаануудын харилцан хамаарал. Зарим харьцаануудын хоорондын хамаарлын түвшин нилээд өндөр байдаг. Энэ нь тэдгээрийг тооцоход ашигладаг аль нэг үзүүлэлтүүд нь ижил байдагтай холбоотой. Иймээс хэт олон биш оновчтой сонгож авсан цөөн тооны харьцааг шинжилгээнд ашиглах нь чухал. Үүний тулд харьцаануудын талаар хангалттай мэдлэгтэй байх шаардлагатай болдог.

Сэтгэгдлүүд (47)add
0
...
бичсэн зочин , September 16, 2010
garsan haritsaa ni hedees ih baga bol iim tiim baina gesen hamgiin chuhal heseg ni baihgui bainaa Sonin baina Dutuu......
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +11
0
...
бичсэн зочин , September 21, 2010
гайгүй хайж байёан ютнууд маань аа

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочин , September 21, 2010
гайгүй хайж байёан ютнууд маань аа

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочин , October 19, 2010
Хэрэгтэй мэдээлэл байна.Баярлалаа Шинжилгээний дүгнэлт бичих заавар тайлбарын талаар мэдээлэл өгөөч
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +3
0
...
бичсэн зочин , November 14, 2010
хамгийн гол нь утга санаа мөн чанар нь л чухал
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , November 20, 2010
harin tiimee eniig chini bol hiichne shdee...uzuuleltuudiih ni hyazgaar ni hna bnaaa? ter ni bhku bhad eniig hiigeed yaahiin...balain

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , December 06, 2010
òààëàãäëàà ºøºº äýëãýðýíã¿é
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочин , December 08, 2010
дээрх шинжилгээний томъёонуудыг дэлгэрэнгүй байршуулж өгөөч. тэрнээс биш дааж л юм байна
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочин , December 19, 2010
дэлгэрэнгүй л байвал сайн байна


Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , December 21, 2010
iim delgerengui bhad arai davarch bgaan bishuu
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , December 26, 2010
Үйлчилгээний байгууллагын хувьд энэхүү шинжилгээг хийж болох болов уу? хэрэв үгүй бол хэрхэн хийх вэ?????...........найзуудаа!!!!!
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочин , January 04, 2011
www.excelpedia.org
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , January 05, 2011
hi bayrlalaa heregtei yum bnaa tedees ih baga baiwal ymar bh yum be teriig medmeer bna dugnelt yaj bichih tuhai heleed uguuch helj ugwul mash ih bayrlahgaad bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +3
0
...
бичсэн зочин , January 16, 2011
жишээ бодлогон дээр тайлбарлаад өгж болох уу? тэгвэл илүү сайн ойлгох байхаа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +3
0
...
бичсэн зочин , January 29, 2011
mash ih taalagdsan ushuu zundu gouiig bicheerei
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , January 29, 2011
neeree jishee bodlogon dr tailbarlawal bur yanztai

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 10, 2011
mash ih taalagdlaa tanii hiisen buhen amjilt daguulj helsen yarisan buhen ni setgelchlen butej baih boltugai
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 10, 2011
bi anh udaa l ene sedviig unshlaa mash ogoojtei zuil bna amjilt husye

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , February 22, 2011
fisher gargaj ogwol iluu uh ur duntei boloh baih oytan zalyys bedend
ih ashigtai sait shuu
tsogt bodlogo baiwal sain bn a
buh burtgel tootsoololiig haruulsan

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , March 06, 2011

дажгүй шүү

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 10, 2011
орлогын тайлан дээр мөн зардал дээр ямар ямар шинжилгээ хийдэг талаар тодорхлй мбичиж өгөөч

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , March 16, 2011
harin tiim vzvvlelt ni tedees ih bval tiim bna tedees baga bval tiinm bna gesenyum bhgvi bolohoor ene medeelel ymarch vr dvngvi yum bolj bga biz de

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 03, 2011
сайн байна шүү ?

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , May 07, 2011
dutuu bnaa, gol ni yg haritsuulsan dun ni ymar bh ve


Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 31, 2011
Санхүүгийн ажилтануудад хэрэгтэй хичээл байгаа боловч
1. шинжилгээний арга бүрд томьёо түүний хариу утга байх ёстой. тайлбар чухал/ийм тоо гарч байвал сайн ,муу,энэ нь ийм утгыг харуулж байгаа гм/
2. шинжилгээний тайлан дүгнэлт бичих зааврыг нийтлэх

Урьд өмнө байгууллагын удирдлагад нягтлан бодогч хүн мөнгөний зарцуулалтыг хянах,санхүү татвар,даатгалд тайлангаа хугацаанд нь хэл амгүйхэн гаргаж өгч байвал боллоо л гэдэг байлаа. Харин одоо бол өөр шүү. Санхүүгийн шинжилгээ нь байгууллагын удирдлагад чухал хэрэгсэл болсон. Иймд дээрхи 2 хүсэлтийг нийтэлж өгнө үү.
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 04, 2011
санал нэг байна хамгийн хэрэгтэй хэсэг нь байхгүй байна.
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 06, 2011
gol ni haritsaa bolgon dr hedees deesh sn esvel muu edeg talaar.
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 06, 2011
bid nar today NBB ymar heregteig sn mederch bn.manai aj ahuin negjid orj bgaa hy bo nar balansiin shinjilgee hiigeed tailbarla geheer tag bolchih um
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 06, 2011
ene talaar medeelel oruulah bno bayarlalaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 13, 2011
sanhuugiin shinjilgee hiih file-aa http://file.sanhuu.mn/f/114 tataj avna uu

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 29, 2011
taalagdlaa bayarlalaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , August 14, 2011
жишээ бодлоготой ойрийн хугацаанд гаргаж өгнө үү тэгвэл бүр сайн бна би одоо төгсөх юмалдаа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , September 13, 2011
taalagdlaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , September 15, 2011
oroitoj medsen ch mash ih hereg bolloo bayrlalaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , November 02, 2011
ene harirsaagaa olchihood ter too ni yug ilerhiilj bgaag medehgui bna sh dee teriig tailbarlaj ogoochee
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , November 08, 2011
ХААИС-ийн багш С.Жамъянсүрэнгийн номон дээр санхүүгийн шинжилгээг сайн тайдбарласан байгаа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , November 30, 2011
excel programm dr yaj tomiyogoor tsalin boddog ni bn sh dee....
tomiyo ni chuhal bnaaa....

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , November 30, 2011
aria dutuu bnaa

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , January 15, 2012
ийм хэрэгтэй материал тавсанд баярлалаа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 12, 2012
онолоос илүү жишээтэй дүгнэлт хэрэгтэй байна шдээ. худлаа л онолдоод байх юм. эсвэл жишээн дээр тайлбарлаж чадахгүй байгаа юм уу. онолыг бол хаанаас ч л авч болж байна гол нь жишээ гээд майна шдээ

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 18, 2012
хайсан юмаа олчлоо

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 18, 2012
Jisheen deer tailbarlaj ogooch
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 26, 2012
ee buh kompaniud ne hudlaa tailan gargadag bhad yaj ter tailan dr ne shinjilgee hiihev de archaagui novshnuudaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 05, 2012
Хэрэгтэй мэдээлэл байна, баярлалаа, гэхдээ жишээгээр тайлбарлавал бүүр их ойлгомжтой болох байх даа.
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 17, 2012
jisheetei delgerengui
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочин , April 19, 2012
ene ni shinejilgeeg baraa materigliin sudlgaa bolgon ashiglj bolhuu gel vv


Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 19, 2012
excel deer balansaa oruulahad shinjilgee ni gardag hiivel zugeer yum bn
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy