SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 1-р сарын 05, Мягмар гариг, 16:48

Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн зааврыг Сангийн сайдын 133 тоот тушаалаар баталсан. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан энэхүү үлгэрчилсэн зааврыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйг туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг даалгажээ.

 

 

 

 

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
САЙДЫН ТУШААЛ


2001 оны 5 дугаар сарын 11 Дугаар 133

Аргачлал батлах тухай

Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн хууль”-ийн 4-р зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Аж ахуйн нэгж байгууллагын “Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн заавар”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Нягтлан бодох бүртгэлийн Олон улсын стандартад нийцүүлэн боловсруулсан энэхүү үлгэрчилсэн зааврыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга нарт, энэ талаар мэргэжил, арга зүйг туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын газар/Д. Баясгалан/-т үүрэг болгосугай.


3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Зөвлөмж шалгуур үзүүлэлтийг батлах тухай” Сангийн сайдын 1994 оны 18 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Ч. УЛААН



Санхүү, эдийн засгийн сайдын
2001 оны 133 тоот
тушаалын хавсралт.

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН САНХҮҮГИЙН
ТАЙЛАНД ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ҮЛГЭРЧИЛСЭН
АРГАЧЛАЛ

НЭГ . Нийтлэг зүйл

1. Аргачлалын зорилго

1. Санхүүгийн тайланд шинжилгээ хийх үлгэрчилсэн аргачлалын зорилго нь аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн тайланд шинжилгээ хийх нэгдсэн үзүүлэлт болон арга зүйг нэг мөр болгон туслалцаа үзүүлэх.
2. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүдийг хоооронд нь харьцуулах боломжийг хангахад оршино.
3. Санхүүгийн тайлангийн шинжилгээний зорилго нь .
ю Тухайн аж ахуйн нэгж, байгууллага үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүү эдийн засгийн хувьд тайлангийн хугацаанд ямар зорилт дэвшүүлж, тэр нь хэрхэн биелсэнийг тодорхойлох.
в Санхүү, эдийн засгийн өнөөгийн хүрсэн түвшин, ирээдүйн төлөв байдлыг тодорхойлох.
ю Санхүүгийн бодлого, ирээдүйн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах хүч боломж (хөрөнгө, санхүүжилт ) -ыг үнэлэн тодорхойлж, удирдлагын бүх түвшинд оновчтой шийдвэр гаргахад туслах.
4. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь улирал,жилийн санхүүгийн тайлангийн шинжилгээ хийхдээ энэхүү үлгэрчилсэн аргачлалыг үндэс болгохын хамт үзүүлэлтүүдийг өөрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан нэмж болон өөрчилөн хэрэглэж болно.

ХОЁР . Санхүүгийн тайлангийн
шинжилгээ

2. Шинжилгээ хийх мэдээллийн бааз , шинжилгээний
ажлын зохион байгуулалт

1. Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайланд шинжилгээ хийх мэдээллийн бааз нь .
а) Тайлант болон өнгөрсөн мөн үеийн санхүүгийн тайлан
б) Санхүүгийн тайлангийн нэмэлт тодруулга
в) Байгууллагын бизнес төлөвлөгөө, орлого зарлагын төсөв,
эдийн засгийн бусад төлөвлөгөөт болон нормативт үзүүлэлт
г) Удирдлагын шийдвэр, гэрээ хэлэлцээ
д) Бусад тооцоо судалгаа зэрэг болно.

2. Санхүүгийн тайлангийн шинжилгээний ажлын дэс дараалал, хамрах хүрээ . а) Тухайн шинжилгээний зорилго, хамрах хүрээ, хугацааг
тодорхойлох
б) Урьдчилсан тойм гаргах .
- Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны чиглэл,
онцлогыг тодорхойлох
- Санхүүгийн тайлан түүний тайлбар, тодруулгыг уншиж
ололт дутагдлыг урьдчилан тоймлох
- Санхүүгийн хүндрэлд орж болзошгүй байдлыг урьдчилан
тооцох
в) Санхүүгийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэх .
- Хөрөнгө, капиталын байдлыг үнэлэх
- Санхүү, төлбөрийн чадварыг үнэлэх
- Хөрөнгө, капиталын ашиглалтыг үнэлэх
- Ашиг, ашигт ажиллагааны үзүүлэлтүүдийг үнэлэх
- Эдийн засгийн тогтворжилт, өсөлт хөгжлийн хандлага
динамикийг тодорхойлох
- Хөрөнгө оруулалтын томоохон шийдвэрүүдийг үнэлэх
- Бизнесийн үйл ажиллагааг бүхэлд нь иж бүрэн үнэлэх
г) Санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт өгөх
3. Аж ахуйн нэгж, байгууллага нь санхүүгийн шинжилгээг, улирал жилийн санхүүгийн тайланг үндэслэн хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд богино хугацааны шуурхай болон сэдэвчилсэн шинжилгээг нөлөөлсөн хүчин зүйлээр нь гүнзгийрүүлэн хийж болно.

3. Санхүүгийн тайлангийн шинжилгээний
үзүүлэлтүүдийг тооцох аргачлал

Мэдээлэл хэрэглэгчдийг нэн шаардлагатай мэдээлэл олж авахад нь туслах зорилгоор санхүүгийн тайлангийн шинжилгээг дараах үзүүлэлт, аргачлалын дагуу хийж гүйцэтгэнэ. Шинжилгээнд хамаарах сэдвүүдийг эдийн засгийн агуулгаар нь дараах байдлаар ангилж шинжилгээг хийнэ. Үүнд . 1. Хөрөнгө, өр төлбөр эзэмшигчийн өмчийн бүрэлдэхүүн,
динамикийн шинжилгээ
2. Төлбөрийн чадварын шинжилгээ
3. Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ
4. Эргэцийн шинжилгээ
5. Бүтээмжийн шинжилгээ
6. Үндсэн хөрөнгийн шинжилгээ
7. Орлого, үр дүнгийн шинжилгээ
8. Ашигт ажиллагааны шинжилгээ
9. Зах зээлийн идэвхижилын шинжилгээ
10. Мөнгөн урсгалын шинжилгээ

1. Хөрөнгө, капиталын бүрэлдэхүүн, динамикийн
шинжилгээ

Балансын үндсэн бүлэг, зүйл ангиудын бүрэлдэхүүн ( хувийн жин), динамик ( абсолют ба харьцангуй өөрчлөлт ) - ийг тайлант үеийн эцэс болон эхний үлдэгдлээр зэрэгцүүлэн тодорхойлж үндсэн өөрчлөлтийн эерэг ба сөрөг нөлөө, үүссэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлээр нь дүгнэлт өгнө.
Ингэхдээ бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлтийг тайлангийн хугацаанд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлого, тэдгээрийн үр дүнтэй холбон тайлбарлах, дүгнэлт өгөх нь зүйтэй.

2. Төлбөрийн чадварын шинжилгээ

Зах зээлийн нөхцөлд аж ахуйн нэгж, байгууллагуудын өр, зээл төлөх чадварыг зайлшгүй үнэлэх, түүнчлэн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхтэй холбогдож төлбөрийн чадварыг шинжлэх хэрэгцээ үүссэн байна.
Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын өр төлбөрөө барагдуулах хугацаа, боломжийг төлбөрийн чадварын шинжилгээгээр харуулдаг.
Төлбөрийн чадварын шинжилгээг дараах үзүүлэлтүүдийн дагуу тайлант үеийн эхэн ба эцсийн байдлаар хийнэ. Үүнд .

2.1 Цэвэр эргэлтийн хөрөнгө = Нийт эргэлтийн хөрөнгө -
- Богино хугацаат өр төлбөр

Мөнгөн хөрөнгө +ТБҮЦ
2.2 Үнэмлэхүй хөрвөх = ---------------------------
хөрөнгийн харьцаа Богино хугацаат өр төлбөр

Мөнгөн хөрөнгө +ТБҮЦ +Авлага
2.3 Түргэн хөрвөх = -----------------------------
хөрөнгийн харьцаа Богино хугацаат өр төлбөр

ТБҮЦ - түргэн борлогдох үнэт цаас

Түргэн хөрвөх хөрөнгө = Мөнгөн хөрөнгө +ТБҮЦ +Авлага

Түргэн хөрвөх хөрөнгөнд бараа материал үнэ бүхий зүйлийг оруулдаггүй . Учир нь . а) Хөрвөх чадвар удаан
б) Балансын өртөгөөрөө төлбөрийн хэрэгсэл болж чаддаггүй

Нийт эргэлтийн хөрөнгө
2.4 Эргэлтийн харьцаа = ------------------------
Богино хугацаат өр төлбөр

Нийт эргэлтийн хөрөнгө
2.5 Эргэлтийн хөрөнгийн = ---------------------
хувийн жин Балансын цэвэр дүн

Цэвэр эргэлтийн хөрөнгө
2.6 Цэвэр эргэлтийн = ----------------------
хөрөнгийн хувийн жин Нийт эргэлтийн хөрөнгө



2.7 Он дамжсан болон Хугацаа хэтэрсэн өр төлбөр
хугацаа хэтэрсэн өр = ------------------------
төлбөрийн хувийн жин Нийт өр төлбөр

3. Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээ

Аж ахуйн нэгж, байгууллагуудын хөрөнгийн эх үүсвэрийн хэмжээ, бүтэц бүрэлдэхүүн, түүний өөрчлөлт зэрэг нь санхүүгийн тогтвортой байдлыг харуулах үндсэн үзүүлэлт болдог. Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээг дараах үзүүлэлтүүдийн дагуу хийнэ. Үүнд.

Өөрийн капитал
3.1 Бие даах чадварын = ---------------
коэффициент Балансын цэвэр дүн

Өөрийн капитал щ Эзэмшигчдийн өмчийн дүн

Энэ нь гадны эх үүсвэрээс хараат бусаар, өөрийн санхүүжилтээр бие дааж үйл ажиллагаа явуулах чадварыг харуулдаг.

Балансын цэвэр дүн
3.2 Санхүүгийн хамаарлын = -----------------
коэффициент Өөрийн капитал

Өөрийн эргэлтийн капитал
3.3 Зохицуулалтын коэффициент = ----------------------
Өөрийн капитал
Өөрийн эргэлтийн капитал = Өөрийн капитал + урт хугацаат өр төлбөр -
- үндсэн хөрөнгө ба хөрөнгө оруулалт, биет
бус хөрөнгө

Гадны капитал
3.4 Гадны капиталын = -----------------
хувийн жин Нийт капитал (Балансын пассивийн дүн)

Энэ нь тухайн компанийн нийт хөрөнгийн ямар хэсгийг гадны хөрөнгөөр санхүүжүүлж байгааг харуулна.

Гадны капитал щБогино болон урт хугацаат өр төлбөрийн нийлбэр дүн юм.

Урт хугацаат зээл
3.5 Урт хугацаат зээл болон = -------------------
өөрийн капиталын харьцаа Өөрийн капитал

Гадны капитал
3.6 Гадны ба өөрийн = ----------------
капиталын харьцаа Өөрийн капитал



3.7 Төлбөрийн хэтийн боломж ийн үзүүлэлтүүд .

Хүү + ТӨЦА
а) Хүү төлөх чадвар = ------------------
Хүүгийн зардал

ТӨЦА - Татварын өмнөх цэвэр ашиг

Хүү +ТӨЦА +Байгуулсан элэгдлийн шимтгэл
б) Хүү ба үндсэн = --------------------------------------
өрийг төлөх чадвар Хүүгийн зардал -Үндсэн өр(анх авсан зээл)

в) Альтманы индекс .
Z = 3.3К1 + 1.0К2 + 0.6К3 + 1.4К4 + 1.2К5

Энэ индекс нь 2.675 байх ёстой. Хэрэв 2.675 бол тухайн компани дампууралд орж болзошгүй, харин 2.675 бол тухайн компанийн санхүүгийн байдал тогтвортойг харуулна.

Хүү + ТӨЦА
К1 = ------------------------------------
Нийт хөрөнгө

Борлуулалтын орлого
К2 = ------------------------------------
Нийт хөрөнгө

Өөрийн капитал
К3 = ------------------------------------
Гадны капитал

Ногдол ашиг төлсөний дараах цэвэр ашиг
К4 = ------------------------------------
Нийт хөрөнгө

Өөрийн эргэлтийн капитал
К5 = -------------------------
Нийт хөрөнгө

4. Эргэцийн шинжилгээ

Эргэц нь эргэлтийн хөрөнгийн нэг хэлбэрээс нөгөөд шилжих хөдөлгөөнийг илэрхийлдэг. Эргэц түргэсэхийн хэрээр үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгддэг.




Эргэцийн шинжилгээг дараах үзүүлэлтийн дагуу хийнэ. Үүнд .

Борлуулалтын орлого
4.1 Авлагын эргэц (удаа ) = -----------------------
Авлагын дундаж үлдэгдэл

360 хоног
4.2 Авлагын эргэц (өдөр ) = -----------------------
Авлагын эргэц ( удаа )


Борлуулсан бүтээгдэхүүний өртөг(ББӨ)
4.3 Нөөцийн эргэц (удаа) =---------------------------------
БМҮБЗ -ийн дундаж өртөг

БМҮБЗ - Бараа материал, үнэ бүхий зүйл

ББӨ =ДҮ1 +ШМ +ШХ +ҮНЗ - ДҮ2 + ББ1 - ББ2

ДҮ1, ДҮ2 - Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний ба эцсийн үлдэгдэл
ББ1, ББ2 - Бэлэн бүтээгдэхүүний эцсийн ба эхний үлдэгдэл
ШМ - Шууд зардал
ШХ - Шууд хөдөлмөр
ҮНЗ - Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал

360 хоног
4.4 Нөөцийн эргэц (өдөр) = ----------------------------
Нөөцийн эргэц ( удаа )

Борлуулалтын орлого
4.5 Эргэлтийн хөрөнгийн = -----------------------------
эргэц ( удаа ) Эргэлтийн хөрөнгийн дундаж үлдэгдэл

360 хоног
4.6 Эргэлтийн хөрөнгийн = ------------------------------
эргэц ( өдөр ) Эргэлтийн хөрөнгийн эргэц (удаа )

Нийт орлого (борлуулалтын орлого)
4.7 Нийт хөрөнгийн ачаалалт = -------------------------------
Балансын цэвэр дүн

Зээлээрх худалдан авалт
4.8 Өглөгийн эргэц (удаа) = ---------------------------
Өглөгийн дундаж үлдэгдэл

360 хоног
4.9 Өглөгийн эргэц (өдөр) = ---------------------------
Өглөгийн эргэц ( удаа )




4.10 Үйлдвэрлэлийн циклийн = Авлагын эргэц (өдөр) +
хугацаа +Нөөцийн эргэц ( өдөр )

4.11 Санхүүгийн циклийн=Авлагын эргэц (өдөр) +Нөөцийн эргэц (өдөр) -
хугацаа - Өглөгийн эргэц ( өдөр )

5. Бүтээмжийн шинжилгээ

Бүтээмжийн шинжилгээг дараах үзүүлэлтүүдийн дагуу өмнөх ба төлөвлөсөн хэмжээтэй нь зэрэгцүүлэн хийж дүгнэлт өгнө.

Борлуулалтын орлого
5.1 Хөдөлмөрийн бүтээмж =---------------------------- эсвэл
Ажиллагсадын дансны дундаж тоо

Нэмэгдсэн өртөг
Эсвэл ---------------
Ажиллагсадын тоо

Борлуулалтын орлого
5.2 Үндсэн хөрөнгийн = --------------------------
ачаалал (фонд өгөмж) Үндсэн хөрөнгийн дундаж өртөг

Борлуулалтын орлого
5.3 Материал өгөмж = ----------------------
БМҮБЗ -ийн дундаж өртөг

Цэвэр ашиг - Төлсөн ногдол ашиг
5.4 Эдийн засгийн = ----------------------------
тогтвортой өсөлтийн Өөрийн капитал
коэффициент
Нэмэгдсэн өртөг
5.5 Хөдөлмөрийн зардлын = ---------------- 1
өрсөлдөх чадвар Хөдөлмөрийн зардал

6. Үндсэн хөрөнгийн шинжилгээ

Үндсэн хөрөнгийн шинжилгээг дараах үзүүлэлтийн дагуу оны эхэн ба эцсийн байдлаар хийж зэрэгцүүлсэн дүгнэлт өгнө. Үүнд .

6.1 Үндсэн хөрөнгийн хувийн жин

Нийт үндсэн хөрөнгийн өртөг
------------------------
Балансын цэвэр дүн


6.2 Үндсэн хөрөнгийн нийт дүнд үйлдвэрлэлийн зориулалттай
үндсэн хөрөнгийн эзлэх хувийн жин

Үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө
----------------------------------------
Нийт үндсэн хөрөнгийн өртөг


6.3 Үндсэн хөрөнгийн элэгдлийн коэффициент

Үндсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдэл
-----------------------------------
Үндсэн хөрөнгийн балансын өртөг

6.4 Үндсэн хөрөнгийн шинэчлэлтийн коэффициент

Тайлант хугацаанд шинээр ашиглалтанд орсон үндсэн
хөрөнгийн анхны өртөг
---------------------------------------------
Тайлант хугацааны эцэст байсан үндсэн хөрөнгийн
анхны өртөг

6.5 Үндсэн хөрөнгийн хасагдалтын коэффициент

Тайлант хугацаанд ашиглалтаас хасагдсан үндсэн хөрөнгийн
анхны өртөг
--------------------------------------------------
Тайлант хугацааны эхэнд байсан үндсэн хөрөнгийн
анхны өртөг

7. Орлого, үр дүнгийн шинжилгээ

7.1 Компаний нийт ба борлуулсан бүтээгдэхүүний бүрэлдэхүүн (хувийн жин ), тэдгээрийн хэлбэлзлэлийг өмнөх он, төлөвлөгөөтэй нь зэрэгцүүлэн судалж, орлогын хичнээн хувь нь юунд хэрхэн зарцуулагдсанд дүгнэлт өгнө.

7.2 Компаний орлогын өсөлтөнд нөлөөлсөн хүчин зүйл ( бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо хэмжээ, бүрэлдэхүүн, худалдах үнэ, валютын ханшны өөрчлөлт, борлуулалтын буцаалт, үнэ хямдруулалт гэх мэт ) -ийн нөлөөллийг тулгуур үетэй нь зэрэгцүүлэн тодорхойлж дүгнэлт өгнө.

7.3 Компаний үйлдвэрлэлийн болон удирдлага үйлчилгээний нийт зардал, үйлдвэрлэсэн болон борлуулсан бүтээгдэхүүний өртөгийн харьцангуй хэлбэлзэл, зардлын хуваарилалт, нэгжийн өртөгийн тооцоог батлагдсан төсөвтэй нь зэрэгцүүлэн дүгнэлт гаргана.




7.4 Компаний нэмэгдсэн өртөг, түүний хуваарилалт .

Нэмэгдсэн өртөг = Борлуулалтын болон - Гаднаас худалдан
Бусад орлогын нийлбэр авалтын өртөг

Нэмэгдсэн өртөг = Хөдөлмөрийн + Элэгдлийн + Цэвэр
зардал зардал ашиг

7.5 Борлуулалтын болон татварын өмнөх ашигт нөлөөлсөн хүчин зүйл (борлуулалтын тоо хэмжээ, худалдсан үнэ, борлуулалтын өртөг, үйл ажиллагааны зардал гэх мэт ) - ийн нөлөөллийг тооцоолж үнэлэлт өгч, санал боловсруулна.

8. Ашигт ажиллагааны шинжилгээ

Бизнесийн эцсийн зорилго нь ашиг олох явдал бөгөөд оруулсан хөрөнгийг илүү үр бүтээлтэй ашиглаж, орлогоороо зардлаа нөхөөд ашигтай ажилласн нөхцөлд үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой болно. Ашигт ажилллагааны шинжилгээ нь эдийн засгийн үр ашгийн нэгдсэн үзүүлэлт бөгөөд оруулсан хөрөнгийн нэгж тутмаас олсон ашгийн хэмжээг мөнгөөр илэрхийлдэг чухал үзүүлэлт юм. Ашигт ажиллагааны шинжилгээг дараах үзүүлэлтүүдийн дагуу хийж, өнгөрсөн он болон төлөвлөгөөтэй нь зэрэгцүүлэн дүгнэлт өгнө. Үүнд .

Үндсэн ажиллагааны цэвэр орлого
8.1 Борлуулалтын ашигт = -----------------------------
ажиллагаа Борлуулалтын орлого

Үндсэн ажиллагааны цэвэр орлого
8.2 Өртгөөр тооцсон борлуулалтын = ---------------------------
ашигт ажиллагаа Борлуулсан бүтээгдэхүүний өртөг

Цэвэр ашиг
8.3 Хөрөнгийн ашигт = ------------------
ажиллагаа Балансын цэвэр дүн

Цэвэр ашиг
8.4 Өөрийн капиталын = --------------
ашигт ажиллагаа Өөрийн капитал



9. Зах зээлийн идэвхижилын шинжилгээ

Зах зээлийн идэвхижилийн шинжилгээг дараах үзүүлэлтүүдийн дагуу хийнэ. Үүнд .


Нэгж хувьцааны зах зээлийн үнэ
9.1 Зах зээлийн үнэ = ---------------------------
ба ашгийн харьцаа Нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг

Дээрхи үзүүлэлт нь тухайн компанийн хувьцааны эрэлтийг харуулдаг гол үзүүлэлт бөгөөд хувьцааны нэгжид ногдох нэг төгрөгийн ашигт хөрөнгө оруулагчид хэдэн төгрөг төлж байгааг харуулдаг.

Нэгж хувьцааны зах зээлийн үнэ
9.2 Зах зээлийн үнэ = -----------------------------
ба бүртгэлийн Нэгж хувьцааны бүртгэлийн үнэ
үнийн харьцаа
Дээрхи үзүүлэлт нь тухайн үед хувьцааны нэгжид ногдох бодит хөрөнгийн, бүртгэлийн үнээс давуулж төлсөн үнэ буюу хөрөнгө оруулагчдын зүгээс компаний ирээдүйд хэр итгэж байгааг харуулдаг чухал үзүүлэлт юм.

Хувьцаа эзэмшигчдын өмч
9.3 Нэгж хувьцааны =------------------------
бүртгэлийн үнэ Энгийн хувьцааны тоо

Нэгж хувьцааны ногдол ашиг
9.4 Ногдол ашгийн = -------------------------
олголт Нэгж хувьцааны цэвэр ашиг

Дээрхи үзүүлэлт нь тухайн компани цэвэр ашгийнхаа хэдэн хувийг хувьцаа эзэмшигдэд ногдол ашгийн хэлбэрээр хуваарилж байгааг харуулдаг.
Нэгж хувьцааны ногдол ашиг
9.5 Хувьцаа эзэмшигчдын =--------------------------
ашигт ажиллагаа Нэгж хувьцааны зах зээлийн үнэ

Дээрхи үзүүлэлт нь тухайн компанид оруулсан хөрөнгөнөөс хувьцаа эзэмшигдийн хүртэж байгаа өгөөжийг харуулдаг.

Цэвэр ашиг - ДХ - ХА
9.6 Хувьцааны нэгжид = --------------------
ногдох ногдол ашиг Гаргасан энгийн хувьцааны тоо

ДХ - давуу эрхтэй хувьцаанд хуваарилсан ногдол ашиг
ХА - Хуримтлагдсан ашгийг нэмэгдүүлсэн хэсэг

Дээрхи үзүүлэлт нь хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан ногдол ашгийн хэмжээг харуулдаг. Гэхдээ хөрөнгө оруулагчид хувьцааг худалдан авахдаа ногдол ашгийн төлөө бус тухайн компаний үр ашигтай ажиллагаа, ирээдүйн найдвартай байдлыг чухалчилдаг. Иймээс хувьцааны нэгжид ногдох ашиг өсөх нь үнэт цаасны зах зээл дээр тухайн компаний нэгж хувьцааны үнэ өсөх үндсэн шалтгаан болдоггүй.


10, Мөнгөн урсгалын шинжилгээ

Байгууллагын санхүү төлбөрийн чадварын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг тодорхойлж үнэлэлт өгөхөд мөнгөн урсгалын шинжилгээ чухал мэдээллийг багтаадаг. Мөнгөн урсгалын шинжилгээг дараах үзүүлэлтүүдийн дагуу хийнэ. Үүнд .
Ажлын капитал
10.1 Ажлын капитал ба = --------------------
борлуулалтын харьцаа Борлуулалтын орлого

Ажлын капитал щ эргэлтийн хөрөнгө - богино хугацаат өр төлбөр

Ажлын капитал
10.2 Ажлын капитал ба = ------------------
хөрөнгийн харьцаа Балансын цэвэр дүн

Үйл ажиллагааны мөнгөн орлогын гүйлгээ
10.3 Мөнгөн орлого ба = --------------------------------
борлуулалтын харьцаа Борлуулалтын орлого

Үйл ажиллагааны мөнгөн орлогын гүйлгээ
10.4 Мөнгөн орлого ба = ------------------------------
хөрөнгийн харьцаа Балансын цэвэр дүн

Үйл ажиллагааны мөнгөн зарлага
10.5 Мөнгөн зарлага ба = -----------------------------
борлуулалтын харьцаа Борлуулалтын өртөг

10.6 Ажлын капитал болон мөнгөн сангийн эх үүсвэр (нэмэгдсэн), зарцуулалтыг үйл ажиллагааны төрөл, зүйл тус бүрээр тодорхойлж тэдгээрийн цэвэр өсөлт, бууралтанд хэрхэн нөлөөлсөн тухайд дүгнэлт өгнө.

Сэтгэгдлүүд (49)add
0
...
бичсэн зочин , May 03, 2010
goe medeelel bna bayrllaa

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +7
0
...
бичсэн зочин , May 20, 2010
балансын цэвэр дүн гэж юу вэ балансын нийт хөрөнгийг хэлж байгаа юмуу хэлээд өгөөч


Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +5
0
...
бичсэн зочин , May 20, 2010
Yag tiim
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , October 15, 2010
thanks gehdee nadad buteemjiin shinjilgeen deer bgaa nemegdsen ortgiim talaarh medeelel,nom heregtei bnaaa medej bwal nadad tuslaaach gehdee nemegdsen ortgiin alban tatwar bish shvvv
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , November 20, 2010
saidiin tushaalaar batlagdaj bgaa murtluu unen uchir dutagdaltai yumaa...yu batlaj bgagaagaa hardiin boluuu...gaihaltai yumaa neeree
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -2
0
...
бичсэн зочин , November 20, 2010
medeelluudee oirhon oirhon shinechlej bgaarai
bayarlalaa

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочин , December 08, 2010
дээрх мэдээлэл хамгийн сүүлийн шинчлэгдсэн нь мөн үү
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , December 08, 2010
маш их баярлалаа хайж байсан юмаа оллоо. намуунаагаас

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +5
0
...
бичсэн зочин , January 19, 2011
bayrlalaa mash heregtei medeelel baina
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 10, 2011
thank you heregtei saihan zuil bna ta buhen yasan saihan zantai buyantai humuus ve oyunii omchoo unegui neelttei ogood mongoliin ontsog burees harj baigaadaa bayartai bna mash ih taalagdaj bna ta buhnii ajild ondor amjilt husye Baaska-s
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 15, 2011
өөрийн капитал гэж юу вэ
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 02, 2011
баярлалаа

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -2
0
...
бичсэн зочин , March 07, 2011
таалагдлаа хэрэгтэй мэдээлэл байна яг ийм мэдээлэл хайж байсан юм энэ талаар сургалт байдаг уу
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 12, 2011
sn boljee
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 12, 2011
ta ene talaar sanhuugiin zuvluguu avch bolno
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 03, 2011
нийт хөрөнгийн ачаалалт гэж яг юу гэсэн үг юм бэ? ачаалалт гэдгийг нь сайн ойлгохгүй байна л даа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , April 13, 2011
bayrallaa

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , April 26, 2011
heregtee medeelel blaa bayrlalaa.

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , April 26, 2011
banknii tailan deer mon ijilhen iim shinjilgee hiihvvv
heleed ogooch

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 04, 2011
mash heregtei medeelel blaa bayrallaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 24, 2011
taalagdlaa

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 31, 2011
Øинжилгээн¿¿ä á¿ðèéí õàðèó óòãàä õàìààðñàí êîýôôèöèåíò áàéäàã äàà. èõ áîë èéì,áàãà áîë èéì áàéíà ãýýä.........
òàéëáàðóóä õýðýãòýé áàéíà.


Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 31, 2011
харьцуулсан шинжилгээний утга бүрд тохирсон коэф. байдаг даа.Түүнийг тайлбартай нь нийтэлж өгнө үү.
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 02, 2011
sain bnuu turiin baiguullagd ene shinjilgeeg hiih shaardlaga bdaguu
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 02, 2011
helj uslaach

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , June 23, 2011
уг шинжилгээг хийснээр хүрэх үр дүнг сайн ойлгосонгүй
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 01, 2011
томъео нь ягаад гарахгүй байгаа юм бол
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 01, 2011
хариу бичдэг бол зүгээр байна

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 01, 2011
гое мэдээлэл бна шүү баярлалааааааааааа

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , July 05, 2011
ene bol sangiin yamnaas gargasan ulgerchilsen zaavar bgaa yumaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 07, 2011
haa saigui iim l yum bhiim daa...iim medeelel ugaasaa neelttei bdiimaa...10 onoonoos 5g ugie

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 19, 2011
айлант хугацаанд шинээр ашиглалтанд орсон үндсэн
хөрөнгийн анхны өртөг
---------------------------------------------
Тайлант хугацааны эцэст байсан үндсэн хөрөнгийн
анхны өртөг

энийг одоо хувааж байна гэж ойлгох уу
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 29, 2011
niigmii daatgaliin shimtgeliin mayagt haanaas avch boloh ve tuslarai
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 29, 2011
file.sanhuu.mn-ees tataj avch bno shuu

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , July 29, 2011
http://file.sanhuu.mn/index.ph...s1&mer=248
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , August 08, 2011
яахавээ зүгээр л юм. гэхдээ зарим нэг юм нь учир дутагдалтай л юм.
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , August 30, 2011
ÿìàð êîåô ãýýä áíàà? ººðèéí òàéëàíãóóäàà îäîî áàéãààãàà óðüäûíõòàé íü õàðüöóóëààä òýíäýýñýý ÿìà𠺺ð÷ëºëò ãàðñíàà õàðàõ þì áèø ¿¿ òîãòîîñîí êîýô ãýæ áäàãã¿é þì øèã áíà ëýý

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , October 06, 2011
saihan medeelel bn thank you
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , October 06, 2011
balansiin tsewer dun gj uyg heleed bn

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , October 11, 2011
tosviin baiguullagad yamar shinjilgee yaj hllh ve helj ogch tuslaach
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , January 08, 2012
sanhuugiin shinjilgeend ene haritsaanuudiig ashiglah n
yamar heregtei be ene haritsaag ashiglah ach holbogdliig bichij uguuch

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , January 22, 2012
хөрөнгө капиталын ашиглалтын байдлын шинжилгээний талаар онолын дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй байна хаанаас олох вэ туслаач яаралтай хэрэгтэй байна. интенсив, экстенсив, материал өгөмж, фонд өгөмж, хөдөлмөр бүтээмж гэх мэт ойрын 10 хоногын хугацаанд хэрэгтэй байна
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , January 23, 2012
Баярлалаа. Харьцуулах жишээ байна уу. Төсвийн газрын бүртгэлийг яаж шинжилэх вэ

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 02, 2012
санхүүгийн шинжилгээд энэ харицаануудыг ашиглах нь тухайн байгууллагийн санхүүгийн ү
йл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний зохистой үйлдвэрлэх зэрэг дүгнэлтүүдийг хийж болох юм

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , March 08, 2012
таалагдлаа

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , March 19, 2012
altmanii indexiin tailbariig oilgosongui
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 02, 2012
taalagdlaa oor nemelt medeelel tavival bur goyo
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +2
0
...
бичсэн зочин , April 22, 2012
таалагдлаа хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 24, 2012
надад маш их таалагдлаа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy