SANHUU.MN
Хямралын уг сурвалж, шалтгаан PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 27, Баасан гариг, 12:45

Өнгөрсөн зуунаас эхлэн Нью-Йоркийн хөрөнгийн биржийн үйл ажиллагаанаас АНУ-ын эдийн засаг ихээхэн хамаарч ирсэн. Уг бирж зах зээлийн нөхцөл байдлын гол  барометр болдгоос гадна зохицуулагчийн үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
Билл Клинтоны Засгийн газраас эдийн засгаа зогсонги байдлаас гарахын тулд Холбооны Нөөцийн системийн бодлогын хүүг бууруулсны үр дүнд эдийн засаг тэлж харьцангуй таатай нөхцөл бүрэлджээ.

 
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл Хөгжлийн банкны тухай хуулийн асуудлыг авч хэлэлцжээ PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 18, Лхагва гариг, 22:20

Монгол Улсын санхүүгийн тогтолцоо, түүний тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй, холбогдох шийдвэр, зөвлөмж гаргах эрх бүхий байнгын үйл ажиллагаатай “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл” ажилладаг. 
Тус зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар байдаг. Өчигдөр тус зөвлөлийн ээлжит  хуралдаан болж Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг авч хэлэлцсэн байна.

 
Тэтгэвэрийн өсөлт ямар үр дагавар авчрах вэ? PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 16, Даваа гариг, 21:06

2011 онд халамж тэтгэвэрт 56.8 мянган хүн хамрагдсан нь өмнөх оныхоос 141 хүн буюу 0.2 хувиар өсчээ. Хэдийгээр үл анзаарагдам өсөлт гарсан ч олгосон тэтгэврийн хэмжээ огцом нэмэгдсэн нь эдийн засгийн утгаараа тун таагүй зүйлийг дохиолж байна. Ингэж хэлэхийн шалтгаан нь халамжид хамрагдах хүний тоо 0.2 буюу харьцангүй бага хувиар нэмэгдсэн байхад олгосон халамж, тэтгэврийн зардал 7.5 тэрбум төгрөг буюу 26.8 хувиар өссөнд байгаа юм. Төр халамжийн бодлогоос тусад нь авч үзэж байгаа ч “Хүний хөгжил” сан бас халамжийн хэлбэр.

 
Санхүүгийн менежмэнт PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 13, Баасан гариг, 17:15

Дэлхийд олон хямрал болж байснаас 1929.10.29-ний өдөр эхэлсэн хямралыг маш удаан үргэлжилсэн том хямрал гэж үздэг.Дэлхийн I дайнаас эхлэн эдийн засаг 1929 оныг хүртэл хэт өссөн. Тэр үед үнэт цаасны ханшаар тоглогчид сэтгэлийн хөдлөлөөрөө хувьцаа авцгааж, эдийн засгийг хөөсрүүлсэн байдаг.
   1929 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямрал гурван үед дамжиж өнгөрсөн түүхтэй. Эхний 1929-1932 оныг түүхэнд агшилтын үед, удаах үе 1933-1939 оныг их үргэлжлэлийн үе, эцсийн үеийг 1940-1946 он буюу их дайжилтын үе гэж хуваадаг.

 
ГАДААДАД МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧИЙН ЭРХ АВСАН ХҮМҮҮС ЗӨВХӨН ХУУЛИЙН ХИЧЭЭЛЭЭР ШАЛГУУЛДАГ PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 12-р сарын 26, Даваа гариг, 12:35

2011 оны 12-р сарын 14-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт амжилттай явагдаж өнгөрлөө. Энэ үеэр Шалгалтын комиссын дарга, Сангийн яамны НБББГ-ын дарга С.Мягмардаштай ярилцсан юм.
 §         Энэ удаагийн шалгалтын онцлог юу вэ?
§         Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журам болон хуулийн дагуу  мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох энэ жилийн 2 дахь шалгалтыг нийслэл хотод зохион байгууллаа. Энэ удаагийн шалгалтанд урьд шалгалтаас олон, нийтдээ 647 хүн орлоо. Нөгөө талаар, гадаад улс оронд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг авсан монгол залуучууд шалгалт өгсөн.

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 11-с 1