SANHUU.MN SANHUU.MN
Хакер гэж хэн бэ? PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 9-р сарын 01, Лхагва гариг, 02:40

Өнөөдөр компьютер бидний олонхийнх нь амьдралд чухал байр суурь эзлэх болжээ. Тэгвэл компьютерийг дагаад түүнтэй холбоотой элдэв асуудал урган гарах нь ойлгомжтой. Наад зах нь программуудтай хэрхэн ажиллахаас эхлээд вирус, сүлжээний гацаа, интернэт холболт, хакерын дайралт зэрэг хүндрэл, түвэгтэй асуудал олон. Бид энэ удаа уншигчдадаа “хакер” гэж хэн бэ, ямар ажиллагаа явуулдаг тухай багахан ойлголт өгөхийг зорилоо.
Компьютер гэгч зүйл дөнгөж гарч ирж байх үед “хакер” гэх нэр хүндтэй сонсогддог, ойлгогддог байлаа. Энэхүү нэрээр үйлдлийн системийн цөм, бүтцийг сайн мэддэг, түүний үйл ажиллагааг сайжруулж чадах компьютерийн суут ухаантнуудыг дууддаг байжээ. Хакеруудыг хүн бүхэн хүндлэж, ямар ч хүнд асуудлыг шийдвэрлэж чадах ой ухааныг нь бахдан, сайшаадаг байв. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү үгний утга өөрчлөгдөж, зарим “хакер”-ууд мэдлэг чадвараа “өөр зүйлд” зориулах болов. Тэдний зарим нь өөрийн чадварыг гайхуулах гэж хамгаалалт муутай компьютерийн системд нэвтэрч байхад нөгөө хэсэг нь чухал баримт, мэдээллийн багцыг хулгайлах зорилгоор бусдын компьютерт нэвтэрч эхэлжээ.

 
Компьютер, түүний эд ангийн тухай PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 15, Пүрэв гариг, 01:37

Monitor (Дэлгэц)
Монитор нь компьютер дэх мэдээлэл, текст, дүрс, зургийг дэлгэцэнд харуулдаг тусдаа эд анги юм. Өөрөөр хэлбэл уян болоод хатуу диск доторх мэдээллүүд, программ хангамжууд, тэдгээртэй ажиллах, компьютерийн гараас оруулах тэмдэгтүүд бүгд энэ л төхөөрөмжийн дэлгэц дээр харагддаг билээ.
Тэгвэл дэлгэц (дисплей) болон монитор гэсэн 2 ойлголт, хэллэг байдаг. Эдгээр нь нэг юмуу эсвэл нэг бүхэл юмыг хоёр янзаар нэрлээд байна уу гэсэн асуулт гарч болох юм.
Монитор гэдэг нь компьютер дэхь зүйлсийг дэлгэцээр гаргах боломжтой салангид төхөөрөмжийг хэлдэг. Харин display нь зөвхөн мониторын экран юм. Иймд энэ хоёр бол нэг нь нөгөөдөө багтаж байдаг нэг бүхэл зүйл (эд анги) юм.

 
Microsoft Office 2007-ийн давуу талууд PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 01:02

Microsoft Office нийтлэг томоохон өөрчлөлтүүд:

1. Хамгийн чухал өөрчлөлт нь интерфейс буюу бидний танил цонх, цэс зэрэг нь бүхлээрээ өөрчлөгдсөн. Уламжлалт саарал өнгийн цэснүүдийг орчин үеийн техник технологийн харагдуулах “тууз” хэлбэрээр өөрчилсөн.
“Тууз” хэмээх ойлголт нь tab-уудын цувралууд бөгөөд командуудыг төстэй байдлаар нь багцлан ил гаргажээ.

 
Microsoft Office 2003 программын хичээл PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 00:49

Жаахан хоцрогдсон боловч ихэнх хүмүүсийн ашигладаг Microsoft Office 2003 программын хичээлийг оруулж байна. Магадгүй та шинэ 2007 ойлгохгүй сурсан дассанаараа 2003 дээр ажилладаг бол та татаад авахад илүүдэхгүй байх тун дэлгэрэнгүй тайлбарасан байгаа шүү?

 

 
Компьютер өөрөө форматлаж сурцгаая PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 7-р сарын 05, Даваа гариг, 02:53

PC форматлахад winXP, win vista, win 7.0 гэдэг ч юмцц boot cd  хэрэг болно.

форматалсаны дараа өмнөх бүх зүйлс чинь устах учир хэрэгтэй зүйлсээ cd эсвэл memery card д хадгалах хэрэг гарна.

форматалсаны дараа pc  ны эд ангиуд танигдахгүй болж магадгүй тул таниулах  driver уудаа хараад бичээд авбал сайн.

 
«ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл»

Хуудас 5-с 1