|
50 гаруй аж ахуйн нэгж “Үндэсний тохирлын тэмдэг” хэрэглэх эрхтэй |
|
|
|
|
2011 оны 11-р сарын 10, Пүрэв гариг, 10:32 |
|
1998 оноос эхлэн бүтээгдэхүүний чанарын баталгаажуулалтын үйл жиллагаанд хэрэглэж, ашиглах ”Үндэсний тохирлын тэмдэг” (MNS марк)-ийн хэлбэр, хэмжээ, түүнд тавигдах тодорхой шаардлага үзүүлэлтийн талаар MNS 4600:1998 стандартыг мөрдөж байгаа.
Хэрэглэгчдэд ийм бүтээгдэхүүн нь чанартай, найдвартай гэсэн зөв мэдээллийг өгөх боломжийг бүрдүүлдэг. Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн нь хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюулгүй бөгөөд зохих стандартын бүр үзүүлэлт, шаардлагад тохирч байгааг илэрхийлдэг учиртай.
|
|
Монголын бизнес эрхлэгчдийн шинэ эрин эхэллээ |
|
|
|
|
2011 оны 11-р сарын 10, Пүрэв гариг, 10:27 |
|
Монгол улсад шинээр бизнес санаачилагч болон эрхэлж буй бизнесээ сайжруулах, хөгжүүлэх хүсэлтэй иргэдэд оюуны дэмжлэг үзүүлж, инновациар тэргүүлэгч эдийн засгийг босгох ур чадвар, алсын хараатай шинэ залуу үеийн бизнес эрхлэгчдийг бизнесийн давлагаанд уриалах зорилготой “Global Entrepreneurship Week – Mongolia” долоо хоногийн аян 11 сарын 14-20-ны хооронд Монголд анх удаа өрнөх гэж байна.
Энэхүү дэлхий нийтийг хамарсан долоо хоног нь олон мянган үйл ажиллагаануудаар дамжуулан шинэ үеийн бизнес санаачлагчдыг бизнесийн оргилд хүрэх хүсэл тэмүүлэлд хөтөлж, илүү ихийг бүтээж санаачилахад туслалцаа дэмжлэг үзүүлж, уриалдаг өндөр үр нөлөө бүхий олон нийтийн аян юм.
|
|
|
|
|
|