SANHUU.MN


Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
АУДИТЫН КОМПАНИ БАЙГУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 14:03

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.4.2-ийг үндэслэн  Аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллага нь Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ММНБИ-д бүртгүүлсний үндсэн дээр аудитын үйл ажиллагааг явуулна.

 

Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах санал гаргах

* Аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан аудитын байгууллага нь Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсаны үндсэн дээр аудитын үйл ажиллагааг явуулна

* Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ММНБИ-д дараах баримт, бичгийг бүрдүүлэн хүргүүлнэ.

o Тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл
o Аж ахуйн нэгжийн Улсын бүртгэлийн гэрчилгээ
o Аудитын байгууллага үүсгэн байгуулах тухай шийдвэр
o Аудитын байгууллагын дүрэм
o Аудитын үйлчилгээний дотоод стандарт
o Аудиторуудын товч анкет, Аудитын үйлчилгээ эрхлэх батламж
o Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Сангийн яаманд/

* ММНБИ нь тусгай зөвшөөрөл хүсэгчийн аудитын хуулийн шаардлагыг хангаж байгаа эсэх талаар болон аудиторуудын ёс зүйтэй холбоотой асуудлаар дүгнэлт гаргаж Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дүгнэлтийг хүргүүлнэ
o ММНБИ нь дүгнэлт гаргахдаа дараах зүйлсийг харгалзан үзнэ.
+ ММНБИ-д аудитороор бүртгэгдсэн хугацаа
+ Гишүүний үүргийн биелэлт
+ Гишүүний ёс зүйн тайлан
+ Аудитын ажлын туршлага, аудитын байгууллагын тодорхойлолт

* Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дээрх баримт бичиг болон аудиторуудын ёс зүйн талаар ММНБИ-ийн гаргасан дүгнэлтийг хянан үзэж, Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ.

* Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан аудитын байгууллага нь тусгай зөвшөөрөл авснаас хойш 3 хоногийн дотор Аудитын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага болон ММНБИ-д бүртгүүлнэ.

* ММНБИ нь тусгай зөвшөөрөл хүсэгч нь аудитын хуулийн шаардлагыг хангаагүй, ёс зүйн асуудлаар зөрчилтэй гэж үзсэн бол үндэслэлийг тодорхой зааж бичгээр хариу өгнө.
Сэтгэгдлүүд (0)add
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy