SANHUU.MN


Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
Аудитын үүсэл, хөгжил PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 4-р сарын 28, Лхагва гариг, 16:45

Санхүүгийн хөндлөнгийн хяналт буюу аудитын шалгалт нь 200-гаад жилийн өмнө Англи улсад анх үүсэж хөгжсөн гэж үздэг. Энэ үед Англид үйлдвэрлэл хувь нийлүүлсэн нийгэмлэгүүд бий болж бүтээгдэхүүн үйлдвэрлэл асар хурдацтай хөгжиж байв. Эдгээр нь хувь нийлүүлэгчид буюу хувьцаа эзэмшигчид нь үйлдвэрлэлээс аль болох их ноогдол ашиг авах сонирхолтой байхад үйлдвэр эрхлэгчид нь ашгаа нэмэгдүүлэх үүднээс үйлдвэрлэлээ өргөтгөж байв. Үүнээс болоод хувь нийлүүлэгчид болон үйлдвэрлэгчдийн дунд сонирхолын зөрүү үүсч энэ зөрчлийг зохицуулах /Мөнх/
үүднээс анх аудитыг бий болгожээ. Аудит гэдэг нэр томъёо нь “AUDIO” буюу үзэх, сонсох мэдрэх үйл хүч чадалтай гэсэн латин гаралтай үгнээс шууд утгаараа санхүүгийн балталгаатай мэдээлэл буюу үнэнч шудрага бизнесийн нотолгоо гэсэн утгатай. Аудит хэдийгээр XYIII зуунд Английн үйлдвэрлэлийн хөгжил, зах зээлийн харилцаатай холбоотойгоор үүссэн гэж үздэг боловч аудитын анхны хэлбэр болох татвар хураалтанд тавих хяналт эртний Вавильонд /МЭӨ/ байсан гэж үздэг. “Аудитын хууль” анх 1862 онд Англид, 1867 онд Францад 1937 онд АНУ-д гарсан байна. Аудит нь өрнө, дорно хоёрт өөр өөрөөр хөгжсөн түүхтэй. Дорнын орнуудад тодорхой шийдвэрийг сонсоод хэрэгжүүлэн биелүүлэх чиг үүрэгтэй, өрнөдийн орнуудад хараат бус гэсэн ойлголттой хэрэглэгдэж байсан байна. Дорнын аудит нь вертикаль /босоо/ маягийн хяналтын системтэй. XIX зуун хүртэл аудит төгөлдөржиж хөгжөөгүй. Харин төмөр зам барих, даатгал, банк, мөн хувьцаат компаниуд үүсч хөгжсөнөөр мэргэжлийн аудитор нь бизнесийн амьдралын чухал хэрэгцээ болж иржээ. Аудилын онолд аудитыг ямар нөхцөлд хэрэглэгчдийг тодорхойлох нь нь чухал ач холбогдолтой гэж заажээ. Ерөнхий утгаар нь үзвэл аудит нь зөвхөн аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлантай холбогдсон үйл ажиллагаа гэсэн ойлголт байдаг боловч шалгуурт нийцэж буй түвшин нь тодорхойлоход хэрэглэгдэх шалгуураар аудитор, үйлчлүүлэгч хоёрын харилцан тохиролцсоны үндсэн дээр ямар ч мэдээллийг аудитын хяналтанд хамруулж болох юм.

Монгол Улсын Үндэсний аудитын газрын түүхэн замналаас
1922 оны 6 дугаар сарын 23-нд Ардын Засгийн газарт Хянан байцаах хэлтэс байгуулагдсанаар манай улсын төрийн хянан шалгах байгууллагын суурь тавигджээ.
Хянан байцаах хэлтэс нь яам, газруудын санхүүтэй холбогдсон үйл ажиллагаа нь хувьсгалын эрх ашигт нийцэж байгаа эсэхийг хянаж, улсын сан хөмрөгийг ариг гамтай зарцуулж, арвилан хэмнэхэд туслах, мөн Ардын засгийн газраас гаргасан тогтоол, тушаалыг яам, газрууд хэрхэн биелүүлж байгааг шалгаж, дутагдал доголдлыг илрүүлэн засч арилгахад туслах үндсэн зорилготой төрийн захиргааны байгууллага байжээ.
1925 оны 11 дүгээр сарын 21-нд Хянан байцаах хэлтсийг Хянан байцаах яам болгон өргөтсөн байна.
Хянан байцаах яам нь Хянан байцаах хэлтсийн дүрмийн үндсэн дээр ажиллаж байсан бөгөөд эрхийг нь өргөтгөж, шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгах, яам, газрын албан ажил хэргийг сайжруулах, ихээхэн дутагдал гаргасан албан тушаалтныг огцруулах, халах, шүүхэд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авах эрхтэй болгосон байна. Мөн улсын төсвийг Засгийн газарт оруулахын өмнө хянаж, санал төлөвлөдөг байжээ.
1926 оны 12 дугаар сарын 10-нд Хянан байцаах яамыг татан буулгаж, Эдийн засгийн зөвлөлийн дэргэд хянан байцаах хэлтэс байгуулжээ.
БНМАУ-ын III бага хурлын тогтоолд: "Улсын аппаратын ажлыг улмаар нарийн тодорхой болгож, мөн зардал, сүйтгэлийг хорогдуулан хямдруулж, хялбар дөхөм болгохын тулд улсын Хянан байцаах яамыг татан буулгаж, түүний эрх үүргийг зохих яамдад шилжүүлэн хадгалуулах" гэсэн байна.
1930 оны 6 дугаар сард Хянан байцаах хэлтсийг БНМАУ-ын Хянан байцаах яам болгон өргөтгөжээ.
Тус яам хууль, тогтоомж, нам, засгийн шийдвэрийн биелэлт болон улсын өмч хөрөнгийн ашиглалт, зарцуулалтыг шалгах, хүнд сурталтай тэмцэх, албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, албан хэрэг хөтлөлтийг эмх цэгцтэй болгох үндсэн үүрэгтэй байжээ.
1932 оны 7 дугаар сард Хянан байцаах яамыг татан буулгажээ.
БНМАУ-ын III бага хурлын тогтоолд: "Улсын аппаратын ажлыг улмаар нарийн тодорхой болгож, мөн зардал, сүйтгэлийг хорогдуулан хямдруулж, хялбар дөхөм болгохын тулд улсын Хянан байцаах яамыг татан буулгаж, түүний эрх үүргийг зохих яамдад шилжүүлэн хадгалуулах" гэсэн байна.
1932-1939 онд хяналт шалгалтын ажлыг эрхлэх төрийн тусгай байгууллага байгаагүй боловч
ардын төрийн хяналт шалгалтын албыг 1935 оноос Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх тогтоол, тушаалын гүйцэтгэлийг хянан шалгах орон тооны бус байнгын комисс, яам, газрын ажил байдлыг тэдгээрийн дотоод хяналт шалгалтын аппарат, Сангийн яамны дэргэдэх Хянан байцаах газар гүйцэтгэж байжээ.
1940 онд Сайд нарын Зөвлөлд тогтоол, тушаалын биелэлтийг хянан шалгах тасаг байгуулжээ.
Ийнхүү хяналт шалгалтын ажлыг эрхлэх төрийн тусгай байгууллага дахин байгуулагджээ.
1947 оны 3 дугаар сарын 15-нд Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хэрэг эрхлэх газрын дэргэд Улсын байцаан шалгах газар байгуулжээ.
Тус газрын дүрэмд "Улсын байцаан шалгах газар бол улсын ба олон нийт, хоршооллын өмчийг бүрэн бүтэн байлгах болон мөн олон яамд, албан үйлдвэрийн газар, бааз, складуудаас бараа материалын зүйлийг хууль ёсоор зөв ашиглаж буй эсэх явдал дээр улсын хяналтыг тавьж байх газар мөн болно" гэж энэ газрын үндсэн зорилтыг тодорхойлсон байна.
1949 онд БНМАУ-ын IX их хурал Хянан байцаан шалгах газрыг Сайд нарын Зөвлөлийн шууд бүрэлдэхүүнд багтах Улсын хянан шалгах комисс болгон өргөтгөсөн байна.
Тус комисс 1952 он хүртэл Улсын хянан байцаах газрын дүрмийг мөрдөж байсан боловч 1952 онд Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор батлагдсан "Улсын хянан шалгах байгууллагуудаас мөнгөн төлбөр ногдуулах тухай" заавраар улсад хохирол учруулсан албан тушаалтанд гурван сар хүртэлх цалингийн хэмжээний мөнгөн төлбөр ногдуулдаг болжээ. Ингэж мөнгөн төлбөр ногдуулах арга хэмжээ улсын хянан шалгах байгууллагын практикт анх бий болсон байна.
1957 оны 6 дугаар сарын 26-нд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Улсын хянан байцаах комиссыг БНМАУын Хянан шалгах яам болгон өргөтгөжээ.
"Манай орны эдийн засаг, соёл, боловсрол хөгжих тутам улс ардын аж ахуйн салбар бүхэнд тавигдах хяналт шалгалт нэмэгдэх ёстой. Төвөөс тавигдах хяналт шалгалт хангалтгүй, заримдаа ор нэр болдгоос нам, засгийн авч байгаа арга хэмжээ, улсын төлөвлөгөө тасалдах, нэг байгууллагын явцуу эрх ашгийн үүднээс нөгөө байгууллагыг хохируулдаг гэм байна. Иймээс аж ахуй, соёлын байгууллагын ажилд улсын зүгээс тавих хяналт шалгалтыг хүчтэй болгох хэрэгтэй. Энэ зорилгоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Хянан шалгах комиссыг БНМАУ-ын Хянан шалгах яам болгох нь зүйтэй гэж Намын Төв Хороо, Засгийн газар үзсэн юм" гэж МАХН-ын Төв Хорооны 1957 оны ҮI бүгд хурал тэмдэглэсэн байна.
1959 онд Хянан шалгах яамыг татан буулгаж, Улсын хянан шалгах комисс гэж нэрлэхээр шийдвэрлэжээ.
Ингэхдээ адилхан эрхтэй нэг яам нь нөгөө яамаа шалгаж байгаа хэлбэртэй байна гэдэг шалтгаанаар Хянан шалгах яамыг татан буулгаж, хяналт шалгалтыг Засгийн газрын нэрийн өмнөөс хийдэг учраас Улсын хянан шалгах комисс гэж нэрлэх нь зүйтэй гэж үзжээ. Комиссын дүрэмд: "Улсын хянан шалгах комисс Засгийн газрын нэрийн өмнөөс яамдын ажилд хяналт шалгалт хийх газар мөн" гэж тодорхойлон ажлын чиглэл, үндсэн үүргийг "Сайд нарын Зөвлөлийн гол чухал тогтоол, шийдвэрийн гүйцэтгэлийг шалгах, социалист өмчийг хамгаалах, аривлан хэмнэлтийн зарчмыг сахиж биелүүлэхэд хяналт тавих, улсын сахилга батыг зөрчих явдалтай тэмцэх, улс, хоршооллын аппаратын ажлыг сайжруулахад хянан шалгах комиссын үндсэн зорилт оршино" гэжээ.
1972 оны 10 дугаар сарын 19-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар БНМАУ-ын Ардын хянан шалгах байгууллагыг байгуулж, Сайд нарын Зөвлөлийн Хянан шалгах комиссыг татан буулгажээ.
"Шинэ нийгмийг байгуулахад социалист төрийн ролийг байнга дээшлүүлж, социалист ардчиллыг улам хөгжүүлэх зорилгоор одоо ажиллаж байгаа улс, олон нийтийн хянан шалгах байгууллагын үндсэн дээр ардын хяналт шалгалтын нэгдмэл систем байгуулах нь зүйтэй" гэж МАХН-ын Төв Хорооны 1972 оны III бүгд хурал үзсэн байна. Энэ үндсэн дээр БНМАУ-ын Ардын Их Хурал БНМАУ-ын үндсэн хуульд нэмэлт оруулж, Ардын Их Хурлын 10 дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган Ардын хяналт шалгалтын тухай хууль баталсан байна.
1990 онд БНМАУын Ардын Их Хурал Ардын хянан шалгах байгууллагуудыг татан буулгажээ.
1990 онд Сайд нарын Зөвлөлийн дэргэд Хянан байцаах газар байгуулжээ.
1995 оны 6 дугаар сард Улсын Их Хурал Төрийн хянан шалгах хороог байгуулсан байна.
2003 оны 1 дүгээр сард Төрийн аудитын тухай хууль батлагдсанаар Улсын Их Хурал Үндэсний аудитын газрыг байгуулсан байна.


Энэ байгууллага нь хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагын санхүү аж ахуйн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалтыг явуулдаг. Тэгвэл хоёр талын хүсэл зоригийн үүднээс хэн хэнийхээ тусын тулд хөрөнгө мөнгийг харилцан тохиролцсоны үндсэн дээр явуулах хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллага байдаг.  Үүнийг аудитын буюу хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллага гэдэг. Аудитын байгууллага нь хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхлэгч иргэний санхүүгийн баримтыг захиалагч, үйлчлүүлэгчийн хүсэлтээр шалгаж баталгаажуулах, санхүүгийн баримтын шалгалт хийж дүгнэлт гаргах албан татвар, төлбөр хураамж, шимтгэлийн тооцоог хянах, дүгнэлт гаргах, татварын мэдүүлгийг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх, зөвөлгөө өгөх зэрэг үйл ажиллагаа хувьцаат компани, хоршооноос бусад хэлбэрээр зохион байгууллагдсан аж ахуйн нэгж байна. Аудитын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: Аудитын үйл ажиллагааг эрхлэгчид нь зөвхөн аудитор байх, үндсэн орон тооны хоёроос доошгүй аудитортой байх, үйл ажиллагаа явуулах ажлын байр, техник хэрэгслээр хангагдсан байх зэрэг болно. Аудитын байгууллага байгуулах тухай хүсэлтийг мэргэжлийн зөвлөл хянаж  шаардлага хангасан  гэж үзвэл тусгай зөвшөөрлийг санхүүгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн олгоно.  Аудит нь хянан шалгах данс тооцоог цэгцтэй байлгахад чиглэсэн хянан байцаах үйл явц мөн. Аудит нь эдийн засгийн үзэгдэл юмсын батламж мэдэгдэлийг аудитын шалгуурын багуу холбогдох нотолгоог нь цуглуулж батлах замаар дүгнэлт, санал гаргаж үр дүнг нь хэрэглэгчдэд хүргэа үйл явц байдаг. Аудитын байгууллага нь хууль түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомж эрх зүйн актын заалтыг зөрчсөн тохиолдолд түүний аудитын үйл ажиллагаа явуулах эрхийг санхүүгийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нь хасна.

Сэтгэгдлүүд (8)add
0
...
бичсэн Zochin , April 27, 2010
tanai site uneheer heregtei medeelleer hangaj chaddag sain site shuuuu! mash ih bayarlaj bgaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +2
0
...
бичсэн Zochin , April 27, 2010
hun bolgon sanhuugiin zah zeeliig oilgoh estoi. bi ingej l boddog
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , April 24, 2011
Баярлалааа танай хамт олонд
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , January 19, 2012
bayarlala heregtei medeelel bna


Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , April 01, 2012
bayrlla ilvv delgerengvi medelel nemerei
amjilt
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , April 04, 2012
sn bn u. bi neg zuiliin talaar todruulah gsn ym a. mongold anh baiguullagiin dotood auditiin talaar hen gej hun ymar buteel hiij bsan talaar medeelel ogoh bolomj bn u
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 04, 2012
2003 ond mongol ulsad dotood auditoriin institute gj baiguulagdaj bsan. tiimees ta uusgen baiguulgchdiinh ni talaar 70119107 utasnaas esvel Dotood auditiin institute-s iluu delgerengui medeelliig avah bolomjtoi bolovuu gj bodoj bna
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 13, 2012
opchin tsagiin auditiin onluudiig xanaac olj awch bolhuu mash ih heregetei bnaaaaaaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy