SANHUU.MN

Ди Эй Би Жи Аудит ХХК PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 6-р сарын 11, Бямба гариг, 10:59

Бидний тухай:  Ди Эй Би Жи Аудит ХХК нь Аудит, зөвлөх үйлчилгээ үзүүлэх  зорилгоор 2001 онд байгуулагдсан. Компаний төв оффис Улаанбаатар хотод байрладаг ба 2009 оны 10 сард Орхон аймагт салбартай  болсон.
Манай компани 2005 онд Монголын Аудитын холбооны, 2006 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтын гишүүн байгууллагаар тус тус элссэн.
ДИ ЭЙ БИ ЖИ АУДИТ ХХК нь Аудит, санхүүгийн мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ эрхэлдэг санхүүгийн салбарт ажлын арвин их туршлага хуримтлуулсан, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн компани юм.

 
Шидэт сонголт аудит ХХК санхүүгийн тайланд аудит хийнэ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 12, Лхагва гариг, 12:06

Шидэт сонголт аудит ХХК 2010-1-29нд сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл авсан билээ. Бид vйл ажиллагаагаа Монгол Улсын Нягтлан бодох бvртгэлийн болон Аудитын тухай хуулийн дагуу Санхvvгийн тайлагналын ба Аудитын Олон Улсын Стандартын аргачлал, зарчмаар Аудитын ёс зvйг баримтлан, хєндлєнгєєс бие даасан бєгєєд хараат бус байдалд явуулах бөгөөд...

Мэргэжлийн боловсон хvчин
Манай компанид англи хэл, компьютер болон нягтлан бодох бvртгэл, аудитын олон улсын стандартуудыг мэргэжлийн єндєр тєвшинд сурч мэргэшсэн, практик дадлагатай хослуулж ажиллаж чаддаг vндсэн орон тооны болон гэрээт мэргэшсэн нягтлан бодогч нар ажиллаж байна.

 
"Улаанбаатар-Аудит Корпораци" ХХК PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 6-р сарын 07, Мягмар гариг, 11:59

Манай компани анх 1999 онд аудитын үйл ажиллагаа явуулах чиглэлээр байгуулагдсан. Монгол улс дөнгөж зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн бизнес эрхлэх үйл ажиллагаа ид өрнөж байсантай холбоотойгоор аудитын үйлчилгээ чухал ач холбогдолтой болж байсан.

Бид үйл ажиллагаагаа Монгол улсын нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулийн дагуу Санхүүгийн тайлагнал ба Аудитын олон улсын стандарт, өөрийн компаний бодлого, журам, горим, дотоод стандартын аргачлал, зарчмаар Аудиторын ёс зүйг баримтлан, хөндлөнгөөс бие даасан, хараат бус байдалд явуулдаг.

 
Далайван аудит ХХК PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 6-р сарын 06, Даваа гариг, 16:28

Аудит, нягтлан бодох бүртгэлийн зөвлөгөө, үнэлгээний итгэмжлэгдсэн байгууллага Бейкер Тилли Интернэшнлийн бүрэн эрхт гишүүн Далайван Аудит ХХК-ийн вэб сайтад тавтай морилоно уу. Манай компани нь олон жилийн ажлын туршлага хуримтлуулсан, чадварлаг боловсон хүчнээс бүрдсэн бөгөөд үйлчлүүлэгч та бүхэнд мэргэжлийн өндөр түвшинд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээг санал болгож байна. Бид үйл ажиллагаандаа нөлөөлөх аливаа сөрөг хүчин зүйлээс тусгайдаа байж аудитын олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүйн хүрээнд үйлчлүүлэгч байгууллагад зөвлөгөө, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд чиглэгдсэн итгэмжлэгдсэн бөгөөд хараат бус хөндлөнгийн ажил үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.