|
МОНГОЛ ТӨГРӨГ СЭХЭЭНИЙ ШИРЭЭН ДЭЭР... |
|
|
|
|
2010 оны 5-р сарын 01, Бямба гариг, 14:16 |
|
Дэлхийн зах зээлд сvvлийн vед ам.долларын ханш буурч байхад манай улсад эсрэгээрээ байгаа нь Тєвбанкны бодлого алдагдаж, тєгрєгийн худалдан авах чадварыг унагасантай холбоотой аж. Манай иргэд ихэвчлэн "Найман шарга"-аар vйлчлvvлэх сонирхолтой байдаг. Санхvvгийн зохицуулах хороо єнгєрсєн тавдугаар сард ченжvvдийг банк бус санхvvгийн байгууллагын тогтолцоонд шилжvvлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Vр дvнд нь энэ сарын байдлаар 40 орчим компани валютын арилжаа эрхэлж байна. Ингэснээрээ гap дээрээс валют арилжихыг таслан зогсооно гэж Санхvvгийн зохицуулах хорооныхон vзсэн. Гэвч бодит байдалд 50 сая тєгрєгийн vндсэн хєрєнгєгvй зарим иргэн "Доллар солино" гээд гудамжинд зогсдог нь хэвээр. Монголбанкныхан валютын ханшийг тогтворжуулсан гэж ярьж байгаа ч ам.доллартай харьцах тєгрєгийн ханш улам унаж, "Вашингтон"-д дээрэлхvvлсээр хэзээ мєдгvй "сэхээ"-нд орж болзошгvй болжээ.
"Найман шарга" валютын захын ченжvvд єглєє болгон Тєвбанкны тогтоосон албан ханшийг харж байгаад мэдээллийн самбараа шинэчилдэг. Єнгєрсєн жилийн єдийд Тєвбанкны албан ханшаар нэг ам.доллар 1144,27 тєгрєгтэй тэнцэж байлаа. Харин єчигдрийн байдлаар нэг ам.доллар 1440,43 тєгрєг болж чангарчээ. "Найман шарга" валют арилжааны тєвд єчигдєр 16:00 цагийн байдлаар нэг "Вашингтон"-ыг 1439 тєгрєгєєр авч, 1441 тєгрєгєєр зарж байлаа. Энэ vед арилжааны банкуудад "ноён" долларыг 1437 тєгрєгєєр авч, 1445 тєгрєгєєр зарж байв. Арилжаанд оролцогчид ханшийн хэлбэлзэл дээр тоглож, нэг ам.доллараас 3-4 тєгрєг унагадаг. Монголбанкнаас єдєр бvр ханш тогтоодог ч дур зоргоороо єсгєж бууруулдаг нь тєгрєгийн ханшийн зохиомол уналт vvсгэж байна. Энэ нь арилжааны банкны толгойд суусан улс тєрийнхний ашиг сонирхлоос vvдэлтэй аж. Тэд тєгрєгийн ханшийн уналтаар далимдуулж, гадаадаас зээл тусламж авч, сонгуулийн амлалтаа биелvvлсэн дvр эсгэдэг хэмээн иргэд шvvмжлэв. Хойд, урд хєрш ам.доллартай харьцах рубль, юанийн бодлогыг хатуу баримталдаг. Ємнєд хєршийн "сайн найз" нар маань таван жилийн ємнє нэг ам.долларыг 7,94 юаньтай тэнцvvлж байсан бол энэ онд 6,9-єєс хэтрvvлэхгvй барьж байгаа юм. Харин орос ах нар нэг ам.доллар 47,5 рубль байх бодлогоор хатуурхаж, "Вашингтоны" ноёрхолд дарлуулж доошоо орохгvй байгаа билээ. Харин манайд Монголбанкны бодлого хэдийнэ алдагдсан нь ам.долларын ханш "хаданд" гарахад хvргэж байна. Эдийн засагчид "Тєгрєгийн худалдан авах чадвар буурч байгаа vед иргэд ам.доллараар зээл авч, гvйлгээ хийх хэрэггvй. Монголбанк тєрєєс олгогдсон эрх vvргийнхээ дагуу бодлого барьж тєгрєгийн худалдан авах чадварыг дээшлvvлэх хэрэгтэй. Зах зээлд эрэлт єсєхєд ханш чангардагаар далимдуулж, арилжааны банкууд ам.долларыг хар зах дээр байгаа юм шиг арилжина" хэмээж байна. Тєгрєгийг vнэгvйдvvлж, ханш унагах нь эцэстээ ард тvмний нуруун дээр хvндхэн ачаа болж буух нь. Зууны мэдээ, Дугаар 247/3319/ , Б.Туяа
 |