SANHUU.MN

Нийтлэл
Цалинг “172 тэрбум”-аар нэмээд Монгол төгрөгийг уналтаас хамгаална гэв үү? PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 2-р сарын 01, Лхагва гариг, 16:53

Сангийн яамны экс сайд Ерөнхий сайдаас их том үүрэг аваад байж билээ. Даанч биелүүлж амжсангүй дээ, хөөрхий. Оронд нь шинэ сайд  Д.Хаянхярваа биелүүлэхээр болов. Юу гэхээр, Төсвийн байгууллагын 150 мянга шахам ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 1 болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг юм л даа.
Гэтэл гайтай юм шиг засаг тарж бутарч, эргэж бүтэн болох гэсээр байтал эл асуудал саатчихлаа. Тэгэнгүүт багш нар ч дахиад жагсч магадгүй янзын мэдээлэл дуулдаад байсан.

 
600 сая ажлын байр бий болгох хэрэгтэй PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 28, Бямба гариг, 19:39

ЖЕНЕВ./ИТАР-ТАСС/. Ойрын 10 жилийн хугацаанд дэлхий дээр 600 сая ажлын байр бий болгох хэрэгтэй бөгөөд ингэснээр эдийн засгийн тогтвортой хөгжил болон нийгмийн эв нэгдлийг хангаж чадна.
Энэ тухай мягмар гарагт нийтлэгдсэн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ тайлан илтгэлд онцлон дурджээ. Женев хотод төвтэй энэ байгууллагын тооцоолсноор, өнөөдөр дэлхий дээр 200 сая хүн ажилгүй байна.
Түүний сацуу, голдуу хөгжиж буй орнуудад амьдарч буй 900 сая орчим хүн ажил хийдэг нэртэй ч өдөрт 2-оос бага долларын орлого олж байгаа нь үгээгүй ядуу амьдарч байна гэсэн үг юм.

 
Иргэн бүр төсвийн гүйцэтгэлийг хянах, мэдэх боломж бүрдүүлэх журамтай болно PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 11, Лхагва гариг, 15:25

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Сангийн яам, Монголын Үндэсний олон нийтийн телевизтэй хамтран “Төсвийн ил тод байдлыг хангахад дагаж мөрдөх журам”-ын талаар “Иргэний танхим”-д нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгууллаа. Төсвийн шинэчлэлийн хүрээнд бүх шатны төсөвт байгууллагууд, төрийн  болон орон нутгийн өмчит, төр, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн төсвийн санал,  батлагдсан жилийн төсөв, түүний гүйцэтгэл, төсөв, санхүүгийн мэдээллийг ил тод болгох, төсвийн талаарх мэдээлэлтэй иргэд түүнийгээ олон нийтэд хүргэх, улмаар төсөв төлөвлөх, шийдвэр гаргахад хамтран оролцох боломжоор бүх иргэдийг хангах зорилгоор уг журмын төслийг боловсруулжээ.

 
ХӨГЖЛИЙН ХЭМЖҮҮР PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 10, Мягмар гариг, 14:44

Шинэ он гарлаа. Эхэлж байгаа 2012 онд монголчууд бид хөгжил бүтээлээ арай бодитой хэмжиж, үнэлж чадвал улс орны эдийн засгийн өсөлт айл бүрт хүрэх эхлэл тавигдана. Жишээ нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ аль хэр бодитой вэ? Сонгууль дөхсөн тул засгийн эрх баригчид монгол хүн бүр жилд 3000 долларын орлоготой болчихлоо, удалгүй 5000 доллар болох тухай ярьж эхлэв. ДНБий нэг хүнд ногдох хэмжээ гэдэг бол бол жишээ нь нэг нь 9999, нөгөө нь 1 долларын орлоготой хоёр хүний дундаж орлого 5000 гэсэн үг учир энэ тоо бол бодит биш, ста тистик орлого.

 
“Үндэсний татварын албаны инновацийн дэд хөтөлбөр”-ийн төслийг боловсруулжээ PDF Хэвлэх И-мэйл
2012 оны 1-р сарын 10, Мягмар гариг, 14:33

“Инноваци нь нийгмийн хариуцлага бүхий байгуулагаас тухайн байгууллагын зорилт болон чиг үүргийн хүрээнд нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг шинэ хэлбэр буюу өргөн хүрээнд өөрчлөлт хийх хэлбэрээр нэвтрүүлэх, хэрэгжүүлэх үйл ажиллагаа” юм.
Өөрөөр хэлбэл инноваци нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хөтлөн явуулах процессийг шинэчлэн өөрчлөхтэй холбоотой байна.Мөн төрийн байгууллагууд нь төрөл, статус, чиг үүргээсээ хамаарч олон талт үйл ажиллагаа явуулж байдаг тул тухайн байгууллагын зорилго, чадамж болон соёл нь инноваци хэрхэн хэрэгжих вэ

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 16-с 1