SANHUU.MN
Зөвлөгөө
Урамшуулал хэрхэн зөв шударга тогтоох вэ PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 12-р сарын 20, Мягмар гариг, 12:48

Жижиг бизнесийн ажилчдад ч урамшуулал том идэвхи санаачлагыг төрүүлж чадна. Мөн урамшуулал нь үр ашиггүй зарцуулсан мөнгө болон хувирч ч болно. Урамшууллыг хэрхэн төлөвлөж зарцуулахаас л ялгаа нь гарна.
Зөв олгогдсон урамшуулал нь ажиллагсад байгууллагынхаа төлөө гаргасан онцгой зүтгэлийг үнэлж шагнах замаар компанийг амжилтанд хүргэх зан төлөвийг бэхжүүлнэ. Буруу олгогдсон урамшуулал нь урамшуулал хүлээсэн, гэхдээ авч байгаа урамшуулалдаа сэтгэл хангалуун биш ажилчдыг бий болгоно.

 
Ажилд орвол анхаарах зүйлс PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 11-р сарын 28, Даваа гариг, 10:03

Та ажилд орлоо...
Хууль, эрх зүйн талаас юуг анхаарвал зохилтой вэ?
Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулж буй эсэхэд хяналт тавиарай
Хөдөлмөрийн хуулийн 3-р зүйлийн 3.1.15 дахь хэсэгт “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил үүргийг ойлгоно.

 
ТЕГ-ын бизнес зөвлөл зөвлөмж гаргалаа PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 11-р сарын 22, Мягмар гариг, 11:06

Татварын ерөнхий газрын хурлын танхимд “Бизнес зөвлөл”-ийн хоёр дахь удаагийн хуралдаан боллоо.
Уулзалтаар зөвлөлийн гишүүдээс дараахь санал, зөвлөмжийг Татварын ерөнхий газарт хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
1. Тоон гарын үсэг хэрэглэх бэлтгэл ажлыг татварын алба сайтар зохион байгуулах. Холбогдох журам боловсруулах, тоон гарын үсэг хэрэглэгчийг бүртгэх, шаардлагатай техник технологийг анхаарч ажиллах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар анхаарч ажиллах
2. Жижиг бизнес эрхлэгчдийн албан татварын хуулийг батлуулах.

 
Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлэхэд гардаг нийтлэг алдаанууд PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 11-р сарын 21, Даваа гариг, 11:12

Өнгөрч буй эдийн засгийн хямарлыг зах зээлийн ямар ч арга урьдчилан тооцоолоогүй ба үр дүн нь эрдэмтэд судлаачдад гэнэтийн цохилт болсон юм. Түүнчлэн улс орны эдийн засгийн найдвартай байдлыг хангаж байх ёстой банкуудын хангалтгүй менежмент энэхүү хямрал улам нэрнээс болж дэлхийн эдийн засгийн системийг тэр аяар нь хямралд оруулсан. Бид урьдчилан таамаглашгүй сөрөг нөлөө ихтэй үзэгдлийг “хар хун үйл явдал” гэж нэрлэдэг. Энэ нь өнөөгийн интернет болон глобачлалын улмаас дэлхийн улс гүрний эдийн засаг аалзны тор мэт холбогдсон хямарлын үеийг улам лавшруулж байна.

 
МҮХАҮТ-аас доорх зөвлөмжийг гаргажээ PDF Хэвлэх И-мэйл
2011 оны 11-р сарын 16, Лхагва гариг, 11:17

1.2012 оны улсын нэгдсэн төсөв “улс төрийн бизнесийн цикл” гэж олон улсад нэрлэгддэг нэр томьёололд агуулгын хувьд бүрэн зохицсон сонгуулийн амлалтыг биелүүлэх гэсэн улс төрийн шийдэл давамгайлсан, эдийн засгийн зохистой байдал, үр ашгийг үл анхаарсан төсөв болсон байна.2.Ийм нөхцөлд макро эдийн засгийн зохист бодлого гэсэн “шинэ” томьёоллын хүрээнд хатуу мөнгөний бодлого Та бүхэн баталдагаараа л батлах нь тодорхой байгаа нь мөнгөний бодлогын хэлэлцүүлгийн явцаас харагдаж байна. Энэ бол төсвийн тэлэлтэнд бүхэлд нь нөлөөлж саармагжуулах, ингэснээрээ инфляцыг удирдах гэж оролдож буй  Монгол банкны өнөөгийн мөнгөний бодлогод өгдөг Та бүхний  уламжлалт хариу үйлдэл, хэдэн жил туршаад оновчтой хэрэгжээгүй инфляцыг онилох бодлогын талаарх Та бүхний итгэл үнэмшлийн шалгуур болно.

 
«ЭхлэхӨмнөх12345ДараахиТөгсгөл»

Хуудас 5-с 1