SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
МЭРГЭШСЭН НЯГТЛАН БОДОГЧ 2000-Д ХVРЛЭЭ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 12:34
Сангийн сайдын 2009-07-01-ний өдрийн 160 тоот тушаалын дагуу мэргэшсэн нягтлан бодогчийн эрх шинээр авсан 92 нягтлан бодогчид улсын баяр наадмын босгон дээр тангарагаа өргөж “Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч” хэмээх нэр хvндтэй, хариуцлагатай цол хvртсэн юм.
Image
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд МУ-ын Засгийн газрын гишvvн, Сангийн сайд С.Баярцогт, Сангийн яамны НББХГ-ын орлогч дарга Б.Ганболд, ММНБИ-ийн ерөнхийлөгч Р.Батжаргал нар оролцлоо. Сангийн сайд С.Баярцогт хэлэхдээ: “Өнөөдөр мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөж анхныхаа гэрчилгээг авч байгаа болон мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагvй эрхээ авч баталгаажуулж байгаа нийт мэргэшсэн нягтлан бодогчиддоо Их Монгол Улс байгуулагдсаны 803 жилийн ой, Ардын Хувьсгалын 88 жилийн ой, мөн Төрийн далбааны хvндэтгэлийн энэ өдөр мэргэшсэн нягтлан бодогчийнхоо vнэмлэхийг авч байгаа та бvхэнд манай санхvvгийн системийн хvндэт гишvvн болж санхvvгийн олон улсын төвшинд ажиллах баталгааг олгож байгаад баяртай байна. Та бvхэн олон улсан стандартад нийцсэн vнэн зөв нягтлан бодох бvртгэлийн тооцоог гаргаж, улс орныхоо эдийн засгийн хөгжил дэвшилд улам их vнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт МУ-ын засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал дэвшvvлье.” хэмээн мэргэшсэн нягтлан бодогчдод баяр хvргэж vг хэлсэн юм.
Шинээр төрсөн мэргэшсэн нягтлан бодогчид ММНБИ-ийн гишvvн болж МНБ-ийн тангараг өргөн, гэрчилгээ, энгэрийн тэмдэгээ ММНБИ-ийн удирдлагуудаас гардан авч, төрийн дууллаа эгшиглvvлж төрийн далбаанаас адис авлаа. Мөн энэ vеэр хугацаагvй эрх авсан 106 мэргэшсэн нягтлан бодогчид бас гэрчилгээгээ гардсан юм.
МНБ-ийн эрх олгох энэ хаврын шалгалт хэд хэдэн онцлогтой болсныг ММНБИ-ийн ерөнхийлөгч Р. Батжаргал онцоллоо. Энэ нь: Юуны өмнө энэ хаврын МНБ-ийн шалгалтанд 1993 оноос хойш болсон шалгалтуудаас хамгийн олон хvн оролцсон, 2-рт МНБ-ийн шалгалтанд 18 хvн шууд тэнцсэн явдал бол мэргэшсэн нягтлан бодогчдын чанарын vзvvлэлт сайжирч байгаагийн нэг илрэл, 3-рт 2000 дахь мэргэшсэн нягтлан бодогч төрж гарсан явдал юм.
Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтанд энэ жил нийт 812 хvн хамрагдсанаас аймаг, нийслэлээс нийлээд 92 нягтлан бодогч тус шалгалтанд тэнцсэнээр Монгол улс нийт 2073 мэргэшсэн нягтлан бодогчтой болсон байна.
Нягтлангууд мэргэшсэн болсноор ММНБИ-ийн гишvvн болж, ёс зvйн дvрмээ чанд сахиж, мэргэжлээ дээшлvvлэн эрх сунгах болон тасралтгvй боловсролын сургалтанд байнга хамрагдах боломжтойгоос гадна төсөвт байгууллагад ерөнхий нягтлан бодогч хийх эрхтэй болж байгаа юм.
Мэргэшсэн нягтлан бодогчид МУ-ын Засгийн газрын “Нэмэгдэл олгох тухай” 2002 оны 174-р тогтоол, санхvv эдийн засгийн сайдын 2002 оны 258-р тушаалаар батлагдсан “Мэргэшсэн нягтлан бодогчид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-ын дагуу ажил олгогч ажлын vр дvнгээс нь хамааруулан сар бvр албан тушаалын цалингийн 15 хувиар нэмэгдэл олгогдох ёстой юм.
Сэтгэгдлүүд (3)add
0
...
бичсэн зочин , December 30, 2010
Та бүхэнд ажлын амжилт хүсэн Шинэ оны мэнд дэвшүүлье
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 09, 2011
yamar goyo yum be bi dongoj 21 surgaltand suusan tsaaashid gunzgiiruulj uzvel ene shalgaltig ognoo
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 09, 2011
мэдээж бололгүй яахав
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy