SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
ММНБИ-ийн Дадлагын сургалтын төв PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 4-р сарын 29, Пүрэв гариг, 12:32

Нягтлан бодох бvртгэлийн мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад ажлын дадлага эзэмшvvлж, практикт шууд ажиллах боломжтой болгох, хувиараа бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжийн албан хаагчдад Нягтлан бодох бvртгэл-компьютерийн хосолсон сургалт, Няравын мэргэжил олгох сургалтуудыг тогтмол явуулахаар тус төв өөрийн vйл ажиллагаагаа 2004 оны 11 сарын 01-нээс эхэлсэн. Зорилго

- Нягтлан бодох бvртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын өдөр, эчнээ, оройн ангийн оюутнуудад нягтлан бодох бvртгэлийн анхан шатны
- Маягт хөтлөх дадал олгох, гараар болон компьютерийн программ ашиглан нягтлан болох бvртгэл хөтөлж санхvvгийн тайлангуудыг бэлтгэх, татвар, даатгал болон холбогдох санхvvгийн байгууллагуудтай харьцах, тооцоо нийлэх зэрэг мэргэжлийн ажлын арга зvй, чадвар эзэмшvvлэх,
- Жижиг аж ахуйн нэгжийн менежерvvдэд нягтлан бодох бvртгэлийн анхан шатны мэдлэгийг компьютертэй хослуулан зааж сургах,
- Няравын сургалтыг хөтөлбөрийн дагуу компьютерийн хэрэглээний программын мэдлэг олгохтой хослуулан эзэмшvvлж мэргэжил олгоход тус тус оршино.
Vйл ажиллагааны vндсэн чиглэл
- Нягтлан бодох бvртгэлийн анхан шатны маягт хөтлөх дадлага эзэмшvvлэх
- Yйлчилгээ эрхэлсэн байгууллагын нягтлан бодох бvртгэлийг гараар хөтлөж санхvvгийн тайлан гаргах дадлага эзэмшvvлэх,
- “Винница” Нягтлан бодох бvртгэлийн программаар санхvvгийн тайлан гаргаж сургах
- “Интерактив” Нягтлан бодох бvртгэлийн программаар санхvvгийн тайлан гаргаж сургах
- Худалдаа эрхэлсэн болон төсвийн байгууллагын цогц бодлогыг бие даалтаар бодож тооцуулах
Yнэлгээ
- ММНБИ-тэй байгуулсан гэрээний дагуу суралцсан оюутнуудын хувьд тухайн сургуульд нь сургалтанд хамрагдсан байдлын тодорхойлолт материалыг институтээс хvргvvлэх ба vvнийг vндэслэн өөрийн багш нар нь vнэлгээг өгөх,
- Өөрийн хvсэлтээр сургалтанд хамрагдсан тохиолдолд институтын багш нь vнэлгээг өгч сертификат олгох
Багшлах боловсон хvчин
- ММНБИ-ийн магистраас дээш зэрэг цолтой арга зvйч багш нар
Материаллаг бааз
o Иж бvрэн тохижуулсан сургалтын кабинет
o Компьютер 15 ширхэг
o Нягтлан бодох бvртгэлийн программ:
- Интерактив 4.0
- Винница
Сургалтын хугацаа, төлбөр
1. Оюутны дадлагын курс 4 долоо хоног, нийт 100 цагийн танхимийн сургалтаас 44 цаг нь Нягтлан бодох бvртгэлийн программаар, 36 цаг нь гар аргаар санхvvгийн тайлан гаргах, Төлбөр 120000 төг ба ММНБИ-тэй гэрээ байгуулсан их, дээд сургуулиудын оюутнуудад 60%-иар хөнгөлнө. Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө Татаж авах
2. Нягтлан бодох бvртгэлийн анхан шатны сургалт 1 сар, төлбөр 120000 төг, 100 цагийн хөтөлбөртэй. Сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө Татаж авах
3. Аж ахуйн нэгж байгууллагын захиалгаар Няравын мэргэжил олгох 1 сарын сургалт, төлбөр 100000 төг, 100 цагийн хөтөлбөртэй.
Эд хариуцагчийн сургалт
Эд хариуцагчийн сургалтын сэдэвчилсэн төлөвлөгөө Татаж авах
Аж ахуйн нэгж бизнесийн байгууллагад эд хариуцагчаар (нярав) ажилладаг болон эд хариуцагчаар ажиллах сонирхолтой мэргэжлийн болон мэргэжлийн бус хvмvvст зориулсан 100 цагийн хөтөлбөрт Эд хариуцагч-Компьютерийн анхан шатны мэдлэг олгох хосолсон сургалт байнга явагдаж байна. Сургалтад эд хариуцагчийн дvрэм, бэлэн мөнгөний (кассын ба жижиг мөнгөн сангийн), vндсэн хөрөнгийн, бараа материалын няравын хийж гvйцэтгэх ажлын анхан шатны бvртгэл, нягтлан бодох бvртгэлийн vндэс, компьютерийн анхан шатны мэдлэг олгох хичээлvvдийг заадаг.
Сэтгэгдлүүд (3)add
0
...
бичсэн зочин , August 30, 2011
хүнд загас өгснөөс загас барих арга зааж өгөх нь маш сайн хэрэг шүү урагаа залуусаа

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , August 30, 2011
Арай үнэтэй юум шиг байнаааааааааааа
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , September 04, 2011
haana bdag yum tanai address???????????????????????
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy