SANHUU.MN
Бизнес мэдээлэл
Татварын тайлангаа энэ сарын 10-ны дотор өгөхийг анхааруулав PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн publisher   
2012 оны 2-р сарын 06, Даваа гариг, 10:28

2011 оны татварын жил дуусгавар болсонтой холбогдуулан жилийн эцсийн санхүү, татварын тайлангаа аж ахуйн нэгж, байгууллага  энэ сарын 10-ны дотор, иргэд  15-ны дотор харъяалагдах татварын албандаа тушааж, татварын тооцоогоо хийх ёстой аж.
Татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй бол Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсгийн 75.1.3-д заасны дагуу татвар төлөгч хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

 
Өөрчлөлтийн менежмент сэдвээр Шинэ Зеландын мэргэшсэн нягтлан бодогч Робин Адэйр танилцуулга хийлээ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн publisher   
2012 оны 2-р сарын 06, Даваа гариг, 10:18

Татварын албаны өөрчлөлтийн удирдлагын стратегийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий “Өөрчлөлтийн удирдлагын баг”-ийг ТЕГ-ын даргын 2012 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 84 дугаар тушаалаар баталсан байна.
Багийн ахлагчаар Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Бат-Эрдэнэ, гишүүдээр Дотоод аудит, хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн дарга Д.Цогтжаргал, Сургалтын төвийн багш Д.Баярцэцэг, СБДТХ-ийн мэргэжилтэн Д.Цэндсүрэн, нарийн бичгийн даргаар ТУХАГ-ын ХАХ-ийн мэргэжилтэн Т.Гэрэл нар ажиллаж байна.

 
Цалинг “172 тэрбум”-аар нэмээд Монгол төгрөгийг уналтаас хамгаална гэв үү? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн publisher   
2012 оны 2-р сарын 01, Лхагва гариг, 16:53

Сангийн яамны экс сайд Ерөнхий сайдаас их том үүрэг аваад байж билээ. Даанч биелүүлж амжсангүй дээ, хөөрхий. Оронд нь шинэ сайд  Д.Хаянхярваа биелүүлэхээр болов. Юу гэхээр, Төсвийн байгууллагын 150 мянга шахам ажиллагсдын цалин хөлсийг 2012 оны 2 дугаар сарын 1 болон 5 дугаар сарын 1-ний өдрөөс хуулиар тогтоосон хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг судлан үзэж, 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал боловсруулах үүрэг юм л даа.
Гэтэл гайтай юм шиг засаг тарж бутарч, эргэж бүтэн болох гэсээр байтал эл асуудал саатчихлаа. Тэгэнгүүт багш нар ч дахиад жагсч магадгүй янзын мэдээлэл дуулдаад байсан.

 
«ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл»

Хуудас 68-с 1