SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
Ажилд ороод 8 сар болоод жирэмснийхээ амралтыг авч байгаа юм. Нийгмийн даатгалаас мөнгө олдох уу? PDF Хэвлэх И-мэйл

Жирэмсний амралт:
Хөдөлмөрийн хуулинд заасан дагуу эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтыг олгоно.
Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд мөн жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт өгнө.
Хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эмэгтэй хүнд өвчний учир чөлөөлөх ердийн журмыг баримтлан ажлаас чөлөө олгоно.

Тэтгэмж авах эрх:
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн бол даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Энэ нөхцөлийг хангасан эх хүүхдээ 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол

жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Жирэмсэн болон амаржсан эхэд эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлснээс хойш болон амаржсаны дараа 10 хоногийн дотор бичиж олгоно.

Тэтгэмжийн хэмжээ, хугацаа:
Тэтгэмжийн даатгалд даатгуулж шимтгэл төлсөн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг болон төрийн албан хаагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлсний сарын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд нийгмийн даатгалын сангаас олгоно.
Тэтгэмжийн даатгалд сайн дураар даатгуулсан эхэд 70 хувиар тооцож олгоно.

Сэтгэгдлүүд (11)add
0
...
бичсэн зочин , February 27, 2011
хэрэгтэй л юм байна
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 23, 2011
би ажилд ороод 9 сар болж байна, одоо жирэмсний амралтаа авах гэж байгаа. тэгэхээр энэ хуулиар бол надад жирэмсний амралтын тэтгэмж олдох боломжгүй гэсэн үг үү? оюутан байхад эрх зүйн хичээл дээр ажилд ороод тасралтгүй 8 сар НДШ төлсөн бол болно гэж үзэж байсан санагдаад байх юм. Энэ тэтгэмж олдох ямар нэгэн хуулийн заалт байна уу үзээд өгөөч.

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: -1
0
...
бичсэн зочин , May 23, 2011
Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн бол даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , May 26, 2011
ene ih heregtei sait bna gej sanagdlaa ta buhend bayrlalaa
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , August 11, 2011
өмнө нь нийгмийн даатгал төлж байгаагүй бол амралт авч болохгүй гэсэн үг заавал 12 сар ндш төлсөн байх ёстой үүнээс сүүлийн 6 сар тасралтгүй байх ёстой энэ ажилаасаа өмнө өөр газар ажилж байсан бол 3 сар байхад л 9 сар дээр чинь нэмэгдээд л амрах эрх авна
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , August 14, 2011
сайн байна уу
би 2010 оны 6р сараас ажил хийж эхэлсэн гэхдээ 2011 оны 1-р сараас нийгмийн даатгалаа төлсөн. 2011 оны 12 сарын эхээр төрнө. тэгэхээр 10сарын эхээр жирэмсний амралтаа авна.
энэ тохиолдолд би жирэмсний тэтгэмжийн мөнгө авах боломжгүй юу? эсвэл төртлөө ажиллавал авах боломжтой юу
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , August 22, 2011
niit niigmiin daatgal tulsun hugatsaa chini 12 bol 10sard amraltaa avahad dekrit avch bno hervee hurehgui bol turtluu ajillaj bj 12 sar bno tgd dekrit avna daa

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 13, 2012
Сайнуу? би нэг зүйлийг лавлах гэсэн юм. Заавал 8 сартайгаасаа өмнө 6 сар тасралтгүй НД төлсөн байх ёстой гэсэн тийм хууль байгаа юу? Би 4 сарын 1-нд декрит авах ёстой. ГЭтэл 10 сард НД тасарснаас болоод сүүлийн 5 сар тасралтгүй болчихоод байгаамаа? 4сард төртлөө ажиллавал мөнгө олдох болов уу?
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , February 13, 2012
Сайнуу? би 4 сарын 15-аар декритээ авмаар байдаг. Гэтэл 4 сарын нийгмийн даатгалаа төлж байж сүүлийн 6 сар маань тасралтгүй төлөгдөх юм. ТЭгэхээр хагас сар ажилласан цалингаараа нийгмийн даатгалаа төлөөд декритээ авч болох уу?
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +1
0
...
бичсэн зочин , March 18, 2012
би 2011 оны 10 сарын 25нд ажилд орсон одоо 2012 11 сард төрөх юм л дааа тэгэхээр төрөхийн өмнөх дикритний мөнгө надад олдох уу би төрөх хүртэлээ ажиллах бодолтой байгаалдаа тэгэхээр 12 сардаа хүрнэ
миний асуултанд заавад хариулаарай

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
0
...
бичсэн зочин , April 01, 2012
Би 9 сард ажилд орсон багш хийдэг 6 сард төрнө. Би жирэмсэний амралтын мөнгө авч болох уу? 12 сар хүрээгүй болохоор болохгүй гэсэн үг үү
Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy