|
Ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ? |
|
|
|
|
Ээлжийн амралт vндсэн ба нэмэгдэл амралтаас бvрдэнэ. Vндсэн амралтыг хэдэн жил ажилласнаас хамаарахгvйгээр ажилтан бvр эдлэдэг. Ээлжийн амралтын vндсэн хугацаа ажлын 15 өдөр байдаг. -Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрvvд орохгvй гэсэн vг vv? -Тиймээ. Ер нь дараахь тохиолдлыг ээлжийн амралтын vргэлжлэх хугацаанд оруулж тооцдоггvй. Vvнд: - Нийтээр амрах баярын өдрvvд; -Долоо хоногийн амралтын өдрvvд; -Жирэмсний болон амаржсаны амралт; -Хөдөлмөрийн чадвар тvр алдсан хугацаа; -Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа. -Нэмэгдэл амралтын талаар тайлбарлаж өгнө vv? -Ээлжийн vндсэн амралт дээр нь ажилтны ажилласан жилээс нь хамааран нэмэгдэл амралт олгодог. Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа бол: -6-10 жилд ажлын 3 өдөр; -11-15 жилд ажлын 5 өдөр; -16-20 жилд ажлын 7 өдөр; -21-25 жилд ажлын 9 өдөр; -26-31 жилд ажлын 11 өдөр; -32, тvvнээс дээш жилд ажлын 14 өдрийн нэмэгдэл амралт авна. -Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллагсдын нэмэгдэл амралтыг хэлж өгнө vv? -Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд тvvний ажилласан хугацааг харгалзан дор дурдсан нэмэгдэл амралтыг хамтын гэрээнд зааснаар олгоно. Vvнд: -6-10 жилд ажлын 5 өдөр -11-15 жилд ажлын 7 өдөр; -16-20 жилд ажлын 9 өдөр; -21-25 жилд ажлын 12 өдөр; -26-31 жилд ажлын 15 өдөр; -32, тvvнээс дээш жилд ажлын 18, тvvнээс дээш өдрийн нэмэгдэл амралт авна.
-Хэвийн болон хэвийн бус нөхцлийн аль алинд ажиллаж байсан бол нэмэгдэл амралтыг яаж тооцох вэ? -Хөдөлмөрийн хэд хэдэн нөхцөлд ажилласан ажилтны нэмэгдэл амралтыг олгохдоо “хэвийн” болон “хэвийн бус” нөхцөлд ажилласан хугацааг тус тусад нь тооцож, нэмэгдэл амралтын нийт өдрийг нэмж гаргана гэж Улсын дээд шvvхийн 2006 оны 33 дугаар тогтоолд заасан байдаг. -Насанд хvрээгvй ажилтны ээлжийн амралт ямар хугацаатай байдаг вэ? -18 насанд хvрээгvй ажилтны vндсэн амралт ажлын 20 өдөр байдаг. Хэрэв 18 насанд хvрээгvй ажилтан амралт эдлэх ажлын жилийн дотор насанд хvрсэн бол тvvний амралтын хугацааг тодорхойлохдоо 18 насанд хvрэхийн өмнөх амралтын хугацаа болон насанд хvрсний дараахь ажилласан хугацаанд ногдох амралтын өдрийг тус тус тооцож гаргана.
 |