|
ААН нь борлуулалтын орлого нь 10,0 сая хүрсан бол өөрөө сайн дураараа НӨАТ -өөр бүртгүүлэх үү эсвэл татварын байцаагчийг нь хэлэхээр нь бүртгүүлэх ёстой юу?. |
|
|
|
|
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн заалт
4.1.10. "нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болсон өдөр" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж орлого олж байгаа иргэн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ хуулийн этгээдийн орлогын албан татварын тайлангаар, эсхүл иргэний орлого, татвар тодорхойлох хуудсаар 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийн дараа сарын эхний өдрийг;
6.1.Энэ хуулийн 4.1.10-т заасан нөхцөл хангасан этгээд ажлын 3 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харъяалах татварын албанд гаргана. 6.2.Харъяалах татварын алба нь энэ хуулийн 7.1.3 болон 13 дугаар зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно. 6.3.Энэ хуулийн 6.2-т заасан гэрчилгээний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална. /Энэ хэсэгт 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
 |