|
Барилгын компаниуд бараа материалын гүйлгээний бичилтийг хэрхэн хийж, барилгын өртөгийг яаж тооцдог |
|
|
|
|
2010 оны 5-р сарын 10, Даваа гариг, 11:48 |
|
Асуулт Барилгын компаниуд бараа материалын гүйлгээний бичилтийг хэрхэн хийж, барилгын өртөгийг яаж тооцдог вэ?
Хариулт Барилгын өртөгийг тооцоолоход дараах хэдэн хүчин зүйлсийг нэгтгэн авч үздэг. Үүнд: - барилга барих үед гарсан түүхий эд материалын зардал - барилга дээр ажиллаж буй ажилчдын цалин буюу шууд хөдөлмөрийн зардал - үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал болон тээврийн зардал
|
д/д
|
Гүйлгээний утга
|
ДТ
|
КТ
|
Дүн
|
|
1
|
Барилга барихаар түүхий эд материал татан авсан
|
Түүхий эд материал
|
Касс
/Өглөг/
|
12500,0
|
|
2
|
Түүхий эд материал татан авахад тээврийн зардал гарсан
|
Урьдчилж төлсөн тооцоо
|
Касс
|
450,0
|
|
3
|
Барилгын ажилчдын нийт цалинг тооцоолсон
|
Дуусаагүй Үйлдвэрлэл
|
Цалингийн Өглөг
|
3500,0
|
|
4
|
Улирлын эцэст тооллого хийн зарлагадсан түүхий эд материалыг барилгын өртөгт хаана
|
Дуусаагүй Барилга
|
Түүхий эд материал
|
12500,0
|
|
5
|
Тээврийн зардалыг барилгын өртөгт шингээн хаалт хийнэ
|
Дуусаагүй Барилга
|
Урьдчилж төлсөн тооцоо
|
450,0
|
|
6
|
Ажилчдын цалинг барилгын өртөгт шингээн хаалт хийнэ
|
Дуусаагүй Барилга
|
Дуусаагүй Үйлдвэрлэл
|
3500,00
|
|
Дээрх жишгээр барилга барих явцад бүртгэл хийх ба харин барилга барьж дуусахад:
|
|
7
|
Барилга барьж дуусах үед барилгын өртөгийг тодорхойлж хаалтын бичилт хийнэ
|
Барилга
|
Дуусаагүй Барилга
|
16450,0
|
12500+450+3500=16450
 |