SANHUU.MN
гадаад валютын дансууд тэдгээрийн бүртгэл гүйлгээ, валютын арилжаа, PDF Хэвлэх И-мэйл

Мөнгө болон мөнгөн зүйлсийн тооцоог тайлагнах үед тэдгээрийг анх удаа бүртгэсэн үеийн эсвэл өмнөх үеийн санхүүгийн тайланд тайлагнасан ханшаас ялгаатайгаар үүссэн ханшийн зөрүүг тайлант жилийн орлого, зардлаар хүлээн зөвшөөрнө.

Ханшийн зөрүүгийн ангилал
Валютын ханшийн зөрүүгийн ашиг, алдагдлыг бодит ба бодит бус гэж ангилна.

Валютын ханшийн зөрүүг бүртгэх
Валютын харилцах данс болон кассын үлдэгдэлд ногдох ханшийн зөрүүг бодит бус ашиг, алдагдлаар тооцож бүртгэнэ.

Валютын ханшийн зөрүүгийн ашгийн дүнгээр:

Дт     Мөнгө
Кт     Валютын ханшийн зөрүүгийн бодит бус ашиг

Валютын ханшийн зөрүүгийн алдагдлын дүнгээр:

Дт     Валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал
Кт     Мөнгө

Гадаад валютаар илэрхийлэгдсэн Дансны авлага, өглөгийн үлдэгдэлд ногдох валютын ханшийн зөрүүг бодит бус гэж ангилан бүртгэнэ.

Жишээ нь: Гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өр төлбөрийн үлдэгдлийг санхүүгийн тайлан гаргаж байгаа өдрийн Монгол банкнаас зарласан албан ханшаар төгрөгт шилжүүлэн валютын ханшийн бодит бус зөрүүг тооцоолно.

Ханшийн зөрүүг бүртгэхдээ:

Ашиг олбол:

Дт     Өглөг эсвэл Авлага
Кт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус ашиг

Алдагдал хүлээвэл:

Дт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит бус алдагдал
Кт     Өглөг эсвэл Авлага

Харин гадаад валютыг зах зээлийн ханшаар худалдан борлуулах болон гадаад валютаар илэрхийлэгдсэн авлага, өглөгийн тооцоог барагдуулах зэрэг ажил гүйлгээнээс үүссэн ханшийн зөрүүг бодит ашиг, алдагдлаар тооцож бүртгэнэ.
Жишээ нь: Гадаад валютаар үүссэн өр төлбөрийн төлбөр хийх өдрийн гадаад валютын албан ханш, гүйлгээ гарсан өдрийн ханшнаас хэлбэлзсэн хэмжээгээр ханшийн бодит зөрүү үүснэ.

Ханшийн зөрүүг бүртгэхдээ:

Ашиг олбол:

Дт     Өглөг
Кт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Алдагдал хүлээвэл:

Дт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал
Кт     Өглөг

Гадаад валютыг албан ханшаас өндөр үнээр борлуулбал

Дт     Мөнгө-төгрөг
Кт     Мөнгө-гадаад валют
Кт     Валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Гадаад валютаар үүссэн авлага төлөгдсөн өдрийн гадаад валютын албан ханш, гүйлгээ гарсан өдрийн ханшнаас хэлбэлзсэн хэмжээгээр ханшийн бодит зөрүү үүснэ.

Ханшийн зөрүүг бүртгэхдээ:

Ашиг олбол:

Дт     Авлага
Кт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит ашиг

Алдагдал хүлээвэл:

Дт     Гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал
Кт     Авлага

Сэтгэгдлүүд (1)add
0
...
бичсэн зочин , July 03, 2011
гадаад валютын арилжаа тэдгээрийн бүртгэл гүйлгээний талаар сайн мэдэх хэрэгтэй байна.

Мэдээлэх
Таалагдсангүй
Таалагдлаа
Үнэлгээ: +0
Сэтгэгдэл үлдээх
багасгах | томруухлах

busy