|
“.................” Хязгаарлагдмар хариуцлагатай компанийн дүрэм Нэг. Нийтлэг үндэслэл 1. Компанийн оноосон нэр (монголоор) А. Бүрэн нэр “.................” ХХК Б. Товчилсон нэр “…………………” ХХК В. Компанийн оноосон нэр англиар “………………” Co.LTD 2. Компанийн оршин байгаа хаяг а. Аймаг, хот б. Сум, дүүрэг: в. Хороо: г. Гудамж талбай, хороолол байр: д. Шуудангийн хаяг: е. Шуудангийн хайрцаг ж. Харилцах утасны дугаар: 3. Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч а. .............. овогтой .............. б. Иргэний үнэмлэхний дугаар: в. Регистрийн дугаар: г. Гэрийн хаяг:
4. “.................” ХХК нь бие даасан тайлан тэнцэлтэй, банкинд харилцах данстай, өөрийн нэрийн өмнөөс эрх эдлэн, үүрэг хүлээх хуулийн этгээд, ганц гишүүнтэй хязгаарлагдмал хариуцлагатай компани хэлбэрээр ажиллана. “.................” ХХК нь үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулна. • Үйлчилгээ • Гадаад худалдаа
Компанийн үйл ажиллагаа явуулах хугацаа: “.................” ХХК нь үйл ажиллагаа хугацаагүй явуулна. 5. “.................” ХХК нь өөрийн салбар төлөөлөгчийн газрыг бусад аймаг, хот, сум дүүрэг, хороонд ажиллуулна. Үүнийгээ хуульд заасан хугацаанд улсын бүтгэлд бүртгүүлнэ. 6. “.................” ХХК нь тодорхой мэргэжил тусгай зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагаандаа холбогдох эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсны дараа улсын бүртгэлд бүртгүүлж, тухайн үйл ажиллагааг эрхлэнэ. 7. “.................” ХХК нь улсын бүртгэлд орсон өөрчлөлтүүдээ хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлнэ.
Хоёр. Компанийн үндсэн эрх
1. Компанийн гүйцэтгэх захирлыг томилон өөрийн үйл ажиллагааг удигдуулж болно. Энэ нөхцөлд хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулан түүний эрх хэмжээг нь тогтоож өгнө. 2. Компаний дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулна. 3. Компаний хэлбэрийг өөрчлөх, өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг шийдвэрлэнэ. 4. Компани нь өөртөө барааны тэмдэг болон бэлэгдэл /эмблем/, албан бичгийн хэвлэмэл хуудас, өөрийн нэр бүхий тэмдпэг /тамга/ хэрэглэнэ. 5. Компани өөрийн үйл ажиллагаагаа бие даасан байдлаар эсвэл бусадтай хамтран монгол улсын хуулийн хүрээнд эрхлэн явуулна. 6. Компани өөрийн үйл ажиллагаагаа өргөтгөх, үйлчлүүлэгчид болон зах зээлдээ ойртох гэх мэт зорилгоор улс дотроо болон гадаадад салбар төлөөлөгчийн газар ажиллуулна. 7. Компанийн үндсэн ба туслах үйлдвэрлэл үйлчилгээний ажлыг хэвийн явуулах зорилгоор мэргэжил чадвар сайтай дадлага туршлагатай хүмүүсийг хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулах, тэдний ажиллах нөхцөл, цалин хөлс, урамшуулалын хэмжээг тогтооно. 8. Компани нь төрийн болон бусад аж ахуйн нэгж байгууллага түүнчлэн олон улсын холбогдох байнууллагад элсэн ашиг сонирхлоо хэрэгжүүлэхэд төлөөлүүлэх, хамтран ажиллах зэргээр зохицуулалт хийнэ. 9. Компани өөрийн үйл ажиллагаатай холбоотой зарим зүйлийг хуулийн дагуу нууцална. 10. Компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдох мэдээлэл цуглуулах, мөн ийм мэдээллийг үйлчлүүлэгч сонирхогчдод хүргэнэ. 11. Компанийн тайлан тэнцэл, аудиторын тайлан, гүйцэтгэх захирлын тайланг тус тус хянаж батлана.
Гурав. Компанийн үндсэн үүрэг
1. Компани нь энэхүү дүрмийн 1-ийн 5 -д заасан үйл ажиллагааг монгол улсын хуульд заасны дагуу эрхлэх үүрэгтэй. 2. Компани нь монгол улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хууль, “Аудитын тухай” хуулийн дагуу нягтлан бодох болон анхан шатны, дэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөн санхүүгийн тайлан тэнцэл гарган баталгаажуулна. 3. Компани нь монгол улсын албан татварын хуулиудын заалтын дагуу мөрдөн татвараа өөрөө тодорхойлж сайн дураар төлнө. 4. Монгол улсын хууль тогтоомжийн дугуу шаардлагатай мэдээ мэдээллийг цаг тухай бүр эрх бүхий байгууллагуудад гаргаж өгнө. 5. Компани нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын өмнө хуулиар өгөгдсөн үүргүүдийг биелүүлнэ. 6. Компани нь улс эх орны нийгэм эдийн засгийн хөгжилд бололцооны хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлнэ. 7. Компани нь улсын бүртгэлийн гэрчилгээ авсан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулна.
Дөрөв. Компанийн үндсэн хариуцлага
1. Компани нь зөвхөн өөрийн хөрөнгөөр хариуцлага хүлээнэ. 2. Компани нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдын эрхийг зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ. 3. Монгол улсын хуульд заасан бусад хариуцлагыг хүлээнэ. 4. Компаний гүйцэтгэх захирал ерөнхий нягтлан бодогч нар нь гэрээнд заагдсан хугацаанд эрх бүхий албан тушаалтан байх бөгөөд тэдгээр нь өөрийн хуульд бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг хариуцна.
Тав. Компанийн хөрөнгө
1. Компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь нэг сая төгрөгийн хөрөнгө, ба үл хөдлөх хөрөнгө …………….. төгрөгийн үндсэн мөнгөн тэмдэгтээс бүрдсэн нийт …………….. төгрөгийн хөрөнгөтэй байна. 2. Компани нь өөрийн хуримтлагдсан ашгийн хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлж болно. 3. Шаардлагатай нөхцөлд дүрмийн санд шинээр хөрөнгө оруулна. 4. Үйл ажиллагааны зарим чиглэлээр охин компани байгуулан дүрмийн сангаа тэр хэмжээгээр хорогдуулж болно. 5. Компанийн үүсгэн байгуулагч буюу ерөнхий захирал өөрөө тодорхой тогтоосон тогтмол цалин авах бөгөөд компанийн үйл ажиллагааны цэвэр ашгийг хуульд өөрөөр заагаагүй бол бүрэн захиран зарцуулна. 6. Компаний хөрөнгийг гэр бүлийн гишүүддээ болон бусдад шилжүүлэх, өвлүүлэх харилцааг Монгол улсын энэ төрлийн хуулийн дагуу шийдвэрлэнэ. Гэхдээ энэхүү давуу эрхийг гэр бүлийн гишүүд эдэлнэ. 7. Компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн санд оруулсан хөрөнгийн бүртгэл жагсаалтыг улсын бүртгэлийн материалд тухай бүр оруулж байна. 8. Энэхүү хөрөнгөнд тухайлбал үл хөдлөх хөрөнгийн хувьд үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хөдлөх хөрөнгөнд хөндлөнгийн байгууллага буюу хөрөнгийн үнэлгээний компаний тайланг хавсаргаж баталгаажуулна.
Зургаа. Компанийн удирдлага түүний эрх хэмжээ
1. Ганц гишүүнтэй компанийг үүсгэн байгуулагч нь бүх гишүүдийн эрхийг эдэлж үүргийг хүлээнэ. 2. Гүйцэтгэх захирлыг компанийн үүсгэн байгуулагч ерөнхий захирлын тушаалаар томилно. 3. Гүйцэтгэх захирлын үйл ажиллагааны эрх үүрэг хариуцлагын хэмжээ хязгаар хариуцлагаас чөлөөлөх үндэслэл хөлс урамшуулал зэргийг хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр баталгаажуулна.
Долоо. Компанийн санхүүгийн тайлан хяналт шалгалт
1. Компани нь санхүүгийн тайлангаа “Нягтлан болох бүртгэлийн тухай” хууль “Аудитын тухай” хуулийн дагуу баталгаажуулан үүний үндсэн дээр татварын багц хуулийн заалтад нийцүүлэн тогтоосон хугацаанд нь татварын тайлан гаргаж тооцоо хийнэ. 2. Санхүүгийн тайланд дараах хэсгүүдийг заавал оруулна. • Баланс • Орлого үр дүнгийн тайлан • Мөнгөн гүйлгээний тайлан • Хуримтлагдсан ашгийн тайлан • Тайлангийн тайлбар, тодруулга, илтгэх хуудас
3. Санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал хариуцна. Компанийн оронд тоонд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгуу ерөнхий нягтлан бодогч энэхүү хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. 4. Санхүү аж ахуйн үйл ажиллагаа, ня-бо бүртгэл тайлан тэнцэл, татварын тооцооллын үнэн магадад хөндлөнгийн байгууллагаар шалгалт хийлгэж, ажил сайжруулах туслалцаа авч байна. 5. Хяналт, шалгалт, лавлагаа, түүх архивын зорилгоор дараах баримт бичгүүдийг хуульд заасан хугацаагаар хадгална. • Компанийн дүрэм түүнд орсон нэмэлт өөрчлөлтүүд • Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ • Компанийн дотоод бичиг баримт материалууд • Компанийн салбар болон төлөөлөгчийн газрын дүрэм гэрээнүүд • Нягтлан бодох бүртгэлд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох баримт бичгүүд • Компанийн ерөнхий захирал болон гүйцэтгэх захирлын тушаал шийдвэр, хурал зөвлөгөөний тэмдэглэл • Санхүү аж ахуйн үйл ажиллагааны анхан шатны болон далгэрэнгүй бүртгэл, ня- бо бүртгэлийн баримт бичиг материалууд • Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан тэнцэл түүнтэй холбогдох баримт материалууд
Найм. Компанийг өөрчлөн байгуулах татан буулгах өр төлбөрийг барагдуулах
1. Компанийн өөрчлөн байгуулах тухай ойлголтод компанийг хуваах бусад компанитай нийлэх, нэгдэх, тусгаарлах, өөрчлөх асуудлууд хамаарагдана. 2. Компанийг өөрчлөн байгуулах асуудлыг “Компанийн тухай” хуулийн 18-24 дүгээр зүйлийн заалтуудыг үндэслэн шийдвэрлэнэ. 3. Компани нь дараахь үндэслэлээр татан буулгана. • Улсын бүртгэлд бүртгэдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаанд дүрэмд заагдсан үйл ажиллагааны чиглэл болон үйлдвэрлэл болох үйлдвэрлэл ажил үйлчилгээ, эсвэл түүнтэй холбогдсон бэлтгэл ажлаа хийгээгүй үйл ажиллагаагаа эхэлсэн боловч дараалсан 12 сараас дээш хугацаагаар тасалдсан тохиодолд • Төлбөрийн чадваргүй болж шүүхийн шийдвэрээр дампуурсан • Үүсгэн байгуулагчийн шийдвэрээр цаашид үйл ажиллагаа явуулахгүй гэсэн • Хуульд заагдсан бусад үндэслэлүүдээр 4. Компанийг татан буулгах шийдвэр гаргасан байгууллагаас татан буулгах комиссыг томилон ажиллуулна. 5. Татан буулгах комисс томилсноор тухайн компанийн бүрэн эрх дуусгавар болж татан буулгах комисст шилжинэ. 6. Татан буулгах комисс нь “Компаний тухай” хуулийн 26-29 дүгээр зүйлд заасны дагуу ажиллан, эцэст нь улсын бүртгэлээс компанийг хасуулж ажлаа дуусгавар болгоно. 7. Татан буулгах комисс үүргээ гүйцэтгэх үедээ өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн компанид ямар нэг хохирол учруулсан бол уул хохирлыг хуульд заасан журмын дагуу хариуцна.
Ес. Дүрэм хүчин төгөлдөр болох
Энэ дүрмийг монгол хэл ……………..ээр тус бүр 3 хувь үйлдэж нотриатаар гэрчлүүлэн нэг хувийг нотриатад, нэг хувийг ……… -ын Улсын бүртгэлийн албанд, нэг хувийг компани өөрөө хадгална. Энэхүү дүрэм нь компани улсын бүртгэлд бүртгэгдэж гэрчилгээ авсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
“.................” ХХК-ийг үүсгэн байгуулагч
……………………………../.............. овогтой ............../
200.. оны …….дугаар сарын …..-ны өдөр
 |