|
Програм дээр ажиллах явцад хэрэглэгчид түгээмэл асуудаг асуултуудад өгөх хариу |
|
|
|
|
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 07:21 |
Энэ алдаа гарсан тохиолдолд дараах тохиргоог хийх хэрэгтэй.
|
|
1-рт: /Зураг 2/ TOOLS цэсний MACRO камондын security дээр дарахад Зураг-2 дахь харилцах цонх гарч ирнэ. Security Level хэсгээс Medium сонголтыг сонгоно. |
2-рт : /Зураг 3/ Trusted Publishers хэсэг дэх Trust all installed add-ins and templates Сонголтыг авах буюу сумыг арилгана. |
 Доорх алдааг /Зураг 4/ зааж файл нээгдэхгүй бол та дараах зүйлсийг заавал шалгаж үзээрэй - Бүх тэмдэгтийг томоор бичих Caps Lock товчийг дарсан эсэхийг шалгах ба түүнийг дараагүй байх, - Үсгийн хэл солих MONKEY товчийг харж заавал англи болгох - Дээрх алдаа гараагүй бол та Кодыг буруу оруулсан байна. Нэвтрэх кодыг дахин шалгаж үзээрэй.
Болно. 2 аргаар хуулж болно. Та 2 дахь аргыг нь хэрэглэх нь илүү хялбар 1. Заавал зааврын дагуу Сopy paste үйлдлийг хийнэ үү. Өөр файлаас мэдээллийг програмын Jurnal шийт рүү хуулъя. 1.1 Хуулах мэдээллээ идэвхжүүлж байгаад ctrl+c товчийг дарж copy хийнэ. 1.2 Дараа нь Magic finance программын Jurnal шийтрүү орж хуулахыг хүссэн газраа маусныхаа баруун товчлуурыг дарахад 6-р зураг гарах ба Paste Special коммандыг сонгоход 7-р зурган цонх гарна.
1.3 Paste Special 7-р цонхны Values командыг дараад OK дарахад мэдээлэл зөв хуулагдах болно. 2.  энэ товчийг дарахад Paste үйлдэл дээрх зааврын дагуу шууд хийгддэг.
Маусаар тухайн нүдэнд байгаа мэдээллийг чагтан хэлбэртэй болгож байгаад чирсэнээс болж энэ мэдээлэл гардаг. Хэрэв энэ алдаа гарсан бол: -  энэ товчлуурыг дарах. Энэ товчлуур нь Jurnal, aj_husnegt, tootsoonegt, MGT, Balance шийтнүүдэд байдаг. - Эсвэл Undo хийж үйлдийг буцаах. Аль болох энэ алдааг гаргахгүй байх зохимжтой.
Санхүү татварын тайлангууд өссөн дүнгээр гардаг. Хэрэв зөвхөн оны эхний үлдэгдлээ ажлын хүснэгтэнд оруулчихвал тайлан чинь өссөн дүнгээр гарахгүй.
Ctrl товчлуураар солигддог монгол гарын драйвераар бичихэд буруу гэсэн алдаа гардаг. Иймд winxp-гийн өөрийнх нь ctrl+shift эсвэл alt+shift товчлуураар Монгол англи үсгийн фонд нь солигддог Монгол үсгийн драйвераар бичнэ үү.
|
 |
Junal шийтэнд C8 нүдэнд харахыг хүссэн дансаа оруулан  товчлуур дээр дарахад тухайн дансны Ерөнхий дэвтэр M-N баганад гарна.
Togtmol medeelel шийтний Он сар өдөр гэсэн хэсэгт 1-9 сар байх үед NUUR шийтэнд Б маягт байх ба 10-12 сарын үед А маягт байна.
Шүүлт гэж  энэ товчлуур зургийг хэлнэ. Шүүлт хийгээгүй үед энэ товч хар өнгөтэй байх ба шүүлт хийсэн үед цэнхэр  өнгөтэй болдог. Энэ товчлуур дээр дарж та юуг харахыг үсэж байна, түүнийгээ сонгож харах боломжтой. Жишээ нь: Та компанийхаа борлуулалтыг шүүж харахыг хүсвэл Jurnal шийтний K10 нүдний  ийг дарж Борлуулалт гэсэн үгийг сонгоход таны борлуулалтын ерөнхий дэвтэр гарч ирнэ.
|
Хэрвээ та програмыг ашиглах эрхтэй бол 88600001, 88600002 /зөвхөн ажлын цагт/ утас руу залгаж, эсвэл
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
гэсэн хаяг руу TANII SERIAL CODE: гэсэн хэсэгт байгаа тоонуудыг явуулна. /65;52;52;53;69;51;69;/
|
Энэ код нь компьютер бүр дээр өөр өөр байдаг. Энэ үед Magic choice сургалтын төвөөс таньд активэшин код өгөх ба дээрх цонхны цагаан хэсэгт бичиж өгөхөд програм нээгдэнэ.
Данс улайсан гэдэг нь Дт талдаа үлдэгдэлтэй байх ёстой данс Кт талдаа үлдэгдэлтэй гарсан гэсэн үг. Эсвэл эсрэгээрээ Кт талдаа үлдэгдэлтэй байх ёстой данс Дт талдаа үдэгдэлтэй гарсан гэсэн үг юм. Данс улайсан тохиолдолд таны баланс тэнцэхгүй. Ямар данс улайсныг харахдаа Main шийтний  гэсэн дээр дарахад шууд ажлын хүснэгтийн шийт рүү шилжиж очно. Та W баганаас ямар данс улайсныг харж болно.
|
-Тухайн шийтний хэсгийг дэлгэрэнгүйгээр харуулах товчлуур юм. Программын Jurnal, Tootsoo, Tootsoonegt, NUT_hudab, aj_husnegt, shinjilgee, шийтнүүдэд энэ товчлуур байдаг.
|
 |
-Тухайн шийтний хэсгийг хураангуйлж харах товчлуур юм. Энд дарсанаар бичиглэлгүй хоосон мөрнүүдийг нуудаг. Хэвлэх команд өгөхөөс өмнө энэ товчлуурыг дарах ёстой. Программын Jurnal, Tootsoonegt, NUT_hudab, aj_husnegt, shinjilgee, шийтнүүдэд энэ товчлуур байдаг.
|
 |
-Paste special\values командын үүрэг гүйцэтгэнэ. Энэ товчлуураар өөр документаас программ руу paste үйлдэл хийхэд ашиглахад тохиромжтой. Программын Jurnal, Tootsoonegt, aj_husnegt, MGT, шийтнүүдэд уг товчлуур бий.
|
|
-Сонгосон дансны ерөнхий дэвтэрийг харахын тулд энэ товчлуурыг ашиглана уу. Программын Jurnal, Tootsoo, шийтнүүдэд уг товчлуур бий.
|
|
-Ерөнхий журналд мөр нэмэхийн тулд энэ товчлуурыг дарна.1005-р мөрөнд 5 мөр автоматаар нэмэгддэг
|
|
-Файлд REF болон бусад алдаа гарсан үед энэ товчлуурыг дарна. Програмын Jurnal, Aj_husnegt, Tootsoonegt, MGT шийтнүүдэд уг товчлуур бий.
|
 |
-Ерөнхий журналд дансны харьцаа хийсний дараа D баганы зарим мөрнүүдэдFALSE гэсэн үг гарч ирдэг. Энэ нь та авлага өглөгийн тохиргоо бичилтээ хийгээгүй гэсэн үг юм. Энэ товчийг дарсанаар Бүх FALSE гэсэн үгтэй мөрнүүдийг шүүж харуулна. Тохиргоо бичилтээ хийсний дараа авлага өглөгийн бүртгэл автоматаар гардаг. Програмын Jurnal шийтэнд уг товчлуур бий.
|
|
-Энэ товчлуур дээр дарсанаар эхний үлдэгдэл устагддаг. Програмын эхний үлдэгдэл оруулдаг Aj_husnegt, Tootsoonegt, MGT шийтэнд уг товчлуур бий.
|
|
-Энэ товчийг тайлангаа гаргаж дууссаны дараа дарна. Энд дарсанаар файл 2 хувь болж, нэг хувь нь хэвээр үлдэх ба нөгөө хувийнх нь тайлангийн эцсийн үлдэглүүд эхний үлдэгдэл болон хуулагдана. Togtmol medeelel шийтэнд энэ товчлуур бий.
|
|
-Энд дарахад шийтнүүдийн томьёо хамгаалагдана. Main шийтэнд энэ товчлуур бий.
|
Цалингийн товчлууруудын тайлбар
|
- Ажилчидын нэр болон хэлтэс нэгж оруулна. |
|
- Цалинтай холбоотой бүх мэдээлэл орно. В багананд алдаа гарахгүй болтол нь оруулна. |
|
- Хэрэв урьдчилгаа олгодог бол урьдчилгаа авсан мөнгөн дүнг оруулдаг. |
 |
- Эцсийн байдлаар цалингийн хүснэгт гарна. /Гарт олгох цалин/
|

|
- Амралт авах ажилчдын өмнөх сарын цалингууд болон ажлын хоног, амрах хоногийг оруулснаар олговол зохих дүн гарна. Энд гарч ирсэн дүн нь бусад нэмэгдэл цалинд нэмэгдэнэ. |
|
- Үндсэн цалингаас гадна нэмж өгч байгаа бүх төрлийн нэмэгдэл орно. |
 |
- Цалингийн мэдээлэл оруулах, харах дээр хийгдсэнээс бусад газар хийгдсэн бүх мэдээлэл устана. |
|
- Нийт ажилтнуудын бүтэн жилийн турш авсан цалинг нэгтгэж харуулна. |
|
-Энд дарахад шийтнүүдийн бүх мэдээлэл устагдана. Дарахад анхааруулсан цонх гарч ирнэ. Main шийтэнд энэ товчлуур бий. |
 Програм дээр ажиллахдаа зөвхөн цэнхэр хүснэгт  дотор мэдээлэл оруулж өгнө. Хар хүснэгтэнд мэдээлэл оруулах, эсвэл устгах боломжгүй. Учир нь хар хүснэгтэнд програмыг зохиох үеийн томьёонууд орсон байдаг юм.
 Миний хийсэн юмнууд хадгалагдахгүй алга болчихлоо. Яасан юм бол? Энэ нь таны файл нээлттэй байна. Та дахин нээх үү гэсэн үг. Хэрэв энэ тохиолдолд та yes дээр дарвал таны хийсэн юмнууд хадгалагдахгүй устагдана. Тиймээс No дээр дарна уу. Дараа нь alt+tab товч дарж нээлттэй байгаа файлруугаа орно.
Эхний үлдэгдлийг aj_husnegt, tootsoonegt, MGT шийтнүүдэд оруулж өгдөг. - aj_husnegt- баланс, орлогын тайлангийн эхний үлдэгдлийг оруулна. - Tootsoonegt-Авлага өглөгтэй харилцагчдийг эхний үлдэгдлийн хамт оруулна. - MGT- Мөнгөн гүйлгээний тайлангийн эхний үлдэгдлийг оруулна. - ХАОАТ - Өмнөх улиралын ХАОАТ-ын эхний үлдэгдлийг оруулна.
Програмын еxcel файл нь xls өргөтгөлтэй office2003-ийн файл бол office2007 дээр 2-3 файл дээр зэрэг ажиллахад удах, гацах асуудал гардаг. Тиймээс xls өргөтгөлтэй office2003-ийн файлыг xlsm өргөтгөлтэй Office2007 файл болгох шаардлагатай. Ингэхийн тулд Мэжик чойс сургалтын төвөөс инсталл СД авч зааврын дагуу уншуулна. Дараа нь xls өргөтгөлтэй файлаа оффис2007 дээр ажиллуулна.

Дараа нь зүүн дээд буланд байдаг товчлуур дээр даран save as дотроос Excel Macro-Enabled workbook командыг сонгоход доорх цонх гарч ирнэ.  Save товчлуурыг дарж хадгалахад файл болж хадгалагдана.
1. Харагдах хэлбэрийн хувьд өөр, 2. Файлын хэмжээний хувьд 5мб багассан харагдаж байна. Тиймээс эхний файлыг устгаж цаашид оффис2007 форматтай файл дээр ажиллах нь зүйтэй юм.
Програмаа яаж ажиллуулахаа мэдэхгүй байна.
- Эхлээд my document дотроо magic гэсэн фолдер үүсгэж байгаад файлнуудаа хуулна.

- Дараа нь энэ зурган exe файлыг ажиллуулна.
- Дараа нь excel програмаа нээсний дараа Alt товчлуураа дарж байгаад Т+М+S товчлууруудыг цувруулж дарна. Ингэхэд нэг цонх гарч ирэх ба та Office 2003 тай бол medium гэдэг дээр, Office2007 дээр ажилладаг бол enable all macros гэсэн үг бүхий сонголтыг дарна.

Дараа нь үндсэн файлаа аль нэгнийг нь ажиллуулна. СТ гэдэг нь санхүүгийн тайлан гаргах файл. TSALIN гэдэг нь цалингийн тооцооны файл юм. Файлыг ажиллуулахад Office 2003 бол disable macros, enable macros, more info гэсэн сонголт бүхий цонх гарч ирэх ба enable macros гэсэн дунд талын сонголтыг дарж ажиллуулна. Office 2007 дээр бол шууд magic гэсэн нууц үгээ хийгээд орно.
Ерөнхий журнал хөтөлсөний дараа журнал шийтний АС баганад буруу гэсэн үг гарч ирдэг. Энэ нь ерөнхий журналт орлого болон зардлын данстай дансны бичилт хийсэн үед гардаг. Тиймээс Y:AA баганад тухайн орлого болон зардал аль салбарт хамааралтай болохыг хувиар оруулж өгдөг. Нийт хувь нь 100 хувь байх ёстой. Ингэсэний дараа орлогын тайлангийн Орлогын тайлангийн задаргаа, залруулга товчлуурыг дарж Тайлант үеэр задаргаа харах сонголтыг дарахад салбар тус бүр дээр орлогын тайлан гарсан байдаг.
Ажлын хүснэгт шийтний Тайлан харах/С1 задаргааг оруулах товчлуурыг дарсанаар доорх цонх гарч ирнэ.

Жишээ нь: Дээрх хүснэгтэнд Борлуулалт 15000,000 төгрөг гэдэг нь 3-р улирлын байдлаарх дүн бөгөөд энэ нь Ресторан, Зочид буудал, дэлгүүрт хэдэн төгрөөр хуваарилагдаж байгааг харуулах ёстой. Жишээ нь: Ресторан 8000,000, зочид буудал 5000,000, Дэлгүүр 2000,000 төгрөг гэх мэт.
Хэвлэх комманд өгөхөөс өмнө заавал main шийтний Тайлангаа хэвлэхээс өмнөх цаасны тохиргоо харах хэсгээс хэвлэхийг хүссэн тайлангаа А4 цаасан дээр гүйцэт багтаж байгаа эсэхийг дарж шалгах хэрэгтэй. Хэрэв багтаагүй бол setup гэсэн товчлуурыг дарахад доорх page setup гэсэн цонх гарч ирэх ба adjust to гэсэн хэсэгт байгаа хувийг багасгаж өөрчлөх хэрэгтэй. Тэгэхэд таны тайлан А4 цаасан дээр багтаж гарах болно. Доорх цонхыг мөн file\page setup товчлуурыг маусаараа дарж гаргаж болно. Доорх жишээнд цаасны хэмжээг 90 хувь болгосон байна. 
Данс улайсан гэдэг нь Дт талдаа үлдэгдэлтэй байх ёстой данс Кт талдаа үлдэгдэлтэй гарсан гэсэн үг. Эсвэл эсрэгээрээ Кт талдаа үлдэгдэлтэй байх ёстой данс Дт талдаа үлдэгдэлтэй гарсан гэсэн үг юм. Данс улайсан тохиолдолд таны баланс тэнцэхгүй. Ямар данс улайсныг харахдаа Main шийтний  гэсэн дээр дарахад шууд ажлын хүснэгтийн шийт рүү шилжиж очно. Та W баганаас ямар данс улайсныг харж болно.

Оффис2007 суулгасаны дараа шийтнүүд ажилладаггүй. Мэжик чойс сургалтын төвөөс өгсөн CD г уншуулан тохиргоо-1 болон тохиргоо-2 инсталлыг уншуулсаны дараа доорх тохиргоог хийж өгөх шаардлагатай. Excel2007 дээр зүүн дээд булангийн товчлуурыг дарахад баруун талд байгаа цонх гарч ирэх ба Excel options гэсэн сонголтыг идэвхжүүлэхэд доорх цонх гарч ирнэ

Үүний Trust center гэсэн хэсгээс Ttrust center Settings товчлуурыг дарахад Trust center гэсэн доорх цонх гарч ирнэ.

Дээрх цонхны Macro settings гэсэн сонголт дотор Enable all macros гэсэн сонголтыг идэвхжүүлэн ок товчлуурыг дарж гарна.
Програм дээр ажиллахдаа зөвхөн цэнхэр хүснэгт дотор мэдээлэл оруулж өгнө.

Хар хүснэгтэнд мэдээлэл оруулах, эсвэл устгах боломжгүй. Учир нь хар хүснэгтэнд програмыг зохиох үеийн томьёонууд орсон байдаг юм.

Энэ нь таны файл нээлттэй байна. Та дахин нээх үү гэсэн үг. Хэрэв энэ тохиолдолд та yes дээр дарвал таны хийсэн юмнууд хадгалагдахгүй устагдана. Тиймээс No дээр дарна уу. Дараа нь alt+tab товч дарж нээлттэй байгаа файлруугаа орно.
Залруулга-1 дээр дарсанаар: Үйл ажиллагааны ашиг+Үйл ажиллагааны бус орлого=Татварын өмнөх ашиг Татвар төлөхийн өмнөх ашиг*10 хувь=Татварын дараах ашиг Татварын дараах ашиг-Үйл ажиллагааны бус зардал=Цэвэр ашиг Татварын дараах ашиг≠Цэвэр ашиг
Залруулга-2 дээр дарсанаар: Үйл ажиллагааны ашиг+Үйл ажиллагааны бус орлого-Үйл ажиллагааны бус зардал=ТТӨА Татвар төлөхийн өмнөх ашиг-ОАТзардал=Татварын дараах ашиг Татвар төлөхийн өмнөх ашиг-Татвар төлөхийн өмнөх ашиг*10 хувь≠Татварын дараах ашиг Татварын дараах ашиг=Цэвэр ашиг
Байгууллагуудын нягтлангууд дээрх 2 аргын аль нэгээр нь тайлангаа гаргадаг. Энэ 2 арга эцсийн дүндээ цэвэр ашгийн тооцоолол нь адилхан гардаг. Татварын байцаагч нар Залруулга-2 ын тооцоололыг ашиглахыг зөвлөдөг.
Main шийтэнд байгаа Дараа улирал товчлуурыг хэрхэн ашигладаг вэ.
ТАЙЛАНГИЙН ЭЦСИЙН ҮЛДЭГДЛИЙГ ЭХНИЙ ҮЛДЭГДЭЛ БОЛГОН ХУУЛЖ, ДАРАА УЛИРАЛД БЭЛТГЭХ
Ç¿¿í äýýä áóëàíä (Дараа сар/Улирал) гэсэн òîâ÷ áàéãàà. ¯¿íийã äàðàõàä програмын бааз автоматаар 2 хувь болж, нэг хувь тайлан нь хэвээр үлдэх ба дараагийн хувь баазын тайлангийн эцсийн үлдэгдлүүд эхний үлдэгдэл рүү автоматаар хуулагдаж шинэ тайлан гаргахад бэлэн болгодог.  òîâ÷ийã äàðàõàä /Çóðàã 2/ àíõààðóóëãûí öîíõ ãàð÷ иðíý. Yes.. Товчлуурыг дарахад Зураг-3 гарч ирнэ.
 Зураг- 3-ийн Yes товчлуур дээр дарахад Зураг4 цонх гарч ирнэ. Тайлбарыг уншсаны дараа Зураг4-ийн Файл архивлах товчлуур дээр дарахад Зураг5 гарч ирнэ. Энд тухайн тайлан гаргах оноо оруулж өгөөд ОК товчлуур дарахад Зураг6 цонх гарч ирнэ. Энд тухайн тайлан гаргах улиралыг оруулж өгнө. Зураг дээр 1 гэж оруулсан байна. Улирлаа оруулаад ОК дарахад Зураг 7 гарч ирнэ. Энд тухайн байгууллагынхаа нэрийг оруулаад Ок дарна. Санхүүгийн тайлангийн файл CT2009_1_companii ner.xls гэх мэтээр хадгалагдах ба үүнийг 2009 оны 1-р улирлын тасалбар болгосон файл байна гэж ойлгоно. 
Äýýðõ àíõààðóóëñàí ¿éëäëийã õийñíий äàðàà øиíý улирлын òàéëàí áýëòãýõ ôàéëûã áýëýí áîëгоно. OK сонголтыг дарж файлыг 2 хувь болгох ба шинэ тайлангийн файл нь my document дотор автоматаар хадгалагдана.
MagicFinance програмын хуучин хувилбарыг шинэ хувилбар руу хөрвүүлэх заавар Жишээ нь: Хөгжил ХХК-ний тайлан гаргасан файлын мэдээллийг 2010-6-1нд гарсан шинэ хувилбар руу хөрвүүлье. Өөрөөр хэлбэл Хөгжил ХХК нь 2010-5-16нд авсан програмынхаа мэдээллийг 2010-6-1нд гарсан шинэ хувилбар луу хэрхэн хуулах талаар тайлбарлая. Програмаа ингэж шинэчлэж сурсанаар танд маш олон давуу талууд бий болно.
Алхам 1. Хөгжил ХХК-ны файлыг нээнэ. Мөн 2010-6-1нд гарсан шинэ хувилбар файлыг нээнэ.

Алхам 2 .

Алхам-3.

|
|
MagicFinance програмын талаар |
|
|
|
|
2010 оны 7-р сарын 09, Баасан гариг, 06:54 |
- Та мэргэжлийн нягтлан бодогч бол 1-2 цагт сурна. - Та өмнө нь санхүүгийн чиглэлээр сурч байсан, санхүүгийн анхан шатны мэдлэгтэй бол 7 хоногийн дотор сурна. - Та өмнө нь санхүүгийн чиглэлээр сурч байгаагүй бол MAGIC CHOICE сургалтын төвд 14 хоног суралцаад програмыг ашиглаж чаддаг болно. - Та програмын талаарх танилцуулга, ашиглах заавар, дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкнүүд дээр дарж авaарай.
1. НББ-ийн ОУ-ын стандарт, МУ-ын татварын хуулийн дагуу боловсруулагдсан. 2. Программ авсан тохиолдолд 7 хоногийн сургалт, гарын авлага үнэгүй 3. Excel программ дээр macro ашиглаж хийгдсэн учраас хэрэглэхэд хялбар 4. Программ нь томьёогоо автоматаар сэргээж алдаагаа өөрөө засдаг. 5. Дансны кодыг хүссэнээрээ өөрчлөх, данс нэмэх боломжтой. 6. Санхүү, татварын тайлангаа зөв хийсэн эсэхийг нарийвчлан хянах боломжтой. 7. Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй 8. Тайлангийн эцсийн үлдэгдлийг эхний үлдэгдэл рүү автоматаар хуулдаг. 9. Хөдөө орон нутагт интернетээр суулгаж өгөх боломжтой. 10. Программыг шинэчилсэн тохиолдолд үнэгүй суулгаж өгнө. 11. Программын найдвартай ажиллагаанд байнга баталгаа, заавар өгнө
1
|
Ерөнхий журнал |
Санхүүгийн
тайлангийн
|
Гараар
|
| 2 |
Ерөнхий дэвтэр
|
Автомат
|
3
|
Ажлын хүснэгт
|
Автомат |
4
|
Кассын тайлангууд |
Автомат
|
5
|
Харилцах дансны хуулгууд
|
Автомат
|
6
|
Авлага өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл
|
Автомат
|
7
|
Авлага өглөгийн хураангуй бүртгэл
|
Автомат
|
8
|
Материалын тайлан
|
Хагас автомат
|
9
|
Санхүүгийн үндсэн 4-н тайлан
|
Автомат
|
10
|
Санхүүгийн тайланд хийсэн шинжилгээ
|
Автомат
|
11
|
Санхүүгийн тайлангийн тодруулга
|
Хагас автомат
|
12
|
Санхүүгийн тайлангийн нүүр хуудас
|
Автомат
|
| 13 |
Ажилчдын урьдчилгаа цалин |
Гараар |
14
|
Ажилчдын сүүл цалин
|
Автомат
|
15
|
Амралт, лист, декрит бодох
|
Хагас автомат
|
16
|
Цалингийн дансны бичилт |
Автомат
|
17
|
Орлогын татварын тайлан
|
Татварын
тайлангийн
|
Автомат
|
18
|
НӨАТ-ын тайлан
|
Автомат
|
19
|
НДШ-ийн тайлан
|
Автомат
|
20
|
ХАОАТ-ын тайлан
|
Автомат
|
|
|
|