SANHUU.MN

Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in /home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line 75
14 хоногт санхүү, татварын тайлан гаргаж сурна гэдэг үлгэр үү. PDF Хэвлэх И-мэйл

Мэжик чойс сургалтын төв 14 хоногт санхүү, татварын тайлан гаргаж сургах сургалт явуулаад багагүй хугацаа өнгөрүүлжээ. 2010-4-1 нээс эхлэн няравын сургалт шинээр явуулж эхэлсэн бөгөөд 14 хоногт санхүү, татварын тайлан гаргаж сурна гэдэг үнэхээр боломжтой зүйл үү, энэ талаар тус сургалтын төвийн салбарын захирал М. Тэнгистэй ярилцлаа.

 

Сурв: Танай сургалтын төвд өнгөрсөн онд хэдэн хүн суралцсан байна? Тэдгээрийн хэдэн хувь нь тайлан гаргаж сурсан байна вэ?
Ер нь ирсэн хүн болгоно 100 хувь сургаад байдаг сургууль, сургалтын төв гэж байдагүй байх. Манай сургалтын төвд 2009 онд 800 гаруй хүн суралцсан байна. Эдгээр хүмүүсийн 85 хувь нь санхүү, татварын тайлан гаргаж чаддаг болсон гэдэг нь судалгаагаар гарч ирсэн.

Сурв: Танай сургалтын төвд суралцаад сурч чадаагүй эдгээр хүмүүст хандаж юу хэлэх вэ?
Манайх судалгаагаа суралцсан хүмүүсрүүгээ ярих, сургалтын дараах суралцагчдын сэтгэгдэл, санал асуулгын хуудас бөглөсөн байдал зэргээс авсан. Тайлан гаргаж чадахгүй байгаа хүмүүсийг дотор нь 3 хувааж байгаа юм. Үүнд:
•    Сургалтанд суусан боловч санхүүгийн тайлан гаргах хэрэгцээгүй байгаа хүмүүс.
•    Сургалтанд явж байхдаа хичээлээ тасалдаг, хоцорч ирдэг байсан хүмүүс. Өөрөөр хэлбэл хичээлдээ идэвхигүй оролцдог байсан хүмүүс.
•    Компьютерийн огт мэдлэггүй хүмүүс.
Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс нь манай програмыг сайн ашиглаж чадахгүй байна гэсэн үг юм. Тиймээс бид эдгээр хүмүүст зориулж програмынхаа электрон хичээлийг DVD-гээр гаргалаа. Энэхүү DVD-г авсанаар програмтай холбоотой хүмүүсийн ихэвчлэн асуудаг бүхий л асуултнуудад хариулсан байгаа. Мөн програмын шинэ хувилбараар ямар ямар өөрчлөлтүүд орсон, тэдгээрийг яаж ашиглах талаар, програмд эхний үлдэгдлээ оруулаад ажил гүйлгээгээ бүртгэх, хийсэн тайлангаа хэрхэн унших гэх мэт бүхий л сэдвүүд энэхүү DVD-нд багтсан байгаа. Энэхүү DVD нь манай сургалтын төвүүдээр 5000 төгрөгөөр зарагдаж байгаа бөгөөд шинэ суралцагчиддаа үнэгүй өгч байгаа.

Сурв: Танайх сурч чадахгүй бол сургалтын төлбөрөө буцааж авах нөхцөлтэй. Ийм нөхцөлтэй сургалтын төв байдаггүй байх?
Манай сургалтанд сураад сурч чадахгүй байгаа хүмүүст 2 сонголт байдаг.
•    Давтан сургалтанд суртлаа үнэгүй хамрагд
•    Сургалтын төлбөрөө буцааж ав.
Үнэхээр сургалт сайн бол ийм нөхцлийг суралцагчиддаа амлахад буруутах зүйлгүй гэж бодож байна. Бид хүмүүст Та манайд сургалтанд суралцвал санхүү, татварын тайлан гаргаж сурна гэдэг амлалт өгсөн. Хүмүүс сурч чадахгүй бол яах вэ гэдэг. Энэ асуултыг хариу нь та төлбөрөө буцааж авч болно, эсвэл давтан сургалтанд суртлаа үнэгүй хамрагдаж болно. Энэ нөхцлийг гаргаж ирсэнээс хойш манай сургалтын чанар сайжирсан. Учир нь бид сургалтаа сайн явуулж чадахгүй бол буяны байгууллага болно шүү дээ.

 

Сурв: Шуудхан асуухад 14 хоногт санхүүгийн тайлан гаргаж сурна гэдэг үлгэр юм биш үү?
2009 онд манай сургалтанд 800 гаруй хүн сургалтанд хамрагдажээ. Тэдгээрээс одоо 700 гаруй нь санхүүгийн тайлан, татварын тайлан гаргаж чадаж байна. 2009 онд манай суралцагчдын 85 хувь нь санхүүгийн тайлан гаргаж сурсан байна. Ер нь сурна гэсэн хүн бол 7 хоногт ч их юм сурдаг, сурахгүй гэсэн хүн бол 70 хоноод ч сурдаггүй шүү дээ. Тиймээс сургалтын хугацаа богино, чанартай байсан нь дээр байдаг. 4-н жил дээд сургуульд сурч төгссөн мөртлөө тайлан гаргаж чаддаггүй хүмүүс зөндөө л байдаг.

 

Муу нягтлан явсанаас сайн нярав бол...


Сурв: Шинээр няравын сургалт явуулж байгаа гэсэн. Яагаад няравын сургалт явуулах болсон бэ?
Суралцагчдийг 90-95 хувийн баталгаатай сургадаг болгох зорилтын хүрээнд хийгдэж байгаа нэг ажил бол шинээр 7 хоногийн няравын сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Мөн няравын сургалт явуулах 2 шалтгаан гарч ирсэн:
1.    Санхүүгийн тайлан гаргаж сурсан хүмүүс анхан шатныхаа баримтаа бүрдүүлж, цэгцэлж чадахгүй эргэж асууж ирэх болсон.
2.    Мөн нягтлангийн ажлын нэг чухал үүрэг функц нь байгууллага дахь санхүүгийн дотоод хяналтыг хэрхэн хийх вэ, гэдэг асуудал. Нягтлан бодогч байгууллагынхаа санхүүгийн дотоод хяналтыг хийхийн тулд няравынхаа ажлыг хянаж чаддаг байхаас эхэлдэг. Няравын ажлыг хянахын тулд няравын тайлан гаргаж, анхан шатны баримтын бүрдүүлэлт хэрхэн хийхийг мэддэг байх ёстой.
Эдгээр шалтгаанууд дээр үндэслэж няравын сургалтыг явуулж эхэлсэн. Ингэснээрээ манай сургалт 21 хоног болж хугацаа нь уртасч байгаа юм. Харин өмнө нь няравын ажил хийж байсан хүмүүс бол шууд 14 хоногийн санхүү, татварын тайлан гаргах сургалтанд хамрагдах боломжтой. Нягтлангийнхаа ажлыг сайн хийж чаддаггүй хүмүүст хандаж хэлэхэд нягтлангийн ажил бол няраваас эхэлдэг. Тиймээс байгууллагад муу нягтлангаас илүү сайн нярав хэрэгтэй байдаг. Эхний ээлжинд муу нягтлан байснаас сайн нярав бол гэж хэлмээр байна. Дараа нь сайн нягтлан болж болно шүү дээ. Ер нь нягтлан мэргэжил олгодог дээд сургууль төгссөн хүүхдүүд ихэнх нь няравын мэдлэггүй төгсдөг. Учир нь дээд сургуульд няравын тусгайлсан сургалт байдаггүй юм.

Сурв: Сургалтууд ямар хөтөлбөрөөр явагдаж байна.
Бид суралцахаар ирсэн хүмүүсийг мэдлэгийн түвшингээр нь ялгаад аль тохиромжтой сургалтын хөтөлбөрийг санал болгодог.
•    Хэрвээ та санхүүгийн огт мэдлэггүй бол эхлээд манай няравын сургалтанд хамрагдах хэрэгтэй. Энэ сургалтанд суусанаар нярав хүн нягтлан бодогчид гаргаж өгдөг бүх тайланг хийж сурна. Мөн нягтлан, няравын хоорондын харилцаа, байгууллагын санхүүгийн дотоод бүтэцийн талаарх ойлголтуудыг мэддэг болно.
•    Харин анхан шатны мэдлэгтэй бол манайхаас түвшин тогтоох шалгалт авах бөгөөд энэ шалгалтанд тэнцсэн тохиолдолд гар аргаар тайлан гаргаж сургах 7 хоногийн сургалтанд суух эрхтэй болно.
•    Гар аргаар санхүүгийн тайлан гаргах шалгалтанд тэнцсэн тохиолдолд програмын сургалтанд 7 хоног суух ба төгсөлтийн шалгалтанд амжилттай үнэлгээ авсан тохиолдолд манайхаас А, Б үнэлгээ бүхий сертификат олгоно.
Сурв: Танай сертификатыг ажил олгогч нар хүлээн зөвшөөрдөг юм уу.
Ажил олгогч нар сертификат, диплом гэхээсээ илүү тухайн хүнийг санхүү, татварын тайлан гаргаж чадаж байна уу гэдгээр нь дүгнэж үзэх хэрэгтэй. Манайх төгсөгчдөөсөө шалгалт авч босго оноонд хүрээгүй суралцагчдад сертификат олгодогггүй. Сертификат дээр санхүү, татвар, програмын хичээлүүд дээр дүн тавигддаг. Ялангуяа манай төвийг төгссөн А үнэлгээтэй сертификаттай хүнд бид мэргэжлийн болон манай програмыг ашиглалт тал дээр 100 хувийн баталгаа өгч чадна. Гэхдээ ямар ч юманд туршлага хуримтлуулсан байх нь №1 анхаарах зүйл гэдгийг бодолцох ёстой. Сургалт төгсөний дараа тайлан гаргахгүй 3-6 сар болчихвол ямар ч хүн мэдсэн зүйлээ мартдаг. Бас нэг зүйлийг хэлэхэд А, Б гэдэг 2 хүний А нь дээд сургууль төгссөн, Б нь дээд сургууль болон манай сургалтын төвийг төгссөн бол энэ 2 хүний хооронд нэлээн ялгаа гарч ирэх болов уу.

Сурв: Сургалтын төлбөрийн талаар.
Манай 14 хоногийн сургалтын төлбөр 160,000 төгрөг. Энэ төлбөрийг дотор нь 2 задалж ойлгоно.
1.    120,000 төгрөг нь манай сангийн яамны зөвшөөрөлтэй MagicFinance санхүүгийн програм.
2.    40,000 төгрөг нь сургалтын төлбөр. Энэ утгаар нь аваад үзвэл хүмүүс манай сургалтанд 40,000 төгрөгөөр хамрагдаж байна. Харин 120,000 төгрөгөөр нь санхүүгийн програм худалдаж авч байгаа хэрэг. Энэ бол хөрөнгө. Элэгддэггүй, хуучирдаггүй, цаг хэмнэдэг, санхүүгийн мэдлэгийг тань дээшлүүлдэг, эзэндээ орлого ашиг авчирдаг хөрөнгө.
•    Элэгдэж хуучирдаггүй гэдэг нь бид програмынхаа шинэ хувилбаруудыг хэрэглэгчиддээ үнэгүй суулгаж өгдөг.
•    Цаг хэмнэдэг гэдэг нь та өмнө нь 10 цаг хийдэг байсан ажлаа 1-2 цагт хийж амжуулж чадна.
•    Санхүүгийн мэдлэгийг дээшлүүлдэг гэдэг нь та өмнө нь мэддэгүй байсан олон шинэ мэдлэгийг програмаас авч чадна.
•    Эзэндээ орлого ашиг авчирдаг гэдэг нь та манай програмаар бусад газруудын тайланг төлбөртэйгээр гаргаж болно. Мөн өмнө нь тайлангаа хүнээр гаргуулж мөнгө зарлагаддаг байсан бол тийм асуудал байхгүй болно.

Сурв: 14-21 хоногт тайлан гаргаад, санхүүгийн мэдлэгтэй болоод сурчих юм бол энэ дээд сургуулиуд хэрэггүй юм биш үү.
Дээд сургуулиуд мэргэжлийн нягтлан бодогч болсоныг баталсан бакалаврын диплом олгодог. Хэрвээ танд бакалаврын диплом хэрэггүй, харин санхүү, татварын тайлан гаргаж сурах шаардлагатай байгаа бол заавал дээд сургуульд сурах шаардлага байхгүй шүү дээ. Энэ олон сургалтын төвүүдийн аль нэгэнд нь суугаад үзэх хэрэгтэй. Сургалтын төвүүд танд яг хэрэгтэй байгаа мэдлэгийг л олгоно. Харин томоохон компаниуд, эсвэл төрийн байгууллагууд заавал дээд сургууль төгссөн хүнийг ажилд авдаг.

Сурв: Ер нь санхүүгийн тайланг заавал мэргэжлийн нягтлан гаргадаг юм бус уу?
Тэгж ойлгодог. Гэхдээ мэргэжлийн биш хүн гаргасан учраас татвараас тайланг нь хүлээж авахгүй, торгууль тавьдаг юм байхгүй шүү дээ. Ямар ч байгууллагад татварын шалгалт ордог. Тайлан гаргасан хүн нь тайлангаа хамгаалж чадаж л байгаа бол тэр хүний дээд сургууль төгссөн, төгсөөгүй нь хамаа байхгүй.

Сурв: Танай програм гар ажиллагааг 80 хувь хөнгөвчилдөг гэдэг. Үүнийг яаж батлах вэ?
Батлахын тулд санхүү, татварын тайлангуудыг бүгдийг нь дурдах хэрэгтэй болно.

№    Санхүү, татварын тайлангууд                      Гар ажиллагаа
1    Анхан шатны баримт хөтлөх                              Гараар
2    Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах                       Автомат
3    Авлага өглөгийн тайлан                                    Автомат
4    Цалин бодох, илүү цаг, амралтын мөнгө             Автомат
5    Бараа материалын тайлан                                 Автомат
6    Ерөнхий журнал хөтлөх                                    Гараар
7    Ерөнхий дэвтэр хөтлөх                                     Автомат
8    Гүйлгээ баланс                                                 Автомат
9    Ажлын хүснэгт гаргах                                       Автомат
10    Санхүүгийн тайлан. /Баланс, ОТ, ӨӨТ, МГТ/      Автомат
11    Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан           Автомат
12    Хувь хүний орлогын албан татварын тайлан       Автомат
13    НӨАТ-ын тайлан                                              Автомат
14    Орлогын татварын тайлан                                Автомат
Эндээс харахад гар ажиллагааг 80-85 хувь хөнгөвчилж байгаа нь харагдаж байна. Мөн эдгээрээс гадна дансны кодчлол нэмэх хасах, back up хийх буюу үлдэгдлийг автоматаар шилжүүлэх зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой. Тайлан гаргалт дээр алдаа гарсан тохиолдолд ямар алдаа гарсаныг мэдэх боломжтой.  Програмын шинэ хувилбарыг www.sanhuu.mn сайтнаас үнэгүй татаж суулгах, програм авсан тохиолдолд онлайн сургалт үнэгүй авах боломжтой.

Сурв: www.sanhuu.mn сайтнаас хүн ямар мэдээлэл авч чадах вэ.
Ер нь хүн санхүүгийн мэдлэгээ дээшлүүлье гэвэл зөвхөн нэг гарын авлага, номонд баригдаад суух нь хангалтгүй. Санхүү бизнес, татварын талаарх төрөл бүрийн мэдээллийг байнга авч байх хэрэгтэй юм. www.sanhuu.mn сайт бол санхүү, татварын мэдээллийг нэг дор төвлөрүүлж чадсанаараа бусад сайтнуудаас ялгаатай. Мөн файлын сан, асуулт, хариултын булан гэх мэт бусад төрөл бүрийн мэдээлэл байдаг.

Сурв: Ганцаарчилсан сургалт, грүпийн сургалт 2-ын ялгаа
Ганцаарчилсан сургалтандаа бид 100 хувь баталгаа өгнө. Өөрөөр хэлбэл та ганцаарчилсан сургалтанд хамрагдвал 100 хувь санхүү, татварын тайланг гаргах чадварыг эзэмшинэ. Харин грүппийн сургалтын хувьд 80-90 хувийн баталгаа өгч чадна. Мөн сурч чадахгүй байгаа хүмүүс төлбөрөө буцааж авч болно.

Сурв: Танайх аудитын үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үү? Танайд аудит хийлгэсэнээр ямар давуу талтай вэ?
Шидэт Сонголт аудит ХХК нь 2010-2 сард шинээр байгуулагдсан бөгөөд Мэжик чойс сургалтын төвтэй хамтарч ажилладаг. Аудитын чиглэлээр үйл ажиллагаа явуулсанаар үйлчлүүлэгч хэрэглэгчиддээ санхүүгийн цогц үйлчилгээг нэг дороос үзүүлэх боломжтой болж байна. Зарим хүмүүс: Зөвхөн жилийн эцсийн тайлан гаргасаны дараа Татварт аудит хийлгэсэн гэсэн бичиг аваачиж өгдөг юм байна гэж ойлгодог. Ихэнх аудитын компаниуд ч гэсэн зөвхөн тийм зорилгоор л ажиллаж байна. Аудит хийнэ гэдэг нь тэрнээс гадна танай байгуулага дээр очиж Санхүүгийн баримт болон Санхүүгийн ажил гүйлгээ, өмнө гаргасан Санхүүгийн тайлан, Татварын тайлантай танилцаж алдаа дутагдалыг засч, зөвлөмж өгдөг. Энэ зөвлөмжийг авсанаар цаашдаа Санхүүгийн болон Татварын гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг юм. Энэ төрлийн буюу гүйцэтгэлийн Аудитын ажлыг голчлон хийхийг зорьж байна. Мөн нэг буруу ойлголт бол: Жилд нэг л удаа Аудит хийлгэнэ гэж ойлгоод байдаг. Харин үүний оронд улирал бүр тайлан дээрээ аудит хийлгээд явчихвал 1. Аудитын ажил маш чанартай болно. Өөрөөр хэлбэл санхүү, татварын ирээдүйд учрах эрсдэл багасаж, тухайн байгууллагын санхүүгийн дотоод хяналт сайжирна.  2. Жилд нэг өгдөг мөнгөө улирал бүр хуваагаад өгөхөөр тухайн байгууллагад ирэх санхүүгийн дарамт бага болно.

Сурв: Сүүлийн үед Аутсорсинг гэж их ярьдаг болсон. Энэ нь юу гэсэн үг вэ:
Нягтлан бодох бүртгэл дээр авч үзвэл:
Танай компанид нягтлан байхгүй байж болно. Та заавал тайлангаа өөрөө гаргах гээд, эсвэл хэн нэгэн хүнээр гаргуулах гээд гуйгаад гүйгээд байх шаардлагагүй болж байна. Санхүү Татварын тайлангийн асуудлаа мэргэжлийн байгуулагад даатгаад өгчих юм. Ингэснээр үйлчлэгч байгууллага нь танай байгуулагын Санхүүгийн болон Татварын тайланг цаг хугацаанд нь үнэн зөв баталгаатай гаргаж интернэтэд шивж таны өмнөөс татварт тушааж өгнө гэсэн ойлголт юм. Мөн танай санхүүгийн анхан шатны баримтуудыг цэгцэлж өгч, Татварын шалгалт ирсэн үед таны өмнөөс хамгаална. Мөн аутсорсинг хийж байгаа газар нэгэнт танай байгууллагын Санхүү, Татварын тайлангийн асуудлыг цогцоор нь хүлээж авсан учраас Татварын газраас ямар нэгэн торгууль тавигдах эрсдэл учирхад тодорхой хэмжээнд хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Энэ үйлчилгээг мөн манайхаас эхлээд байна.

Хамгийн сүүлийн асуултыг танд үлдээе.
Бид 14 хоногт санхүү, татварын тайлан гаргаж сургах сургалтаа явуулаад 3 жил болж байна. Энэ сургалтыг чанартай явуулах нь бидэнд чухал байсан учраас бид өөр төрлийн сургалт үйлчилгээг энэ хугацаанд явуулаагүй. Тиймээс манай сургалтын гарын авлага, санхүүгийн програм, багш нарын хичээл заах арга барил маш сайн болж сургалтын чанар сайжирсан гэж боддог. Сургалтаа өргөжүүлэх зорилгоор сургалтын салбаруудаа Улаанбаатар хотод 2, Мөн Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Өмнөговь зэрэг аймгуудад байгуулсан. 2010 оны 4 сараас няравын сургалт явуулж эхэлсэн нь маш үр дүнтэй сургалт болж чадсан. Бид цаашид татварын дагнасан сургалт явуулах, аутсорсинг, аудитын үйлчилгээ явуулах тал дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Танай сонины хамт олонд ажлын амжилт хүсье.

Мэжик чойс сургалтын төвийн хаяг:
• БГД, 3-р хороолол, Минж Плаза  урд талд Дизайнер төвийн 1 давхарт Утас:  70131044, 88600002
• Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 2-р байр 1 давхарт 88600001, 88600003
• Дархан хот: 99097888, 99020063            • Хөвсгөл аймаг: 99802104, 99016320
• Эрдэнэт хот: 99352188, 99352659             • Өмнөговь аймаг: 99055369, 88085788

Эх сурвалж: Өглөөний сонин