SANHUU.MN SANHUU.MN
“Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас”-аар тооцоо хийх жишээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 08, Бямба гариг, 00:58

Тайлант оны орлого, зардлууд /мян. төгрөгөөр/
1.    “Боргио” ХХК-ий ажилтан Баяртогтохын сарын үндсэн цалин 160.0, ур чадварын нэмэгдэл сар бүр 40.0, үр дүнгийн шагнал сарын үндсэн цалингийн 40%, унааны мөнгө 20.0, хоолны мөнгө сар бүр 40.0.
2.    Хөдөлмөр хамгааллын хувцас авахад зориулан 200.0 байгууллагаас нь олгосон байна.
3.    Хувийн дээд сургуульд цагаар гэрээний дагуу багшилж тайлант хугацаанд 200.0  авсан. 4.    “Зоос” банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн учир сар бүр 100.0 авдаг.

 
Малчин өрхийн татварын хөнгөлөлтийг тооцох аргачлал PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 08, Бямба гариг, 00:57

Малчин өрхийн татварын хөнгөлөлтийг тооцох аргачлал. Малчин өрхийн хүүхэд нь их, дээд сургууль, коллежид сурдаг бол хүүхдийн сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр малын орлогын албан татвараас хөнгөлөлт эдлүүлнэ. Жишээ нь: Архангай аймгийн малчин өрх Балдангийн гэр бүл нь 120 үхэр, 30 адуу, 150 хонь, 50 ямаатай.  

 
Гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн сургууль, коллежид элсэн суралцагчдын сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг тооцох аргачлал PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 08, Бямба гариг, 00:53

Гадаад, дотоодын их, дээд болон мэргэжлийн сургууль, коллежид элсэн суралцагчдын сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг тооцох аргачлал
Албан татварын чөлөөлөлтийг албан татвар төлөгч Монгол Улсын иргэн, байнга оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус хувь хүн эдэлнэ. Жишээ нь: Иргэн Нарангийн 2 хүүхэд нь дотоодын дээд сургуульд сурдаг бөгөөд 2008 онд хүүхдийнхээ сургалтын төлбөрт 900.0 төгрөг төлсөн байна. Иргэн Наран хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож буй сургалтын төлбөрийг албан татвараас хөнгөлүүлэхээр харъяа татварын албандаа хандахдаа дараахь баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1)    Татварын хөнгөлөлт эдлэхийг хүссэн өргөдөл
2)    Иргэний үнэмлэхийн хуулбар
3)    Хорооны тодорхойлолт
4)    Өөрийн харъяа татварын албанаас авсан иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр

 
Амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хувь хүнд үзүүлэх татварын чөлөөлөлтийг тооцох жишээ PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 08, Бямба гариг, 00:52

Амьдран суух зориулалтаар хувьдаа орон сууц худалдан авсан хувь хүнд үзүүлэх татварын чөлөөлөлтийг тооцох жишээ
Жишээ 1: Иргэн Наран 2008 онд 36.0 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг Баян ХХК-аас худалдан авсан байна. /мянган төгрөгөөр/ 2009 онд дараахь байдлаар тооцоо хийнэ. 1)    Иргэн Нарангийн жилийн орлого нь 3600.0 /300.0*12 сар/
2)    Тухайн ондоо төлсөн ЭМНДШимтгэл нь 360.0 /3600.0*10%/
3)    Иргэн Нарангийн татвар ногдох орлогын дүн 3240.0 /3600.0-360.0/
4)    Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 30000.0
5)    Чөлөөлөлт эдэлсэний дараахь татвар ногдох орлогын дүн -26760.0 /30000.0-3240.0/

 
“Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас”-аар иргэн орлого, татвараа тодорхойлж, тооцоо PDF Хэвлэх И-мэйл
2010 оны 5-р сарын 08, Бямба гариг, 00:51

“Хувь хүний орлогын албан татвар тодорхойлох хуудас”-аар иргэн орлого, татвараа тодорхойлж, тооцоо хийх
Зах зээл хөгжсөн дэлхийн аливаа улс орнуудын практикт иргэд нь орлого, татвараа өөрөө тодорхойлж төлдөг нийтлэг бөгөөд шудрага зарчмыг баримталдаг. Манай улс зах зээлд шилжиснээр иргэд нэмэдэл орлого олох нөхцөл боломж бий болж, өөрсдийн хүч хөдөлмөр, авъяас билэг, ухаан, чавараар хувийн орлогоо нэмэгдүүлэх бололцоотой болсон. Өөрөөр хэлбэл төрөөс иргэн бидэнд бизнес хийж орлого олоод татвараа үнэн зөв тодорхойлж төлөх боломжийг хуулчлан баталгаажуулж өгсөн. Хувь хүний орлогы албан татварын хуульд зааснаар татвар ногдох орлого бүхий Монгол Улсын иргэн, Монгол Улсад оршин суугч гадаадын иргэн, оршин суугч бус этгээд орлогын албан татвар төлөгч байна. Иргэдийн орлогын татварыг 2 аргаар ногдуулж төлүүлдэг.

 
«ЭхлэхӨмнөх12ДараахиТөгсгөл»

Хуудас 2-с 1