SANHUU.MN SANHUU.MN
МАНАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

MAGIC CHOICE санхүү бизнесийн сургалтын төв нь доорх бүтээгдэхүүн үйлчилгээг таньд санал болгож байна.

Үүнд:

  • Жижиг, дунд аж ахуйн нэгж байгууллага /төрийн бус байгууллагуудад/ ашиглахад тохиромжтой санхүү, татварын тайлан гаргах Magic finance програм. Гар ажиллагааг 80 хувь хөнгөвчилж ихэнх тайлангуудыг автоматаар гаргана. /Танилцуулга Харах/ /Зөвшөөрөл харах/
  • Няравын сургалт. Муу нягтлан байснаас сайн нярав бол. /Харах/
  • Санхүүгийн тайлан, татварын тайлан гаргаж сургах сургалт. Сургалтыг Magic finance програм дээр заах бөгөөд суралтын дараа програм таных болно. Сургалтын хугацаанд программыг ашиглан НББОУС болон Монгол улсын татварын хуулийн дагуу Санхүүгийн тайлан болон НӨТ, ОАТ, ХАОАТ, НДШ тайлангуудыг маш хялбар аргаар гаргаж мөн цалин бодож сурна.
  • Захиалгаар жижиг, дунд албан газруудын санхүүгийн тайлан гаргаж өгөх. /аутсорсинг/
  • Санхүүгийн ганцаарчилсан сургалт. /100 хувийн баталгаа/
  • Бямбын анги. Завгүй хүмүүст зориулагдсан. /Харах/
  • Компьютерийн анхан шатны сургалт үнэгүй /Харах/
  • Компьютерийн програм хангамжийн засвар үйлчилгээ
  • Санхүүгийн тайланд аудит хийх /Харах/

БУСАД СУРГАЛТЫН ТӨВҮҮДЭЭС ЯЛГАГДАХ ОНЦЛОГ

Бусад сургалтын төвүүд сургалтын гарын авлага ашиглан 21-45 хоногуудад сургалт явуулдаг. Энэ хугацаанд гар аргаар санхүүгийн тайлан гаргаж сурах маш хэцүү бөгөөд сургалтын дараа шууд ажиллахгүй л бол амархан мартдаг.
Зарим компьютертэй хосолсон сургалтын төвүүд интерактив, макс гэх мэт программуудыг заадаг боловч энэ нь жижиг, дунд байгууллагууд ашиглахад хэтэрхий нүсэр хэцүү, программын үнэ нь зах зээл дээр 400,000-1000,000 төгрөгний өндөр үнэтэй байдаг тул эдгээр програмуудыг ихэвчлэн томоохон байгууллагууд хэрэглэдэг.

MAGIC CHOICE сургалтын төвийн эдгээр газруудаас ялгагдах онцлог:

  • 7 хоногийн хугацаанд няравын тайлан гаргаж сурна. /Анхан шатны баримт бүрдүүлэлт, Кассын тайлан, Бараа материалын тайлан г.м/
  • 14 хоногийн хугацаанд та санхүү, НӨТ, ОАТ, НДШ, ХАОАТ-ын тайланг гаргаж чаддаг болно.
  • Сангийн яамны зөвшөөрөлтэй санхүү, татварын тайлан гаргадаг программтай болно.
  • Санхүүгийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй, Сертификат олгоно.
  • 7,14,21 хоногийн хугацаанд сургалтанд сайн сурч чадаагүй бол дахин үнэгүй сургалтанд хамруулна.

MAGIC CHOICE СУРГАЛТЫН ТӨВИЙН САЛБАРУУД:

Magic Choice санхүү бизнесийн сургалтын төв одоогоор Улаанбаатар - Дархан - Эрдэнэт - Хөвсгөл-Өмнөговь аймаг, хотуудад үйл ажиллагаа явуулж байна.
Та бүхэн манай салбар төвүүдээр үйлчлүүлээрэй. Харах