Warning: The magic method __set() must have public visibility and cannot be static in
/home/sanhuu/public_html/plugins/content/sigplus/params.php on line
75
|
Санхүүгийн тайлан
Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаана.
Нэгдсэн санхүүгийн тайлан гаргадаг аж ахуйн нэгж, байгууллага улирлын тайланг дараа улирлын эхний сарын 25, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаах ёстой байдаг.
Татварын тайлан
ХХОАТ- ын тайланг улиралд 1 удаа гаргах ба дараа улиралын эхний сарын 20 нд
ААНОАТ- ын тайланг улиралд 1 удаа гаргах ба дараа улиралын эхний сарын 20 нд
НӨАТ - Сар бүрийн 10-ний дотор харьяа дүүргийнхээ татварын албанд тушаана.
НДШТ - Сар бүрийн 5-ний дотор харьяа дүүргийнхээ татварын албанд тушаана.
Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна.
Татвараа хугацаанд нь төлөхгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль тооцдог. Үүнийг тодорхой жишээн дээр тооцож үзвэл:
Жишээ 1: А компани нь 2007 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг 2008 оны 1-р сарын 20-нд цахим хэлбэрээр гарган тушаасан бөгөөд тайлангаар 2'800.0 мян.төгрөгийн татварыг ногдуулжээ. Төлбөрийг 2008 оны 6-р сарын 10-нд төлсөн. А компанид ногдох торгуулийг тооцно уу.
Бодолт: А компани аж ахуйн нэгжийн албан татварыг 2008 оны 2-р сарын 10-нд төлөх хуулийн хугацаатай.
Тооцоолол: 2'800.0 х 0.1% = 2.8мян.төг : 2.8 х 121хоног =338.8мян.төг. /хуанлийн хоногоор авлаа/
А компани нь 2'800.0 мян.төгрөгийн албан татварыг хугацаандаа төлөөгүйн торгууль болох 338.8 мян.төгрөг нэмж төлөх болно.
Жишээ 2: Б компани 1'500'600.0 мян.төг. үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг борлуулан жилийн эцсийн тайлангаар 30'012.0 мян.төг. ногдуулан тайлагнасан. Уг хөрөнгийг 2007 оны 10-р сарын 1-нд борлуулсан. Төлбөрийг 2008 оны 2-р сарын 10-нд төлсөн. А компанид ногдох торгуулийг тооцно уу.
Бодолт: Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч ногдуулан суутган авч, уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг 2007 оны 10-р сарын 12-д төлнө.
Тооцоолол: 30'012.0 х 0.1% = 30.1 мян.төг. 30.1х 120 = 3'612.0 мян.төг. / хуанлийн хоногоор авлаа/
Б компани нь 30'012.0 мян.төгрөгийн албан татварыг хугацаандаа төлөөгүйн торгууль болох 3'612.0 мян.төгрөг нэмж төлөх болно.
Хуулиар тогтоосон албан татварыг хуульд заасан хугацаандаа төлж барагдуулах нь Та бүхнийг ирээдүйн эрсдлээс хамгаална гэдгийг анхаарна уу. Та бүхний бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

|